Нийгэм мэдээ

Намрыг мэдрүүлэх 5 кино

Шаргал навчис хөлөөр хөглөрч, цаг агаар аажим аажмаар сэрүүссэн намрын намрын өдрүүд үргэлжилсээр. Энэ өдрүүдэд үзэхэд тохиромжтой таван киног танилцуулж байна.

#1.October Sky

October Sky - Plugged In

Баруун Виржиниа мужаас гаралтай нүүрс олборлогчийн хүү Гомер Хикам шөнийн тэнгэрийг гаталж буй Спутник пуужинг  харсны дараа сансарт өөрийн пуужинийг  хөөргөхийг хүсжээ. Тус уран бүтээлийг НАСА-гийн инженерийн бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ.

#2.Before Sunrise /1995/

Before Sunrise - Movies on Google Play

Вена руу явж буй галт тэргэнд санамсаргүй тохиолдлоор таарсан Америк залуу Жесси, Франц бүсгүй Селин нарын тухай тус кинонд өгүүлдэг. Тэд нэгэн өдрийг хамтдаа ярилцаж, зугаалж, бүжиглэж өнгөрүүлдэг. Нэгнээ хайрлахыг, хамт байхыг ихээр хүсэж, тэмүүлэх тэдний хайр хаа хүрэхийг энэ киноноос үзээрэй. Ташрамд дурдахад тус уран бүтээл нь трилоги бөгөөд Before Sunset /2004/, Before Midnight/2013/ гэх ангиудтай.

#3.Autumn in New York

Autumn in New York | Where to watch streaming and online in New Zealand |  Flicks

Вилл бол Нью-Йоркийн алдартай тогооч юм. Шарлотт бол 21 настай баяр баясгалан, эрх чөлөөг чадах чинээгээрээ мэдрэхийг эрмэлздэг нэгэн. Намрын шаргал навчсын дунд хосуудын хайр дурлалын талаар өгүүлэх романтик кино.

#4. Fantastic Mr. Fox

FANTASTIC MR. FOX - Hollywood Theatre

Намрын өнгийг тод харуулах эл кинонд үнэгний гэр бүл болон ойн амьтдын адал явдлууд гардаг. Инээдмийн, адал явдалт кино юм.

#5.Mona Lisa Smile

Film - Mona Lisa Smile - Into Film

Тус кинонд коллеж төгсөөд тансаг охидын сургуульд багшийн ажилд орсон залуу багш Кэтрин Ватсоны урам зориг өгсөн түүхийг өгүүлдэг. Түүний урам зоригоор охидууд эцэг эх, нийгмийнх нь хүсэн хүлээдэг шиг байхаас илүүтэй яг хэн байх хүч чадлыг олж авдаг.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button