Дэлхий даяар 85 сая хүүхэд сургуульд огт явж чаддаггүй

Ням гарагт /2025.10.05/ Дэлхийн багш нарын өдөр тохиосон. Энэ өдөр 1966 оны аравдугаар сарын 5-нд Багшийн статусын тухай зөвлөмжид гарын үсэг зурсан явдлыг тэмдэглэдэг. Тэгвэл НҮБ-ын Хүүхдийн сан 2024 онд гаргасан тайлангаар бол дэлхийн улс орнуудын 31 хувь л мэргэжлийн багш бэлтгэх үр дүнтэй тогтолцоотой байгаа юм. НҮБ энэ үзүүлэлтийг 64 хувьд хүргэх зорилготой.
Дэлхий даяар 234 сая хүн чанартай боловсрол эзэмшихэд дэмжлэг шаардлагатай гэж Хүүхдийн сан тооцоолж буй. Энэ нь гурван жилийн өмнөхөөс 35 саяар нэмэгдсэн үзүүлэлт юм. Эдгээр 234 сая хүүхдээс 85 сая нь сургуульд огт явж чаддаггүй байна.
Хүүхдийн сан мэдээлснээр боловсролын салбарт үзүүлэх хөгжлийн тусламж энэ жил буурч 3.2 тэрбум ам.доллар болно гэжээ. Энэ нь 2023 онтой харьцуулахад 24 хувиар буурсан үзүүлэлт. Хүүхдийн сангийн Итали дахь салбарын ерөнхийлөгч Никола Грациано хэлэхдээ “Ямар ч хүүхэд сурч боловсрон, ирээдүйгээ бүтээх эрхээ хасуулж болохгүй. Мэргэжлийн бэлтгэгдсэн, урам зоригтой багш хүүхдүүдэд зөвхөн мэдлэг олгоод зогсохгүй хамгаалалт, найдвар, амьдралын боломж өгнө” хэмээсэн юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.