Эдийн засгийн мэдээ

Мөнгөний бодлого 2026: Монгол Улс “саарал жагсаалт”-д орохгүйн тулд санхүүгийн шалгалтыг эхлүүлжээ

Монгол Улсын 2007 болон 2017 онуудад Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үйл олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд хийх Харилцан үнэлгээг хийж байсан билээ.

Улмаар хангалтгүй үр дүн үзүүлж, 2 удаа ФАТФ-ын “сааралт жагсаалт”-д орсон юм. Иймд дараагийн буюу 2028 онд Харилцан үнэлгээг хийх хуваарийн дагуу Мөнгө угаах, терроризмыг санхүүжлэхтэй тэмцэх бодлого стратегийг нэн даруй шинэчлэх, үр дүнтэй байдлыг сайжруулах чиглэлээр төр болон хувийн хэвшил хамтран ажиллах шаардлагатайг онцолжээ.

Саарал жагсаалтад орох эрсдлээс сэргийлэх зорилгоор энэ оноос үндэсний эрдслийн үнэлгээг шинэчлэн хийх ажлыг эхлүүлж 2026 онд эцэслэн дуусгахаар төлөвлөсөн юм

Монгол Улсын 3 дахь удаагийн үндэсний эрсдлийн үнэлгээг Дэлхийн банкны аргачлалаар хийх шийдвэрийг Үндэсний зөвлөлөөс гаргажээ. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны А/76 дугаар тушаалаар Санхүүгийн мэдээллийн албаны даргаар ахлуулсан, дэд ахлагчаар Санхүүгийн зохицуулах хороо, Улсын ерөнхий прокурорын газар ажиллах аж. Дэд ажлын хэсгүүдийн ахлагч нараас бүрдсэн ажлын хэсгийг байгуулсан байна.

Хууль зүй, дотоод хэргийг сайдын 2025 оны А/171 дүгээр тушаалаар төр, хувийн хэвшлиийн 35 байгууллага болон 270 гаруй албан хаагчаас бүрдсэн 12 дэд хэсэг байгуулж, үндэсний мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх аюул занал, эмзэг байдал, санхүүгийн болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн салбарын мөнгө угаах эрсдлийн үнэлгээг хийсээр байгаа юм.

Өөрөөр хэлбэл ФАТФ-ын тавьсан голлох шаардлагуудыг хангахын тулд санхүүгийн зах зээлийн талбар бүрт шаардагдах ажлуудыг хийж, шалгалтуудад бэлтгэнэ гэсэн үг.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button