ДЭЛХИЙ

ФАТФ-аас зарласан хар жагсаалтын эхэнд Хойд Солонгосыг нэрлэлээ

Олон улсын ФАТФ байгууллагаас энэ жилийн “хар болон саарал жагсаалт”-ыг танилцуулсан байна. ФАТФ нь мөнгө угаах, терроризыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартыг тогтоодог  байгууллага бөгөөд хар болон саарал жагсаалтыг гаргаснаар дэлхийн санхүүгийн системд аюул учруулж буй улс орнуудыг илрүүлж, санхүүгийн ил тод байдал болон аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй билээ.

Хар жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлсэн, зэвсгийн санхүүжилтийн эсрэг ноцтой зөрчил гаргасан улс орноор,

  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс
  • Иран
  • Мяньмар

Саарал жагсаалт буюу санхүүгийн болон бизнесийн байгууллагууддаа илүү нармийн хяналт шалгалт хийх шаардлага бүхий. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэл өндөр байгаа улс орноор,

  • Алжир /шинээр нэмэгдсэн/
  • Ангол /шинээр нэмэгдсэн/
  • Болгар
  • Буркина Фасо
  • Бүгд Найрамдах Конго
  • Венесуэл
  • Вьетнам
  • Йемен
  • Камерун
  • Кени
  • Кот-д’Ивуар /шинээр нэмэгдсэн/
  • Ливан /шинээр нэмэгдсэн/
  • Мали
  • Мозамбик
  • Монако
  • Намиби
  • Нигери
  • Өмнөд Африк
  • Өмнөд Судан
  • Сенегал
  • Сири
  • Танзани
  • Филиппин
  • Хаити
  • Хорват

Эдгээр улс орнуудад ФАТФ-ийн зүгээс зөвлөмж гаргаж, санхүү, бизнесийн орчин дахь хяналтуудаа сайжруулах, илүү хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг уриалсан байна.

Эх сурвалж: Fatf-gafi.org

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button