Сумо бөхийн их аварга хакухо М.Даваажаргал болон холимог тулааны спортын төлөөлөгчид олимпик хауст зочиллоо

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Бадар-Ууган нар өнөөдөр Сумо бөхийн 69 дэх ёкозүна, Монгол улсын Гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргал болон Холимог тулааны спортын төлөөллийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа. МҮОХ-ноос Их аварга Хакухо-г Олон улсын сумо бөхийн холбооны зөвлөхөөр ажиллаж, энэхүү спортыг дэлхий дахинаа хөгжүүлэхэд дэмжих, залуу тамирчдыг сургах, сурталчлах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйг онцлон, амжилт хүслээ. Мөн уулзалтын үеэр 2030 оны Залуучуудын олимпын наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэр дэвшигч улс болох асуудлыг МҮОХ-ны гишүүдийн хурлаас дэмжсэн талаар танилцуулж, Азийн залуучуудын наадам зэрэг олон төрөлт спортын томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов.
Хэдхэн хоногийн өмнө Дэлхийн аварга тамирчнаа өлгийдөн авсан Холимог тулааны спортын төлөөлөл МҮОХ-ны удирдлагуудтай уулзаж, энэхүү спортын хөгжлийн талаар мэдээлэл өгч, олон улсын түвшинд хамтран ажиллах чиглэлүүдийг хэлэлцэв. Талууд цаашид спортын хөгжлийн бодлогын хүрээнд хамтран ажиллаж, Монголын тамирчдын олон улсын амжилтыг дэмжих, олимпын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Монголын хэдэн сумоочидоос Анад Нөгөө хэн билээ Тэонофужи билүү аварга энэ хоёр з�##�уус маань Япондоо сайн дажгүй нэртэй юм бн!! Бусад аваргууд маань бяр сайн, толгой, ухамсар сэтгэл тааруу гэж үнэлэгддэг гэнээ!!
Даваажарг�##�ыг чинь Мөеөө аваргын хүү гүндүүгүй цөлх сайхан хүн байдаг байх гэж боддог шүтдэг байлаа, Сумогийн ертөнцдөө өндөр амжилт үзүүлсэн ч гэсэн сумогийн ертөнцдөө санаа муутайгаараа �##�дартай дуулдах юмаа!!! Хамгийн гол нь сэтгэл сайхан байж ертөнцийг зовлон багтай туулана шүү дээ з�##�уус минь!!! Хичнээн их зоос мөнгөн байгаад үйл нь сэтгэл нь тамир нь тааруу бол хэзээ нэг цагт эргээд үйлийн лайгаа үүрнээ Монголчууд минь!
Өөрийгөө л хичээ