ХЭРЭГ: “Мон-Сүү” ХХК-ний бохирын худагт хоёр хүн унаж амиа алджээ

СХД-ийн дөрөвдүгээр хороонд байрлах бохирын худагт хоёр хүн уналаа гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад өчигдөр /2019.06.24/ 14 цагийн үед ирсэн байна.
Мэдээллийн дагуу шалгахад тус хороонд байрлах “Мон-Сүү” ХХК-ний бохирын худагт “Дайцэрэн” ХХК-д селесерь ажилтай СХД-ийн 11-р хороонд оршин суух хаягтай эрэгтэй Б болон Орон сууц нийтийн удирдах газрын ажилтан СБД-ийн 13-р хорооны оршин суугч 31 настай У эрэгтэй нар бохирын худагт засвар үйлчилгээ хийж байгаад унаж нас барсан байжээ. Хэргийг одоогоор Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Болсон хэрэг явдлыг ОСНААУГ-ын хэвлэл мэдээлэл, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ган-Эрдэнээс тодруулахад, “Эхний хүн худаг руу оронгуутаа хийнд хордон унасан байна. Харин хоёр дахь хүн нь түүнийг аврахаар татах явцдаа дийлдэж унаснаас хийнд хордон амиа алдсан. Талийгаачид ОСНААУГ-т арав дахь жилдээ ажиллаж байсан хүмүүс” гэсэн мэдээлэл өгчээ.
Б.АМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.