Нийгмийн

Бусдын амь насыг хөнөөгөөд зугтжээ

Цагдаагийн алба хаагчид, согтуудаа бусдын амь насыг хөнөөж, хэргийн газраас зугтсан этгээдийг илрүүлэн шалгаж байна.

Бянгол дүүргийн нутагт дэвсгэрт наймдугаар сарын 25-ны өдөр 29 настай, эрэгтэй, иргэн Б нь 48 настай эрэгтэй Б-тэй хамт архидах үедээ маргалдаж, улмаар толгойн тус газарт нь цохиж гэмтэл учруулжээ.

Сэжигтэн хэргийн газраас зугтаж, улмаар ойр орчим дахь аж ахуйн нэгж байгууллагуудын камерт бичигдсэн бичлэгээ устгуулсан байна. Талийгаач Б-г ухаангүй хэвтэж буй талаар иргэд ГССҮТ-д дуудлага өгч хүргүүлсэн бөгөөд тэрбээр ухаан оролгүй байсаар амь насаа алджээ. Түүний амь насаа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, гэмт этгээдийг илрүүлэн шалгаж байгаа аж.

Х.БАСБИШ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button