НИЙГЭМХУУЛЬ

ХЭРГИЙН ГАЗАР: Өдрийн сонины хойд байран дахь хогийн бункерээс цогцос олджээ

Сүхбаатар дүүргийн 8-р хороо Өдрийн сонины хойд байр буюу Астра бюлдинг барилгын хогийн бункерээс хүний цогцос олджээ.

Хэргийг тодруулбал, энэ даваа гарагийн /2019.09.16/ орой Астра бюлдинг барилгын хогийн бункерээс нас барсан хүний цогцсыг хог хаяхаар явсан хүн харж мэдээлсэн байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар Астра бюлдинг барилгын СӨХ-ны ажилтан хог хаяж яваад, хогийн бункерт хүн нас барсан байхыг харж, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн. Уг амиа алдсан иргэн нь орон гэргүй бөгөөд хогон дунд хэд хоногийн турш дарагдсан байж болзошгүй гэлээ. Мөн талийгаач хог түүхээр сууж байгаад зүрх нь гэнэт хаагдсан байх магадлалтай гэдгийг эх сурвалж хэллээ.

Харин энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс энэ талаар тодруулахад,

Есдүгээр сарын 16-ны орой 22:54 минутад СБД-ийн 8-р хорооны байрны хонгилын хогийн цэгт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн ажилласан. Шалгалтаар 60-65 насны эрэгтэй хүн биедээ ил харагдах шархгүй нас барсан байсан. Тухайн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Талийгаачийг хэн болохыг тогтоосон, нас барсан шалтгааныг шүүхийн шинжилгээний хариу гарсны дараа мэдээлэх болно, шалгалтын ажил үргэлжилж байна хэмээлээ.

Ж.ДӨЛГӨӨН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

    1. Одоо л олон нийтийн сүлжээ өндөр түвшинд хөгжчихөөд энэ олон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид сэтгүүлч нар чинь өдрийнхөө мэдээг олж бэлтгэх гэж хэрэгтэй хэрэггүй мэдээ түүгээд байгаа болохоос энэ орон гэргүй хүмүүс чинь өдөрт хэд л бол хэдээрээ осгож хөлдөж архиндаа хордож өнгөрдөг шдэ .Хэдэн жилийн өмнө бол энэ мэтийг нийгэм тоодог ч үгүй байсан даа

      1. chiniiheer ter ued neeh toodgui bsan yumchine odoo ch gesen neeh toohgui duugui ungurii gejuu ? haha aa bas ene jijken bunker uruu sogtuu hun uuruu aviraad orhuu te? hahah zugeer goztuu novsh osgoj uhuul henz ugaasaa zuurdaar l gene ene harin tiim bish magadlaltai baigaag chinii teneg tarhi daaan ch anzaarahgui ungurchdee huurhii lmao

  1. bainga l hun nas barsan baidaltai oldloo tegcheed dandaa gadnii noloogui nas barsan bhiin ymar uchirtai horvoo ve esvel amia horolson gehiin unen yriad bdiim uu hudlaa yriad bdiim uu medehguim daa

    1. chi yag udriin sonind ajildag esvel ter haviin hun bn te haha buur neg heruulch haha bi ene barilgiin ergen toirond baidagui shuu haha heruul ch duh ve

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button