Нийгмийн

ХЭРГИЙН ГАЗАР: Нийтийн байранд газ дэлбэрчээ

Нийтийн байранд газ дэлбэрсэн хэрэг өнгөрсөн баасан гарагт /2019.09.20/ гарсан байна. Хэргийг тодруулбал, есдүгээр сарын 20-ны 16 цагийн орчимд Чингэлтэй дүүрэг дэх Баянбүрдийн тойргийн орчимд байрлах нийтийн байранд газ дэлбэрч, их дуу чимээ гарсан аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дэлбэрэлтэд хүн бэртэж гэмтээгүй гэх бөгөөд газ үнэртэж байснаас болж хий алдагдсан байж болзошгүй гэлээ.

Түүнчлэн уг нийтийн байранд манай сурвалжлах багийнхан очиход ямар нэгэн харуул манаачгүй, дэлбэрэлт болсон өрөө нь цоожтой байсан юм. Мөн нийтийн байрны оршин суугчид дэлбэрэлт болсон тоотод хэн амьдардаг байсан талаар сайн мэдэхгүй хэмээсэн юм.

АХУЙН ХИЙТЭЙ ХОЛБООТОЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ, ХОРИГЛОХ ЗҮЙЛС !!!

-Бага насны хүүхэд болон аюулгүй ажиллагааны заавартай танилцаагүй хүн ажиллуулахыг хориглоно

-Тулгагүй плитка дээр сав тавихыг хориглоно

-Плитканы хаалтууд нээлттэй үед баллоны хаалтыг онгойлгохыг хориглоно

-Холбох хоолой, хаалтуудыг хатуу биетээр цохиж гэмтээх, хаалтын бариулыг түлхүүр бахь гэх мэт зориулалтын бус зүйлээр эргүүлэхийг хориглоно

-Асаалттай байгаа плиткийг хараа хяналтгүй орхихыг хориглоно. Учир нь буцлаж байгаа шингэн зүйлс нь дэвэрсэн үед плитка унтарч хий алдагдаж дахин асаахад дэлбэрэлт үүсч болзошгүй мөн тос дэврэх үед гал түймэр гарах аюултай !!!

-Плитка дээр тулганы голчийн хэмжээнээс илүү буюу хэт хүнд зүйл (25 кг-аас илүү) тавихыг хориглого

-Ямар нэг засварын ажил хийх, плитканы бүтцийг дур мэдэн өөрчлөхийг хориглоно

-Шингэрүүлсэн шатдаг хий алдагдсан байранд гэрэлтүүлэх болон өөр бусад зорилгоор шүдэнз, асаагуур асаах, гэрлийн утраалга дарах, залгуурт цахилгаан хэрэгсэл залгаж үл болно.

Ж.ДӨЛГӨӨН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.БЭЛГҮТЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-17 05:18

Propecia Y Cerveza Amoxicillin Dosage For Adults [url=http://cialibuy.com]Cialis[/url] Precio Cialis En Andorra Omnic O Propecia

MatFuse
MatFuse
2020-01-18 02:57

Buy Prednisone Online Now Amoxicillin Cures Pediatric Amoxicillin [url=http://cialibuy.com]Cialis[/url] Viagra 50mg Posologie Amoxicillin A

LesOrdiff
LesOrdiff
2020-02-03 02:39

Universal Drug Services Ltd. http://abcialisnews.com - cialis canada Tadalafil Generic Vs Cialis Buy Cialis Cialis Generika Bestellen Forum

Холбоотой мэдээ

Back to top button