Сурвалжилга

Сурвалжилга: Уулын оройд, дан гэрт амьдардаг 87 настай З.Чулуун цахилгаан халаагуураар өвлийг давна

Баянгол дүүрэг, гэр хорооллын нэгэн гудамжаар өгслөө. Замд таван литрийн усны сав хоёр гартаа барьсан жаахан бор хүү зөрж, дэргэдүүр өнгөрөв. Энэ хэцүү замаар хаа хүрэх гэж явааг нь сонирхож, хорооны ажилтнаас асуувал,

"Эмээтэйгээ амьдардаг хүү усандаа явж байгаа юм аа. Ээж нь дүүг нь айлд өргүүлээд, өөрөө хүнтэй суучихсан" гэв. Тэрхэн зуурт өнөөх хүү ч гүйгээд өнгөрлөө.

Ингэж алхсаар гудамжны дээд үзүүрт, уулын оройд ганцаараа амьдардаг 87 настай З.Чулуун гуайн гадаа очлоо. Хотын дээгүүр нимгэн утаа тогтжээ. Цаг агаар сэрүүсэж, галлагааны улирал эхэлсэн нь илт. Дотогш орвол өрхөө битүүлсэн, гадаахаас ч сэрүүн, харанхуй орчин угтав. Гэрийн эзэн дээшээ суухыг хүсэж, хоймор өөд заах ч хүн багтаж суух зай бараг л үгүй. Тэр харин энэ байдалдаа дасжээ. Ганцаараа хүн гэдэг хоосон орон зайгаа амьгүйд хүртэл тавьж өгдөг шиг санагдав.

З.Чулуун гуай энэ хашаанд 20 гаруй жил ганцаараа амьдарч байгаа. Өвлийн цагт шахмал түлш түлдэггүй, хаа нэг түлээ түлдэг. Ихэнх өдрийг жижиг цахилгаан халаагуураар л давдаг хэмээн ярьж байна.

-Дааруулахгүй өвөл гэж юу байх вэ-

-Та унаган Улаанбаатарын хүн үү?

-Би 1973 оноос 1996 он хүртэл 23 жил Дорнод аймгийн Халхголын сангийн аж ахуйд ажилласан. Тухайн үед дарга нарын тэргийг барьдаг жолооч байлаа. Сангийн аж ахуй шинээр байгуулагдаж байсан учир хоёр нарны хооронд, чөлөө завгүй л давхидаг байж. Ингэж олон жил идэвх, зүтгэлтэй ажилласныхаа хүчинд л одоо тэтгэвэр авч байна.

-Одоо хотод ганцаараа амьдарч байна, залуудаа гэр бүл зохиосон уу?

-Гэр бүл зохиож, тогтож амьдарч чадаагүй ээ. Хоёр хүүтэй. Хадмууд л өсгөсөн дөө. Эхнэр маань хүн бүл муутай айлын хүүхэд учир аав ээждээ хань бараа болохоос аргагүй. Би гэж шөнийн бор хоногтой очно. Гэхдээ очиж чадахгүй нь олон. Ажилтай давхиж л явдаг тийм хүн байсан. Ингэсээр байгаад гэр бүл тогтвортой болоогүй, хань маань аль дээр өөд болсон л доо.

-Хот руу хамтдаа ирж болоогүй юм уу?

-Нутагтаа үлдээхээс өөр аргагүй байсан юм аа. Хүү намайг дагаж ирнэ гээд. Би харин ээжийг нь бодоод хүүгээ орхиод л ирсэн дээ. Одоо тэндээ айл орон болцгоосон, дажгүй сайхан амьдарч байгаа гэнэ лээ. Нутгийн хүмүүс ирж, хааяа хэл ам авалцана аа.

-Танд хот руу ирэх чухал шалтгаан байв уу?

-Нийгэм солигдож ажилгүй болоод л наашаа зүтгэсэн дээ. Цахилгаан станц ажилгүй болсон. Адуун чулууны нүүрсний уурхайгаас нүүрсээ татаж чадахгүй болсон гээд бүх юм зогсож, малгүй хүн амьдрахад хэцүү болсон. Тэгээд хот оръё гэж шийдээд, ирж байлаа. Эхний 2, 3 жил нутгаа хачин их санасан шүү, шөнө хүртэл нойргүй. Тэр сайхан нутагтаа байгаад л баймаар. Одоо бас их бодогдох юм аа.

-Одоо өдөр хоног хэрхэн өнгөрч байна?

-Одоо гандангийн тэнд мэргэ хийдэг. Надад ирж үзүүлж, харуулдаг хүн олон бий. Баярлалаа гээд хүрээд ирдэг, өөрийнхөөс илүү санагдах залуучууд надад байгаа. Үеийн хөгшчүүл ч байдаг. Гандан руу очихоор өдөр хурдан өнгөрнө.

-Хол санагдаж байна?

-Зүгээр ээ, одоо дасчихсан. Өглөө ийшээ уруудаад мянгын унаанд сууж, хороолол орно. Хорооллоосоо дамжиж автобусанд суугаад, гандан дээр бууна. Орой мөн адил. Замаараа сүү, боов ч юм уу аваад гэртээ 19 цагийн үед ирдэг дээ.

-Өвлийн цагт хэцүү юм биш үү?

-Махан хоол бараг иддэггүй орой ирээд хийх юм байхгүй. Өвлийн цагт л хааяа нэг махан хоол хийж иддэг. Бусад үед цагаан идээхнээр болоод байдаг.

-Түлээ, нүүрсээ яаж болгож байна?

-Гэр маань давхаргагүй. Тэр шахмал түлш гэдэг эдийг би түлдэггүй юм. Угаартчихвал гэж бодоод байдаг, би чадахгүй байх. Хааяа нэг түлээ түлнэ. Ихэнхдээ энэ муу жижиг цахилгаан халаагуураараа л болгодог доо.

-Өвлийн хүйтэнд халах уу, энэ жижиг халаагуураар?

-Болоод л байдаг. Даарахгүй өвөл гэж юу байх вэ.

-Ганцаараа амьдраад дасчихсан гэлээ ч танд ганцаардах үе мэдээж гарч л байгаа байх. Ихэвчлэн ямар үеүдэд мэдэрч байна ?

-Өө, ядрахаараа л мэдэрнэ. Сайхан цай уугаад, идэх юм байсан ч энийгээ хуваагаад идэх юм сан. Тэр минь ирээсэй, энэ минь ирээсэй гэдэг хүний мөрөөсөл бий шүү дээ.

Цаг агаар хүйтэрч, дөрвөн улирлын хамгийн зутруу үе хаяанд ирж буй тул гэр хорооллын айлуудын нөхцөл байдал, ахуй амьдрал ямар байгааг сурвалжилгадаа бодитоор тусгахыг зорилоо. Бидний очсон дараагийн айл бол П.Цогзолмаа гуайнх. Тэр 69 настай. Ганц хүү нь одоогоос 11 жилийн өмнө хүнд өвчнөөр нас баржээ. Түүний хүү хот орж амьдаръя гэсэн учраас 2001 онд хотод ирж, 24 дэх жилдээ амьдарч байгаа нь энэ.

-Тэтгэврийн зээлтэй, ганцаараа амьдардаг болохоор ажил хийхээс өөр аргагүй-

Тэрбээр, "Би нутагтаа ахуй үйлчилгээний мастер хийдэг байлаа. Харин хотод ирээд оёдлын үйлдвэрт мастер хийсэн. Сүүлдээ нас жаахан яваад ирэхээр “Оргил” дэлгүүрт долоон жил ажилласан.

Тэтгэвэртээ суусан ч өвдөгний үе солиулах хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай болж, тэтгэврийн зээл 24 сараар авсан юм. Ганцаараа амьдарна, дээр нь зээлтэй учир ажил хийхээс өөр аргагүй болж, хуучин дэлгүүртээ ажиллаж байна. Нэмээд ойрын хугацаанд нөгөө хөлийнхөө өвдөгний үеийг мөн солиулах шаардлагатай гэсэн ч 14 сая төгрөг төлөх юм байна. Ингээд аргагүй байдалтайгаа нүүр тулж, доголоод ч хамаагүй ажилдаа явж л таарах юм. Хөдөлгөөн хоригдох хэцүү. Хүйтрэхээс өмнө гадаа хийх ажил өчнөөн ч санаанаас цаашгүй л сууна. Ажилдаа явахдаа ойрхон хүнд дайгдана. Орой таксинд суухаас өөр аргагүй, хөл сайн гишгэхгүй.

Орой ажлаа тарж ирээд галаа түлээд, хоолоо хийж идэж байтал унтах болно. Гэр хорооллынхны амьдрал хэцүү л байна. Одоогоор түлш нь тараагдаж эхлээгүй. Өмнө жилийнхээ үлдэгдлээр л болгож байгаа.

Төрсөн ганц хүүгээ алдахаас өмнө бүх зүйл болоод л байсан санагддаг. Харин сүүлийн 11 жил амьдрал ямар хатуу гэдгийг энэ мэтээр мэдэрч л байна. Үхмээр санагдах үе олон байдаг ч амь тусдаа болохоор яаж ч чаддаггүй юм билээ. Бас ач хүү минь байгаа болохоор амьдрах хүч минь болдог. Ач хүүдээ чадах бүхнээ хийж өгөхийг хүсдэг. Аавынхаа хүрээгүйд хүрээсэй гэж залбирдаг" гэв.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Саарал ордон дахь улс төрчдийн хэрүүл, талцал ойрын хэд хоног хэрээс хэтэрч байна. Нэг нь гүтгэсэн, нөгөө нь гүтгээгүй гэдэг. Асуудал ингэж даамжирснаараа тэдэнд улсын биш хувийн, намын эрх ашиг чухал байгааг илтгэж байна. Харин ордны гадна улсынхаа төв талбайд багш, эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардаж жагссан ч, үр дүнд хүрэлгүй олон хонож байгаа.

Нөгөө талаас манай улсын хамгийн хэцүү, арилдаггүй зовлон болох утааны улирал айсуй. Гадаа өглөө оройдоо хасах градус зааж, хүйтэрч эхэлсэн учир иргэд аль хэдий нь галлагаагаа эхэлжээ. Гэсэн ч шахмал түлшний хомсдол үүсэж, энэ жил шинээр хэрэглээнд нэвтрүүлж буй хагас кокс нүүрс заасан хугацаандаа түгээгдэж эхлээгүй байна. Иймд иргэд өмнө жилийн үлдэгдэл түлш болон, өөр түлж болох зүйлүүдээ түлэхээс өөр аргагүй байгаа гэдгээ учирлалаа.

Мөн гэр хороололд хүн бүрийн мэдэхгүй амьдралын хэцүү дүр зураг олон байна. Ялангуяа тэтгэвэр нь хүрэлцэхгүй, ажилгүйн улмаас амьдралын хүндэд дарагдсан ахмадууд их байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
35 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ene hugshchuud iim hetsu amidarch bhad turiinhen ner turiin toloo l temtseed yavaad bh yum. Tetgeveriin munguur amidrana gj bodohod ch hetsuu. Utaa hurtel havsraad ulam l buruu boljee

Зочин
Зочин

Ene niitleliig unshaad nulims garlaa, uuriiguu harj bgaa yum shig l sanagdlaa. Humuus ajilgui, amjirganii tuv dooshilj, tetgeveriinhen hetsu amidarch bn

Зочин
Зочин

Би ч бас гэр хороололд амьдардаг, түлшний асууд�##� яг ийм байна. Х�##�а�##�т муу, цахилгаан үнэтэй, өвөл болгон айдастай болдог

Зочин
Зочин

Хөөрхий хөгшчүүдэд амьдр�##�ын энэ хүйтэн цагт х�##�уун сэтгэл дутаж байна. Төрийн бодлого зөвхөн тоон дээр биш, хүн дээр төвлөрөх ёстой

Зочин
Зочин

Би эмээтэйгээ өссөн болохоор ийм түүх сонсоход дэндүү хэцүү. Гэр хорооллын хөгшчүүдэд туслах бодлого огт �##�га

Зочин
Зочин

Гэр хороололд иймэрхүү хүмүүс олон байдаг, гэхдээ анзаарах хүн ховор юм даа. Улс төрчид утаа, түлшний т�##�аар ярьдаг ч шийдэл нь харагдахгүй

Зочин
Зочин

Үнэхээр гунигтай, хөгшчүүд ганцаараа ингэж зовох ёсгүй шүү дээ. Хүүхдүүд нь ч гэсэн санаа тавимаар юм, нийгэм бүхэлдээ хүйтэн болжээ

Зочин
Зочин

Utaanii uliral irj bna gehed l aigaad ehledeg bolson, yamar ch shiidel oldohgui. Ahmaduud l hamgiin ih zovdog ni haramsaltai

Зочин
Зочин

Tetgeveriin munguur amrah bitgii hel, hooloo olj idne gdg hetsuu bolj bn. Iim niigem burduulsen humuust shudarga hariutslaga tootsmoor bn

Зочин
Зочин

Huuhed, hugshid hoyor hamgiin ih zovj bgaa ni haramsaltai. Niigmiin hamgiin emzeg humuus ni hamgiin ih daragddag

Зочин
Зочин

Ene niitlel bur setgel emterch bna. Utaa, dulaanii asuudal jil bur yag adilhan, yamar negen shiidel bhgui

Зочин
Зочин

Хүн болгон өөрийгөө боддог болсон цагт ийм хөгшчүүдийн зовлонг хэн ойлгох вэ. Ганцаараа амьдарна гэдэг сэтгэлд хүнд шүү

Зочин
Зочин

Ger horoolold amidarch bgaa humuusiig tur hezee ch sonsdoggui. Shatm#l tulsh, usnii homsdol, utaa bugd l davtagddag asuudal

Зочин
Зочин

Үнэхээр харамс�##�тай, ахмад настнуудын амьдр�##� ингэтлээ доройтож байна. Тэтгэвэр нэмсэн ч үнэ өсөөд, үр дүн нь �##�га

Зочин
Зочин

Utaa, yaduural, turd bgaa heruul 3 ni negdej ard tumniig darj bn. Ene hugshchuud unuu udur tuildaj amidarch bna

Зочин
Зочин

Энэ хүний ярианаас чин сэтгэл мэдрэгдэж байна, ямар хэцүү амьдр�##� вэ. Гэхдээ тэсээд яваа нь бахархмаар

Зочин
Зочин

Uls turchid bugd l am#ldaa saihan yariad, bodit amidral deer ene hun shig zovj bgaa olon hun bn. Humuus martagdaj bn

Зочин
Зочин

Utaa, tulshnii homsdol, tetgeveriin baga hemjee geed bugd neg hoorondoo holbogdson asuudal. Tur ni shiidehgui bol bid utaa dund uhne

Зочин
Зочин

Хүн чанар л дутаж байна. Улс төр ярьж хэрэлдэхийн оронд ийм хүмүүст анхаар�##� хандуулб�##� яасан юм бэ

Зочин
Зочин

Unuudriin niigemd iim hun ih bgaa, gehdee medehgui ongoroh humuus olon. Setgeltei niitlel bn, bayarlalaa

Зочин
Зочин

Гэр хороололд амьдардаг хөгшчүүдийн өвөл хамгийн хэцүү үе байдаг. Хүйтэн, түлшгүй, ганцаардсан амьдр�##� үнэхээр хүнд

Зочин
Зочин

Ene niigemd tetgeveriinhen bugd l ajil hiij bgaa, amrah erh bhgui. Huuhduud n ch tuslahgui bolhoor bur hetsuu boljee

Зочин
Зочин

Ахмад настнууддаа илүү х�##�амж хэрэгтэй байна. Төрийн анхаар�##� зөвхөн сонгуулийн үеэр л гардаг бололтой

Зочин
Зочин

Humuus l end tend ajilgui yavaad, hugshchuud hurtel ajil hiih shaardlagtai bolson ni haramsaltai. Niigmiin togtoltsoo bur butelgui bn

Зочин
Зочин

Энэ өвөл дахиад л түлшний асууд�##� давтагдах шинжтэй. Утаагүй түлш гээд хэлдэг ч иргэдэд хүрдэггүй нь үнэн

Зочин
Зочин

Shatm#l tulshnii asuudal gej 5 jil yariad ch duusahgui yum. Heden hugshchuud utaa dund huldchihne, tegeed l daraa n yarij ehlene

Зочин
Зочин

Амьдр�##� үнэхээр шударга биш байна. Зарим нь идэх хоолгүй, зарим нь тэрбумаар тооцдог хөрөнгө ярьж сууна

Зочин
Зочин

Ene hugshchuud uuriin chadlaaraa l amidarch bn, gehdee tuslamj heregtei. Turiinhen oilgohgui l bn

Зочин
Зочин

Ийм бодит түүхийг уншихад үнэхээр гуниг төрлөө. Ганцаардсан хөгшчүүдэд нийгмийн х�##�амж, хайр дутаж байна

Зочин
Зочин

Utaa, uls tur, amidral gurvan asuudal ni neg l davtagdaad bna. Ene udaa jinhene shiidel gargahgui bol daraagiin jil ch adil

Зочин
Зочин

Хөгшчүүд ажил хийж байгаа нь бахархмаар ч, амьдрахын тулд хийж байгаа нь гунигтай. Тэтгэвэр хүрэхгүй юм даа

Зочин
Зочин

Төрийн саар�##� ордонд олоон жил хулгайч, авлигчин, нүүрсчин, эрлийз хурлийзууд, худлаа шаадаг хүн дүрст шун�##�ын сүгнүүд гээд есөн шидийн хогийн юмнууд үүрлэж орогноод л улс орон ийм аймаар эмгэнэлтэй байд�##�тай байгаа юмаа! Одоо яамаар ч юм бэ дээ?

Зочин
Зочин

З�##�уу насандаа тэтгэвэрт гарна цагийн эрхээр хөгшин болно гэдгээ мэдэж байгаа бол бага ч гэсэн эрсдэл гаргаад өөртөө арчаатай байх хэрэгтэй. Амьдр�##�д ямар ч асууд�##� дохиолдож болно тэглээ гээд яаж амьдрах нь зөвхөн БОДЛООС эхлэлтэй учир илүү зоригтой, хөдөлмөрч байж өөрийн амьдарлыг бусдын хамаар�##�гүй өөрийнхөөрөө амьдрах хэмжээнд сэтгэж илүү хэрсүү байх хэрэгтэй. З�##�уучуудад хэлэв.

Irgen
Irgen

Үр хүүхдүүд бдаг бол байгаа оромжийг нь ядаж гадна.доторх байдлыг янзлаад өгчихдөг болоосой. Хүнд баян тансаг эд хөрөнгө бхгүй ч гэлээ амьдарч буй оромжоо өөд нь татаад амьдарчихдаг сэтгэлтэй, санаачилгатай,байв�##� болно доо

Уншигч
Уншигч

Өөрсдөө хүсвэл улсын асрамжинд авахаар хүмүүс байна.

Холбоотой мэдээ

Back to top button