Парламентын эв нэгдэл: Хоёр жилд таван ЗГ огцруулж буй Францын алдааг давтахгүйн тулд

Хоёр жилийн дотор таван Засгийн газар нь огцордог Франц гэж улс дэлхийн анхаарлыг татаж байна. Даваа гарагт /2025.10.06/ Францын шинэхэн Ерөнхий сайд Себастьян Лекорну засгийн газраа томилсноосоо хэдхэн цагийн дараа огцорч буйгаа мэдэгдсэн. Энэ явдал нь сүүлийн хэдэн жил өрнөж буй Францын улс төрийн хямралыг улам гүнзгийрүүлсэн юм. Лекорнугийн өмнө Франсуа Байругийн засгийн газар есдүгээр сард татан буугдсан байх жишээтэй.
Монголд зургадугаар сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон. Түүнээс дөрвөн сарын дараа дахин Засгийн газар солигдох тухай яриа хөндөгдөөд зогсохгүй, УИХ-ын 55 гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт гарын үсэг зурчихаад байна.
Манай улсад Засгийн газар угаас богино настай явдаг, сайн зүйл биш ч гэлээ үнэн нь тэр. Харин энэ удаа улс төрийн илүү томоохон зөрчил үүсээд буйгаар онцлог.
УИХ-ын дарга нь гүйцэтгэх засаглалын тэргүүнтэйгээ сөргөөцөлдөнө гэдэг урьд өмнө тохиолдож байгаагүй кейс. Олон нийтэд ил гарч ирэхгүй байгаа ч Ерөнхийлөгчийн эрх мэдэл, нөлөө “уламжлал ёсоор” Засгийн газар талдаа жин дарж байна.
Тэгэхээр маргааны нэг талд УИХ-ын дарга байна гэдэг нь тэмцлийн нэг урсгал парламент руу чиглэнэ гэсэн үг.
Улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд батлах хуультай. Баталж чадахгүй бол парламент тарах заалттай. Энэ өнцгийг С.Баярцогт хүртэл онцолж яриад байгааг харахад, эрх мэдлийн зөрчилдөөн нэг талдаа гарч чадахгүй бол парламентын дархлаа сулрах тухай агуулга бодит болохыг үгүйсгэх газаргүй байна.
Гэтэл Францын Засгийн газар байн байн унаад байгаа нь төсвөө баталж чадахгүй байгаатай холбоотой. Хоёрт, парламентад нь аль ч нам олонх болоогүй учир талуудын шүүмжлэл дэндүү хүчтэй нөлөөтэй байгаа юм. Товчхондоо,
- Парламентын дархлаа алдагдсан, дотроо хуваагдсан, эн тэнцүү хүчнүүдээс бүрдсэн учир улстөржилт нь их. Үүнээс болж Засгийн газраа бүрдүүлж ч чадахгүй байдалд хүрчихлээ
- Гарч ирсэн Засгийн газар нь төсвөө ер баталж чадахгүй, боловсруулсан дороо парламентын зүгээс асар их улстөржилтөд өртөж байна.
Үндсэн хууль, төрийн байгууламж нь өөр ч гэсэн энэ нөхцөлөөс бидэнд харууштай сургамж бий юу, бий.
Учир нь наанаа Засгийн газар огцрох мэт боловч цаанаа УИХ дээр хагарал үүсэж байгааг анзаарах ёстой. Энэ долоо хоног гэхэд УИХ-ын гишүүд намуудтайгаа хамт лав хоёр талд хуваагдаж, гарын үсэг цуглуулцгаасан. Яг ийм хагарлаар явбал дараагийн Засгийн газарт бас эрсдэл үүснэ. Төрийг самрагч нь парламентын эв нэгдэлгүй гишүүд болж хувирна. Францад яг ийм байна. Сүүлдээ гарч ирсэн Засгийн газар бүр нь чадавхгүй, хийх, толгойлох боловсон хүчин олдохгүй байдалд хүрчихжээ.
Тэгэхээр өнөөдрийн улстөржилт парламентын гишүүдийг хуваах, талцуулах, тэднээр дамжин үйлдэгддэг байх хэмжээнд очоод байгаа нь нэн эмзэг сэдэв мөн. Хэрэв улс орны эрх ашигт нэгдэж, бие даасан, хараат бус шийдвэр гаргаж чадахгүй бол парламент бол том хүчнүүдийн дохиур төдий болж хувирна. Хэрэв парламент тарвал Монгол Улс асар тогтворгүй байдалд орно. Нөгөө Оюу толгойн асуудал, том төслүүд хэдэн жилдээ таг зогсоно.
Нэг ёсондоо: Г.Занданшатарын Засгийн газар огцорлоо гэхэд дараагийнх нь тогтвортой байх, парламентын дэмжлэгийг авч чадах эсэх нь хамгийн гол гэсэн үг. Хэрэв парламент дахиад хоёр талд гарын үсэг цуглуулж гүйдэг шигээ хэвээр байвал, хэвээр байлгавал шинэ Засгийн газарт урт наслах баталгаа байхгүй.
Тиймээс Францын алдааг давтахгүйн тулд бид өдгөө парламентын дархлаа, эв нэгдэл, хараат бус үйл ажиллагааг аминчлан хайрлах хэрэгтэй болж байна.
Францын улс төрийн хямралын өрнөлийг он цаг үеэр харвал:
2022 оны зургаадугаар сард: Эммануэль Макроны RE намуудын эсвэл парламентад олонхын статусаа алдсан.
2023-2024 он: Франц улс тэтгэврийн тухай хуульд шинэчлэл оруулах гэж оролдсон нь улс даяар жагсаал өрнөхөд хүргэж, үйлдвэрчний эвлэлүүд эсэргүүцлээ илэрхийлэн ажил хаясан. Энэ нь Францын засгийн газрын үнэлэмжид ихээхэн сөргөөр нөлөөлсөн юм.
2024 оны зургаадугаар сард: Европын парламентын сонгуульд Макроны RE намуудын эвсэл томоохон ялагдал хүлээсэн. Үүний дараа Макрон улсынхаа парламентын гишүүдийг сонгох ээлжит бус сонгууль зарласан юм. Тус сонгуулиар NPF, RN, RE гэх намуудын эвслийн аль нь ч олонх авч чадаагүй. Тэр гурван эвслийн үзэл тэс ондоо учир эвслийн засгийн газар тогтвортой байдлаар үүсгэхэд хүндрэл учирсан. Сонгуулийн дараа эсвэл хоорондын зөрчлөөс болж франц засгийн газар бүрдүүлж, ерөнхий сайдаа сонголгүй удсан. Эцэст нь засгийн газар бүрдүүлсэн.
2024 оны сүүлээр: Сонгуулийн дараа Францын парламент засгийн газар, ерөнхий сайдаа хоёр удаа сольсон юм. Ийнхүү сольсон ч Францын парламент төсөв болон бусад хуулийн төслөө баталж чадалгүй гацаанд орсон.
2025 оны эхний хоёр улирал: Францын парламент сонгуулиас хойш ажлаа авсан хоёр дахь ерөнхий сайдаа хэд хэдэн удаа унагаах гэж оролдсон. Эцэст нь есдүгээр сард засгийн газар нь нуран унасан юм. Нуран унасан шалтгаан нь өмнөх засгийн газартай адил төсөв танах тал дээрх намуудын зөрчилдөөн байсан.
Францын улс төрийн тогтворгүй байдлыг даамжруулсан гол зүйл нь парламентын ээлжит бус сонгуулийн дараа аль нэг нам олонх болоогүй явдал. Хэт өөр мөрийн хөтөлбөр, бодлого амласан намууд түүнийгээ биелүүлэх гэж оролдон парламентын үйл ажиллагаа гацсан. Макроны төвийг сахисан RE эвсэл нь барууны RN, зүүний NFP хоёртой хэлцэлд хүрч чадахгүй байгаа явдал улс төрийн хямралыг даамжруулсан. Мөн Франц нь Евро бүс дэх хамгийн өндөр төсвийн алдагдалтай. Энэ төсвийн алдагдлын дарамт улс төрийн хямралд нөлөө үзүүлсэн.
Засгийн газрууд яагаад тогтохгүй унаад байна вэ?
Аль нэг эвслийн засгийн газар төсөв танах хуулиа дуусган батлах хүртлээ тогтвортой байж чадаагүй. Төсвийг тэнцвэржүүлэх эсвэл танах гэсэн оролдлого бүхнийг аль нэг намын эвсэл эсэргүүцэж, мөн гудамд олон нийт эсэргүүцэн жагссан. Парламент дахь аль нэг намын эвсэл төсвийн тухай хэлэлцээ нь амжилтад хүрээгүй тохиолдолд итгэл үзүүлэх санал хурааж, засгийн газраа унагаасаар одоогийн нөхцөл байдалд хүрсэн.
Улс төрийн хямрал Францын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөв
Зам тээвэр, эрүүл мэнд болон боловсролын үйлчилгээний байгууллагууд сүүлийн хэдэн жил хэд хэдэн удаа ажил хаясан нь иргэдийн өдөр тутмын амьдралд хүндрэл учруулсан. Мөн эдгээр ажил хаялт жижиг, дунд бизнесүүдэд хохирол авчирсан юм. Засгийн газар нь сүүлийн хоёр жил таван удаа унасан тул францчуудын төрийн институцид итгэх итгэл буурав. Энэхүү улс төрийн тогтворгүй байдал нь дотооддоо сөргөөр нөлөөлөөд зогсохгүй Францын олон нөлөөлөлд хортой. Украины дайнтай холбогдуулан Европ нэгдмэл, тогтвортой байх ёстой энэ үед Европын холбооны хоёр дахь хамгийн том эдийн засаг болон цор ганц цөмийн зэвсэгтэй орон ийнхүү улс төрийн хямрал нь гүнзгийрсээр байна.
“OECD” болон “Financial Times” сэтгүүл мэдээлснээр хөрөнгө оруулагчдын итгэл буурсан тул Францын засгийн газар гадаад зээл авах зардал нь нэмэгдсэн. Энэ нөхцөл байдал нь төсвийн алдагдлыг нэмэх эрсдэлтэй. Мөн Францын эдийн засгийн өсөлтийг сааруулах аюултай. Европын холбооны дүрмээр бол төсвийн алдагдал 3 хувиас ихгүй, гадаад өр ДНБ-ий 60 хувиас ихгүй байх ёстой. Франц улсын хувьд 2024 онд төсвийн алдагдал нь 5.8 хувь, гадаад өр ДНБ-ий 113 хувь хүрсэн. Европын холбооны дүрмийн дагуу тус улс 2029 он гэхэд төсвийн алдагдал, гадаад өрийн асуудлаа шийдэх ёстой.
Одоо Макронд шинэ ерөнхий сайд сонгоод дахин төсвөө батлах гэж оролдох, парламентын ээлжит бус сонгууль жилийн хугацаанд хоёр дахь удаагаа зарлах эсвэл огцрох гэсэн гурван хэцүүхэн сонголт тулж ирээд байгаа. Есдүгээр сард Байругийн засгийн газар нуран унахаас өмнө францчууд дунд хэд хэдэн санал асуулга явуулсан юм. “Elabe” фирмийн явуулсан санал асуулгаар иргэдийн 67 хувь нь Байругийн засгийн газар унавал Макрон огцрох ёстой гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Макроны хувьд 2027 онд дуусах бүрэн эрхт хугацаагаа дуустал ажиллана гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн байгаа юм.
М.ТЭНГИС, Б.БУЯНДОРЖ
Эх сурвалж: Reuters, CNBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mongold zasgiin gazar gej neg l togtvortoi baidaggyi yumaa, yagaad dandaa ulsturjdug bna vee
Яг Франц шиг л болж бна, нэг нь унаж нөгөө нь гарч ирээд л нөгөөх нь буцаад унадаг
Ard tumnii toloo bish, alban tushaalin toloo temtseed bgaa ni il bna
Mongol uls turiin togloomiin tavtsan bolj dee
Иймэрхүү улстөржилтөд жирийн иргэд л хамгийн их хохирдог доо
Yaagaaad manai uls togtvortoi neg zasagtai baij chadahgvi bna aa
УИХ, ЗГ хоёр хоорондоо хэмлэлдээд ажил явахгүй боллоо
Хэрвээ парламент тарв�##� бүр л хэцүү болно шүү дээ
Ardchilal gesen ner door dandaa ashig sonirhol yavj bn
Uls ornii ajil yvahgui, songuuli gej zarlahaar dawhar zardal nemegdeed
Яг франц шиг болчлоо, төсөв бат�##�ж чадахгүй бол улс орон яана даа
Oyun Erdeni yvsan, odoo Zandanshatar yavbal yah yum bol
Ерөнхийлөгч, УИХ, ЗГ гурав хоорондоо тохирдоггүй болохоор л хямардаг
Ийм тогтворгүй байдлаас болж хөрөнгө оруулагчид зугтаана шүү
Mongold uls toriin soyol baihgui, bolovsrolgui hvmvvs turd orson bna
Zasgiin gazar bvr uursdiiguu unagaaj togoldog yum shig l boljee
Mongold uls tur gj uneheer togloom bolj bna, hun bolgon suudliin toloo temtseed, ard irgediin amidrald anhaarah hun alga, ene zasag ogtsorloo geed yugaa oorchloh yum boloo
Яг Франц шиг нэг нь гарч ирээд л нөгөө нь огцроод байна, улс төр гэдэг ингэж тоглох зүйл биш шүү дээ, жирийн хүмүүс ажил амьдр�##�даа төвлөрч чадахгүй боллоо
Ard tumnii toloo ajillah gej songogdson humuus odoo zovhon erh medel ashig sonirholoo hardag bolson, ene uls toriin togloomiin toloolt gej bodhoor uneheer gutamshig sanagddag
УИХ, Ерөнхий сайд хоёрын хоорондын энэ сөргөлдөөнөөс болж улс орон хэцүүдэж байна, төсөв батлах цаг ойртож байхад ингэж �##��##�цаад яах юм бэ
Хүмүүс одоо засгийн газрын өөрчлөлтөд итгэхээ больсон, хэн ч гарсан ялгаагүй гэдэг итгэл үнэхээр хүчтэй болсон, итгэл �##�дсан төрөө буцааж сэргээх хэцүү байх даа
Монгоын баялгыг олон арван жил шааж хагартлаа баяжсан элбэгдорж тэргүүтэй хулгайчуудын хамтрагч, гар хөл болсон баярцогт хурц баасанхүү батүүл зэрэг хулгайчууд оролцоод байгаа болхоор тэдний эрх ашиг явжына гэсэн үг ЖИНХЭНЭ ШУДАРГА ЗАЛУУЧУУД БАЙХГҮЙ ДАН Л ХЭН НЭГНИЙ ЭРХ АШИГЫН ТӨЛӨӨ БӨГС АРЧИГЧИДААР ДҮҮРЖЭЭЭЭ
Амарсайхан Сумьяабазар Сайнзориг нар ерөнхий сайд болбол засаг дахиад онколдоно
УИХ-ийн гишүүн хүн Засгийн газрын тэргүүн болох нь зөв л дөө. Занданшатар тойргоосоо гарч чадаагүй бж ямар шун�##�тай амьтан бэ. Шатраа тоглоод саданд сууж бна биз
Eр нь импичмэнт зарлагдах байхаа