Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн 3 жилд үзэгдээгүй хамгийн огцом нэг өдрийн уналт үзүүлжээ

ОХУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн 3 жилд үзэгдээгүй хамгийн огцом нэг өдрийн уналтыг лхагва гарагт /2025.10.08/ үзүүлсэн байна. Тус улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Украины хэлэлцээ ерөнхийдөө саатсан гэж хэлсний дараа энэ уналт үүссэн юм.

Москвагийн бирж (MOEX) лхагва гарагт 4.05 хувиар буурч 2563.3 нэгж болсон нь 2024 оны есдүгээр сараас хойш үзэгдээгүй доод түвшин юм. Мөн 2022 оны есдүгээр сараас хойш үзэгдсэн хамгийн огцом нэг өдрийн уналт. Газпром компанийн хувьцаа 4.1 хувиар буурсан бол Сбербанк 4.9 хувь, ВТБ 4.7 хувь, Роснефть 2.5 хувиар тус тус буурсан байна. Северьстал болон Аэрофлот компанийн хувьнууд 5 орчим хувиар унаж, Ростелеком, Интер РАО, Магнитогорскийн төмөрлөг ба гангийн үйлдвэрүүдийн хувьцаа 5-аас илүү хувиар буурчээ. Харин Мечел компани хамгийн огцом уналт үзүүлж, хувьцаа нь 6.7 хувиар буурсан байна.

Ингэснээр “MOEX”-ийн индеск таван долоо хоног дараалан унав. Хоёрдугаар сараас хойш “MOEX” 22 хувиар буурч, 1.3 их наяд рубль үнэлгээнээс нь арчигдсан.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button