Гадаад мэдээ

Apple компанийн 90 сая ширхэг "iPhone17" борлуулж зардлаа нөхнө

Apple компанийн шинэ бүтээгдэхүүн болох iPhone17 амжилтанд хүрэхийн тулд дор хаяж 90 сая ширхэг зарагдсан байх ёстой гэж шинжээчдийн үзэж байна.  Apple компани ирэх жил хүртэл AI дэмждэг үйлдлийн системээ хэрэглээнд нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн. Энэ шийдвэр нь iPhone17-ийн борлуулалтад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаа юм.

Тодруулбал, ихэнхи хэрэглэгчид одоог хүртэл iPhone 17 болон iPhone 16-ийн ялгааг хэлж чадахгүй, өөрчлөлт мэдрэхгүй байгаа аж. Apple компани өөрсдийн үйлдлийн систем болох iOS-д хиймэл оюун ухаан шингээхгүй байгаа учир хөрөнгө оруулагчид тэдний хувьцааг төдийлөн сонирхохгүй байгаа юм. Гэтэл дэлхийн томоохон технологийн компаниуд Nvidia болон OpenAI-тай хамтарч, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулсаар байна.

Техник, технологиуд хиймэл оюун ухааныг нэвтрүүлж буй өнөө үед Apple компани хэт болгоомжилж, хойрго хандаж байгаа нь тэднийг том алдагдалд оруулах магадлалтай гэж шинжээчид үзэж байгаа ажээ.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button