Гадаад мэдээДЭЛХИЙ

“Apple” шинэ чип, компьютерүүд танилцууллаа

“Apple” компани Сүнсний баярын өмнө буюу даваа гарагт /2023.10.30/ явуулсан “Scary Fast” үйл ажиллагааныхаа үеэр шинэ чип, компьютерүүд танилцуулсан байна.

Тус цахим эвентийн үеэр “Apple” M3, M3 Pro, M3 Pro Max чипүүд болон шинэ Macbook Pro, iMac-ийн загваруудыг дэлгэжээ. M3 загварын чипүүд нь M1 төрлийн чипүүдээс 2.5 дахин хурдтай, үндсэн боловсруулалтын гүйцэтгэл нь 50 хувь хүртэл хурдан аж.

Мөн M3 чипүүдийг 3 нанометрийн технологиор бүтээсэн тул дэвшилтэт график, хиймэл оюун ухааныг дэмжих чадвартай юм. “Apple” компанийн захирал Тим Күүк “Энэ чип нь Mac-уудад шинэ түвшний график дүрслэх боломжтой болгоно. Эдгээр нь компьютерт зориулж бүтээсэн хамгийн дэвшилтэт чипүүд” гэж хэлжээ.

Шинээр танилцуулсан 35 см болон 40 см-ий дэлгэцтэй Macbook Pro лаптопууд M3 Pro, M3 Pro Max чипүүдтэй байх юм. M3 Pro Max чиптэй Macbook Pro-ийн процессор нь 8 террабит багтаамж, 128 гигабит меморитой ирэх аж.

Мөн тус загвар 22 цаг цэнэгээ барьж, дэлгэцийн гэрэл нь өмнөх загвартайгаа харьцуулахад 25 хувиар илүү байна гэж “Apple” мэдэгдсэн байна. Macbook-ийн үнэ 35 см дэлгэцтэй нь 1,599 ам.доллар, 40 см дэлгэцтэй нь 1,299 ам.доллароос эхлэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button