Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

“Apple” компани шинэ загварын MacBook Air танилцууллаа

“Apple” компани шинэ загварын MacBook Air зөөврийн компьютероо даваа гарагт /2024.03.04/ танилцуулсан байна. Энэхүү загвар нь “Apple”-ийн хамгийн сүүлийн үеийн M3 чипээр тоноглогдсон юм.

M3 чипийг тус компани өнгөрсөн жилийн аравдугаар сард iMac суурин компьютерын загвартай хамт танилцуулсан. Шинэ MacBook Air нь M1 чиптэй бусад загваруудтай харьцуулахад 60 хүртэл хувь, “Intel” компанийн чиптэй хуучин загваруудтай харьцуулахад 13 дахин өндөр хүчин чадалтай аж.

Зургийн эх сурвалж: CNBC

Шинэ MacBook Air нь 1080 пикселийн хүчин чадалтай камер, илүү хурдан Wi-Fi сүлжээг дэмждэг, зай хураагуур нь 18 цаг хүртэл цэнэгээ барих чадвартай юм. Харин гадаад дизайны хувьд өмнөх загвараас өөрчлөгдөөгүй байна.

Тус компанийн дэлхийн маркетингийн албаны дэд ерөнхийлөгч Грег Жосвяк “MacBook Air нь бидний хамгийн алдартай Mac компьютерын загвар. Хэрэглэгчид бусад зөөврийн компьютероос илүүд үзэн сонгох нь нэмэгдсэн” гэж хэлжээ.

Шинэ Macbook Air даваа гарагаас /2024.03.04/ эхлэн захиалга авч эхэлсэн бөгөөд 13 инчийн дэлгэцтэй загвар нь 1,099 ам.доллароор, 15 инчийн загвар нь 1,299 ам.долларын үнэтэй юм.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button