Нийгмийн

“Олимп сурталчлах өдөрлөг” зохион байгуулагдлаа

МҮОХ-ны Тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно” цомын эзэн Баянгол дүүргийн тусгай 70-р сургуулийн сургуулийн дижитал олимпын танхимд оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “Олимп сурталчлах өдөрлөг” зохион байгуулагдлаа.Тус өдөрлөг нь оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг спортод татан оруулах, спорт- олимпизмоор дамжуулан нийгэмшүүлэх, хүүхэд бүрийг ялгаварлан гадуурхалгүй дэмжин хамтран ажиллаж, хамтдаа суралцах, хамтдаа тоглож, эрх тэгш байдлыг эрхэмлэх зорилготойгоор зохион байгуулагдлаа.

“Оюуны бэрхшээлтэй хүүхдүүд дасан зохицох чадварын алдагдалтай байдаг учир тэдний чадварыг сэргээх зорилгоор дасан зохицлын ширээний тоглоомыг танилцуулан тоглуулж, олимп, паралимп, тусгай олимпын онцлог ялгааг хүүхдүүдэд тайлбарлан ойлгуулсан нь энэ өдөрлөгийн гол зорилго байлаа. Манай олимпын танхимаас богино хугацаанд олимпын олон талын мэдээллийг авах бүрэн боломжтой” хэмээн БГД-ийн олимпын зөвлөлийн арга зүйч Л. Очгэрэл хэлсэн юм.Өдөрлөгт оролцсон хүүхдүүд спорт-олимпизмын талаарх мэдлэгээ тэлж, өөрсдийн сонирхсон спорт тоглоомоор тоглон нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөсөн юм.МҮОХ нь спорт олимпизмоор дамжуулан хүүхэд бүрийг нийгэмшүүлэх, тэдний оролцоог хангах зорилгоор Монголын Тусгай олимпын хороотой санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button