Сурвалжилга: “Шахмал түлшний утаа хар гардаг бол хагас коксжсон түлшнийх аргалынх шиг цэнхэр гарч байна"

Баянзүрх дүүргийн 31-р хороо, Монелийн дугаар гудамжны дугаар тоот. Өнгөрсөн амралтын өдөр хотын дарга Х.Нямбаатарын зочилсон айлаас бид хагас коксжсон нүүрсний чанарыг тодруулан сурвалжилга бэлтгэлээ. Тэднийх М.Пүрэвдорж гэдэг айл. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Улаанбаатар хотод ирээд дөрөв дэх өвөлтэйгөө золгож байгаа нь энэ. "Бага хүүхэд оюутан болоод нутгаа орхин хотод орж ирсэн. Одоо төгсөөд хоёул ажил төрөлтэй болсон учир жаргах байх аа гэж бодон сууна" хэмээн гэрийн эзэгтэй Х.Мөнхцэцэг хуучилна. Хоёр хүүхдээ төгсгөөд нутаг буцах бодолтой байсан ч гэрийн эзэн М.Пүрэвдорж даралт харвaсны улмаас хотод суурьшихаар шийдээд байгаа аж. Тэднийх нутгийн нэгэн айлын хашааг сарын 100 мянган төгрөгөөр түрээслэн суудаг байна.

-Улаанбаатар хотод нүүж ирээд удаагүй юм шиг байна. Гэр хороололд хэд дэх жилээ өвөлжих гэж байна
-Өмнө байр түрээсэлж амьдардаг байсан жилийн өмнөөс манай нөхөр даралт харваад түрээсийн байраар амьдрах боломжгүй болсон учир энэ жилээс нутгийн танил айлынхаа хашааг сарын 100 мянган төгрөгөөр түрээслээд амьдарч байна.
Уг нь хоёр хүүхдээ их сургуулийг нь төгсгөөд нутаг буцах бололтой байсан ч манай нөхөр даралт харваад нүүж чадахааргүй болсон.

-Хагас коксжсон нүүрс хэзээнээс түлж эхлэв?
-Өмнө нь манайх шахмал түлш хэрэглэдэг байсан. Хэд хоногийн өмнөөс хагас коксжсон нүүрс түлж эхэлсэн. Өмнөх шахмал түлшнээс утаа тортог бага, илүү удаан дулаанаа барьдаг гэж сонсоод түлээд үзье гэж бодсон.
Айл бүрд долоон уутыг өгдөг юм шиг байна лээ, манайх түр оршин суугч учир авах боломжгүй болохоор хүргэнийхээ нэрээр авсан. Манайх төслийн зуухтай болоод ч тэр үү дулаахан сайхан л байна. Өвлийн эд хүйтэн арай эхлээгүй байгаа болохоор сайн гэж дүгнэхэд эрт байх.

-Өмнөх шахмал түлшнээс юугаараа өөр, ялгаатай юм шиг байна?
-Онцлог нь тортог бага, үнс нь бургиж хийсээд байдаггүй юм шиг санагдсан.
Нэг уут шахмал түлшийг өглөө нь задлаад дуусдаг байсан бол уут хагас коксжсон түлшийг гурван өдөр түлж байна. Өглөө 06:00 цагт коксжсон түлшээ хийгээд орой 22 цаг орчимд ахин хийдэг. Бие муу хүнтэй учраас байнгын галтай байхгүй бол болдоггүй. Шахмал түлшийг өглөөний 07 цагт хийхэд шөнийн 23 цаг хүртэл нэмэх шаардлагагүй.
23 цагт дахиж нэмээд маргааш өглөөний 06 цаг хүртэл гэхчлэн нийтдээ гурван удаа, зарим үед дөрөв нэмдэг байсан бол хагас коксжсон түлшийг хоёр удаа л хийж байна. Миний бодлоор илч нь илүү санагдсан. Манай гэрийн ойролцоо энэ урд холгүй түлш боловсруулах цэг байдаг. Хорооны иргэд хагас коксжсон түлшийг их авч яваа харагддаг.

-Утаа, тортог хэр үүсэж байна. Удалгүй гэр хорооллын айлууд бүгд л түлж эхлэх болохоор угаар, утаа санаа зовоох асуудал хэвээр?
-Шахмал түлшийг бодвол утаа бага гаргадаг санагдсан. Шахмал түлшний утаа нь хар гардаг бол коксжсон түлш аргалын утаа шиг цэнхэр утаа гарч байна. Өглөө босоход гал цогтой байдаг учир коксжсон түлшээ хийгээд дээрээс нь хэдэн мод шидчихдэг. Ингээд өдөржин гал зогсохгүй. Өглөөний 06 цагт хийгээд, оройны 22 цагт дахин нэг нэмэхэд яг таардаг.
Манайх төслийн зузаан зуухтай учраас дулаанаа сайн барьдаг байж магадгүй. Энгийн нимгэн зуухтай айлууд яадаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Түлш худалдаалах цэгт хагас коксжсон түлш зарагдаж дуусаад шахмал түлш нь овоолоотой байгаа харагддаг. Тэгэхээр хүмүүс арай сайн чанартайг нь авч байгаа байх. Үнийн хувьд шахмал түлш нь 3000 төгрөг гаруй коксжсон түлш нь 5000 төгрөг гэсэн.
-Өнгөрсөн амралтын өдрүүдээр хотын дарга Х.Нямбаатар танайд ирсэн. Гэнэтийн үйл явдал болсон уу?
-Харин тэгсэн. Хотын дарга Х.Нямбаатар гэнэт л ороод ирсэн. Би энэ хороонд харьяалгадаггүй Говь-Алтай хүн учир хорооны даргыг танихгүй. Хувцас угаагаад байж байтал нэг эгч ирээд “Танайх коксжсон түлш авсан уу” гэж асуухаар нь ойр хавийн айлын хүн юм байх гэж санаад авсан. Аягүй аятайхан шүү гээд хэлж, ярьсан юм. Гэтэл гэнэт цай хоолгүй сууж байсан чинь хотын дарга олон хүмүүстэй ороод ирсэн.
-Хөдөө орон нутгаас хотод шилжин суурьшиж амьдрахад амьдрал ахуй ямар байна?
-Анх Улаанбаатарт орж ирээд түрээсийн байранд хоёр хүүхдийн сургалтын төлбөр гээд хүнд үеүд их байсан. Хоёр хүүхдээ сургуулийг нь төгсгөөд нутаг буцна гэж бодтол манай хүн даралтаар харвачихсан болхооор энд байхаас өөр аргагүй болсон. Одоо хоёр хүүхэд маань төгссөн ажил төрөлтэй болсон учир сайхан жаргах байхаа л гэж бодож сууна.
Түлш борлуулах 331 цэгт шахмал түлш болон хагас коксжсон түлшийг хоёр өдрөөр ээлжлэн худалдаалж байна.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 331 цэгээр 1535 тонн сайжруулсан шахмал түлш, 940 тонн "Шинэ Түлш" буюу хагас коксжсон нүүрсийг борлуулж эхэлсэн.
Тэрчлэн 23 агуулахад коксжсон түлшний 35 мянган тонн нөөц бүрдүүлээд байгаа гэж нийслэлээс мэдээлсэн. Тэгвэл бид Баянзүрх дүүргийн 31-р хорооны түлш борлуулах цэгээс шахмал түлш болон хагас коксжсон түлшнийг иргэд хэр зэрэг худалдан авч буй талаар сурвалжиллаа.

Энэ талаар тус хорооны түлш борлуулах цэгийн ажилтан Н.Наранцэцэгээс иргэдийн худалдан авах чадвар болон үнийн мэдээллийг тодруулав.
-Сайжруулсан шахмал түлш болон хагас коксжсон нүүрсийг ямар үнээр худалдаалж байна вэ, хагас кокжсон нүүрс харагдахгүй байна, дуусан юм уу?, эсвэл худалдаалахгүй байгаа юм уу?
-Түлш борлуулах цэгүүдэд шахмал түлш болон хагас коксжсон түлш хоёр өдрөөр ээлжлэн ирж байгаа. Өмнөх хоёр өдөрт шахмал түлш ирсэн маргаашаас хагас коксжсон түлш ирнэ. Үнийн тухайд гэвэл шахмал түлш 3750 төгрөг, хагас коксжсон нүүрс 5000 төгрөгөөр худалдаалж байна.

-Өмнөх жилийн шахмал түлшний нөөцөө энэ жил дуусгахаар шахмал түлшээ шахаад байгаа гэсэн мэдээлэл яваад байгаа, ер нь иргэдийн худалдан авалт ямар байна, алийг нь түлхүү авч байна?
-Өмнө жилийн үлдсэн шахмал түлшээ шахаад байгаа зүйл байхгүй. Иргэдийн худалдан авалт сайн байгаа, өдөрт таван тонн гаруй шахмал түлш ирээд одоо дуусаж байна. Ээлжилж ирээд байгаа учир аль аль нь борлуулалт сайн байгаа.
Хагас кокжсон түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага гэсэн судалгаа гарсан. Түүнчлэн Улаанбаатар хот жилдээ 500 мянган тонн мидлинг хэрэглэж өвөлждөг байсан бол Хагас коксжсон түлш хэрэглэж эхэлснээр 300 мянган тонн хэрэглэнэ гэсэн тооцоо хийгдсэн байна.
Хагас коксжсон түлшийг нэг өрх долоо уутыг авах боломжтой бөгөөд иргэд түлшний карт болон “Хотула” гар утасны аппликейшнээр авах боломжтой гэж албаныхан мэдээллэсэн.
Энэ талаар болон хагас коксжсон түлшний чанарыг тодруулахад “Хагас коскжсон түлш ер нь дажгүй сайн дулаанаа барьж байгаа юм шиг санагдсан. Өмнөх түлшийг бодвол утаа тортог бага байх шиг байна. Түлш борлуулах цэгт өглөөний цагаар ирээд, үдээс хойшдоо дуусчихдаг. Түлшний картаар болон “Хотула” гар утасны аппликейшн ашиглаад авч байна” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Утаа бага бол болж дээ. Өнгөрсөн жилүүдэд утаатай огт тэмцээгүй хүн бол Оюун-Эрдэнэ!!!!
Шаана биз
Монголчууд минь ямар гэнэн юм бэ? Хагас коксжсон түлшний, хүний эрүүл мэндэд хортой, хоргүйг шинжлэх ухааны байгууллага нотолж бат�##�ж тогтоодог болохоос Нямбаатар гэнэт орж ирээд г�##�ын шилээбрээр хутгаж үзээд тогтоодог юм биш, энэ эмэгтэй ч тортог, утаагаар нь тогтоохгүй. Өдөр бүр монгол хүний �##�тан амь үрэгдэж байна!? Үүнд санаа зовдог эрх баригчид байхгүй байгаа нь ямар эмгэнэлтэй, үүнд санаа сэтгэл зовохгүй итгэж найдаж байгаа монголчууд ямар гэнэн тэнэг юм бэ? Хэлэх үг �##�га!!!
Хагас коксон түлшээр шорлог хийж үзлээ, сайхан болж байна лээ.
Хагас коксжсон нүүрс хамгийн зөв технологи. Хүмүүс судлаж байж ярь
одоо бүр утаагүй гэж донгодох нүү дээ. Энэ нэг юм болно шүү...