Гадаад мэдээДЭЛХИЙ

Худалдааны дайн: АНУ, БНХАУ хоёр бие биедээ боомтын нэмэлт хураамж авч эхэллээ

Мягмар гарагт /2025.10.14/ АНУ, БНХАУ хоёр тус тусынхаа далайн тээврийн компаниудаас боомтын нэмэлт хураамж авч эхэлсэн байна. Ингэснээр далайн тээвэр дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны худалдааны дайны гол талбар боллоо.

БНХАУ-ын далайн тээвэрт ноёрхдог байдлыг бууруулж, АНУ-ын онгоц үйлдвэрлэлийг дэмжихийн тулд Трампын захиргаа Бээжинтэй холбоотой хөлгүүдээс хураамж авахаар төлөвлөж буйгаа зарласан юм. Байдены захиргааны үед БНХАУ далайн тээврийн салбарт ноёрхохын тулд шударга бус бодлого явуулдаг гэх дүгнэлтэд хүрсэн учир Трампын захиргаа ийм алхам авсан байна.

Бээжин өнгөрсөн долоо хоногт үүний эсрэг арга хэмжээ авахдаа АНУ-тай холбоотой хөлөг онгоцнуудаас боомтын хураамж авна гэсэн юм. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ газрын ховор металл болон бусад технологийн экспортдоо хязгаарлалт тавьж, АНУ Хятадын бараанд 100 хувийн гаалийн татвар онооно хэмээсний дараа худалдааны дайн дахин эхлэхэд ойртлоо гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Гэхдээ амралтын өдрүүдийн дараа хоёр тал худалдаачид болон хөрөнгө оруулагчдын тайвшруулахыг оролдож, хоёр талын хэлэлцээний багийнхан хамтран ажиллаж байгаа гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button