УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг УИХ-аар шийдэх 10 хоногийн хугацаа баасан гарагт дуусна

Ерөнхий сайдыг огцруулах саналыг энэ сарын 07-ны өдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барьсан. Өдгөө уг асуудлыг ТББХ-дээр хэлэлцэж буй. Хуулийн хугацаагаараа санал ирсэн өдрөөс гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэх зохицуулалтаар өнгөрсөн баасан гарагт ТББХ-ны хурал эхэлсэн билээ. Өдгөө уг хурлын шийдвэр хараахан гараагүй. УИХ-ын пүрэв гарагийн чуулганаар хэлэлцэх товтой байгаа.

Монгол Улсын үдсэн хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьснаас хойш 10 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Өргөн барьсан өдрөөс тоолж үзвэл хоёр хоногийн бараа буюу /2025-10-17/-нд дуусна.

Хуулийн заалт: Монгол Улсын Үндсэн Хуулийн 43-р зүйл

1.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.

2.Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ОГЦОРВОЛ ОГЦРООД ТӨСӨВӨӨ БАТЛААЧЭЭ МИНИЙ НУУЦ АМРАГ НЯЛХ НОГОО МААНЬ ТЭГЭЭД ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГЭЭР ЦАЛИНЖИХ ЮМ УУ ХААШАА ЮМ.

Зочин шинжлэх ухаан амьдрал
Зочин шинжлэх ухаан амьдрал

Багш,эмч,ахмадуудын ц�##�ин тэтгэврийг бодит байд�##�тай уялдуулан нэмэгдүүлэх чадаагүй ЗГ -ыг огцруулах нь зөв

Холбоотой мэдээ

Back to top button