НИЙГЭМСПОРТ

Энэтхэгийн Волейболын дээд лигийг довтолгооны оноогоор Б.Батсуурь тэргүүлж байна

Монголын Волейболын шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Батсуурь Энэтхэгийн дээд лигийн шилдэг багуудын нэг Ahmedabad Defenders багт нэгдээд удаагүй байгаа юм. Энэ оны Энэтхэгийн дээд лигт нийт 10 баг цомын төлөө өрсөлдөж байна.

Энэтхэгийн дээд лиг эхлээд удаагүй байгаа бөгөөд Ahmedabad Defenders баг дөрвөн тоглолт хийж, гурван хожил, нэг хожигдолтой хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байгаа юм. Тэгвэл ОУХМ Б.Батсуурь гайхалтай тоглолт үзүүлж Энэтхэгийн лигт довтолгоогоор 50 оноо авч тэргүүлж байгаа юм. Мөн сүүлийн тоглолтын шилдэг тоглогчоор тодорчээ.

Б.Батсуурийн тоглож буй тус баг 2018 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Энэтхэгийн дээд лигт 2022 онд хүрэл медаль, 2023 онд аварга авч байсан ажээ. Мөн 2023 онд клубүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, зургаадугаар байрт орж байсан юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Тун харамс�##�тай байна.
Миний Монголын Ардчилсан Их Монголоос биe даасан волейболын баг гарах ёстой.
Гадны багт элсэнэ гэдэг эх орноосоо урвасан тай адил.
Эдгээр урвагчидын хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар зэргийг нь хурааж эх орноосоо хөөхийг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button