Гадаад мэдээДЭЛХИЙ

Пакистан, Афганистан хоёр түр хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрлээ

Пакистан, Афганистан хоёр улс хилийн мөргөлдөөн үүсгэсэн. Тус мөргөлдөөний улмаас олон арван цэрэг амь үрэгдсэн юм. Тэгвэл лхагва гарагт /2025.10.15/ хоёр тал түр хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрсэн байна. Талибан бүлэглэл 2021 онд Афганистаны төрийн эрхийг авснаас хойших хамгийн ноцтой мөргөлдөөн хоёр улсын хооронд үүсээд байсан юм.

Энэхүү хурцадмал байдал Пакистан Афганистанд шаардлага тавьснаас үүдэлтэй. Улсад нь халдлага үйлдэж буй экстремистүүд Афганистанд байрлаж байгаа хэмээн Пакистан үзэж, Талибан арга хэмжээ авахыг шаарджээ. Харин Талибан үүнийг үгүйсгэхдээ Пакистаны зэвсэгт хүчин худал мэдээлэл тарааж, хил дээр хурцадмал байдал өдөөсөн хэмээн шүүмжилсэн юм. Мөн Исламын улс бүлэглэлтэй холбоотой зэвсэгт дайчдыг орогнуулж, Афганистаны тогтвортой байдал болон тусгаар тогтнолд заналхийлж байгаа гэжээ. Пакистаны зэвсэгт хүчин үүнийг нь үгүйсгэсэн байгаа.

Пакистаны гадаад хэргийн яам мэдэгдэл гаргахдаа 48 цагийн турш түр гал зогсоох тохиролцоонд хүрсэн гэжээ. Харин Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид хэлэхдээ Пакистаны тал шаардсан учир гал зогсоосон хэмээсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button