Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Венесуэльд эх газрын цохилт өгч магадгүйг мэдэгдлээ

АНУ-ын зэвсэгт хүчин Карибын тэнгист Венесуэлийн хэд хэдэн онгоцыг хар тамхи тээвэрлэж явсан хэмээн мэдэгдэн, цохилт өгсөн. Одоогийн байдлаар АНУ таван удаа ийм цохилт өгсөн байгаа. Тэгвэл Трамп лхагва гарагт /2025.10.15/ хэлэхдээ тэнгисийг хяналтдаа авсан тул Венесуэльд эх газрын цохилт өгөх талаар авч үзэж байгаа хэмээсэн юм. Мөн тэрбээр хэлэхдээ цохилт өгч устгасан онгоц бүрд 25 мянган америк иргэний амь насыг аварсан гэжээ.

АНУ-ын Эргийн хамгаалалтын алба хар тамхи тээвэрлэсэн байж магадгүй гэх онгоцнуудыг зогсоох эрхтэй. Яагаад Эргийн хамгаалалтын албыг ашиглан тэдгээр онгоцнуудыг зогсоон, дотор нь нэвтрэхгүй байгаа талаар Трампаас сэтгүүлч асуужээ. Үүнд тэр хариулахдаа “Учир нь бид 30 жилийн хугацаанд яг энэ арга барилыг баримталсан. Огт үр дүн байгаагүй. Тэд илүү хурдан завьтай. Энэ завинуудын зарим нь маш хурдан. Олон улсын хэмжээний чанартай завь ч боловч пуужингаас лав хурдан биш” хэмээсэн юм.

Эх сурвалж: TIME

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Дэл
Дэл

Трамп дайн хийхээр шийджээ Нобелийн шагн�##� өгөөгүй учраас

Зочин
Зочин

Орос Венесуэлд пуужин байрлуулах сургаар Трамп сандарч эхэллээ

Холбоотой мэдээ

Back to top button