УИХ-ын даргыг МАН-ын бүлгээс нэр дэвшүүлнэ, хуулийн хугацаа байхгүй

Өнгөрсөн баасан гарагт Д.Амарбаясгалангийн УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Хуралдаан 114 гишүүний ирцтэйгээр санал хураалт явуулж, 89.5 хувийн саналаар дэмжсэн байдаг.
Ерөнхий сайдыг дахин томилох хугацаа 30 хоног. Хэрэв энэ хугацаанд багтан шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ тарах хуулийн заалт бий. Харин УИХ-ын шинэ даргыг томилох хуулийн хугацааг Үндсэн хууль болон УИХ-ын даргын тухай хуульд тусгаагүй байна. Тэгэхээр одоогийн парламентын олонх буюу МАН-ын бүлгээс УИХ-ын даргыг дэвшүүлж, УИХ-ын чуулганд танилцуулах юм. Тэр хүртэл Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар УИХ-ын дарга, дэд даргын үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг.
Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д: УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно, тус зүйлийн 2-т: УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно гэж заасан байдаг билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай намын асууд�##� яагаад төрийн асууд�##� болчихов. Занданшатар ялагдаж сураагүй хүн байна. Үргэлж ялна гэж юу байхав. Тэгээд энэ асууд�##�даа Ерөнхийлөгчийг татаад оруулаад байх юм.Энэ буруу.
ЕРӨНХИЙЛӨГЧ НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭЖ БАЙНА ИРГЭД ДЭМЖИЖ БАЙНА
ХУЛГАЙТАЙ ТЭМЦДЭГ ПАРЛАМЕНТТАЙ БОЛНОО