Нийгэм мэдээ
Ажил хаяж буй багшийн тоо 23 мянгад хүрч, тав дахь өдрөө үргэлжилж байна

Багш нар наймдугаар сараас эхлэн цалингаа 3.5 сая төгрөг болгож, нэмэгдүүлэхийг шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд улс даяар жагсаал зохион байгуулсан. Жагсаал мөн л үр дүнд хүрээгүй. Тиймээс багш нар өнгөрсөн пүрэв гарагаас /2025.10.16/ эхлэн ажил хаяад байна.
Эхний өдрийн байдлаар ажил хаяж буй багш нарын тоо 16,000 байсан бол өнөөдөр 23,000-д хүрч, долоон мянгаар нэмэгджээ. Өнөөдөр ажил хаялт тав дахь өдрөө үргэлжилнэ.
Багш нар ажил хаях сургаар Засгийн газар тэдний цалинг 20 хувиар нэмнэ гэж шийдвэрлэсэн. Гэсэн ч энэ шийдвэрийг хүлээж авалгүй, ажил хаялтаа эхлүүлсэн юм.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шинэ Ерөнхий сайд л шийдэх байх. Жавхлан мэтийн нөхдүүд бол шийдэхгүй. Өөрсдийн идэш уушаа л бодно
Үөв дахиад олуулаа болоорой. Ард түмэн маань жагсаж байна гээд үсрээд гараад ирдэг Хүүк хаана байна
Шинэ засаг гарч ирэхээр тэмцлээ үргэлжлүүл одоо хэрэггүй биз
Багш нар дарамтлагдаад Сонгуулиар өөрсдөө энэ УИХ г цаашлаад ЗГ сонгосон гороо амсаж байгаан.
Багш нар ажил хаях яах вэ. Хамгийн гол нь чанар шүүдээ.багш нар өөрсдөө мэдлэг чадвартай байх ёстой.
ер нь бол зөв
хийсэн ажил хөдөлмөрөө зөв үнэлүүлж амьдралын баталгаагаа баталгаажуулах хэрэгтэй. хүн амьтан царай алдаж мөнгө зээлэн байж хэдэн хүүхдээ хоолтой хонуулах гэж зүтгэж яваа олон мянган гэр бүл байгаа. үүний нэгээхэн хэсэг нь багш нар юм. энэ хүмүүс эх орноо худалдаагүй, хулгай хийгээгүй, шударга хөдөлмөрлөж олон мянган хүүхдүүдийг хүмүүжүүлэн сургаж байгаа.буянтай хүмүүс.
Улс оронооо дампууруулханлдэээ хөнжлииинхөө хэрэээр хөлөө жии гэж нэг юм бии дэээ
Багш нар минь эрүүл мэндээ бодоорой. Багш нар минь хүүхдүүдийг бодоорой. Хичээлээ чанартай сайн зааж, зөв хүмүүжилтэй хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэхдээ анхаараарай.
Багшийн ахуй хангамжийг нэмэгдүүлэх нь бүх Монголчуудын ирээдүй, үр хүүхдүүдийн боловсорол, улс орны хөгжил дэвшилийн гарц учраас Монгол хүн бүхэн багш нарыг дэмжин заслын газарт шаардлаг өгөх ёстой.