УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УДШ-ээс буцаагдсан дүрмээ АН дахин өргөн барина

Улсын дээд шүүх АН-ын дарга О.Цогтгэрэлийг бүргэсэн ч дүрмийг нь хуульд нийцээгүй хэмээн үзэж буцаасан.

Тодруулбал, Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаас Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцэж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзсан байна.

Шалтгааныг "Дүрмийн зарим заалт хуульд нийцээгүй" гэж мэдээлжээ.

Ардчилсан нам нь хөтөлбөр, дүрмийн шинэчлэлийн хамт шинэ даргаа бүртгүүлэхээр УДШ-д хандсан байдаг. Энэ асуудлуудыг АН нэг өдөр хэлэлцсэн. Уг нь эхэлж дүрмээ шинэчилж, дараа нь тэр дүрэмд нийцүүлж даргаа сонгох ёстой гэгдэж байсан.

Дээд шүүх намын дүрмийг бүртгээгүй тохиолдолд юу болох вэ?

Шинэ дүрмийг УДШ бүртгээгүй тохиолдолд хуучин нь хүчин төгөлдөрөөр мөрдөгдөнө. Иймд АН-ын удирдлага дүрмийг хуульд нийцүүлэн өөрчилж дахин бүртгүүлэх хүсэлтээ УДШ-д гаргана гэсэн үг.

Дээр дурдсанчлан тухайн нам дүрмээ шинэчилсний дараа даргаа сонгох ёстой. Ингэхдээ дүрмийг УДШ бүртгээгүй тохиолдолд, дарга нь хүчингүйд тооцогддог зохицуулалттай. Гэтэл АН хуучин дүрмээрээ даргаа сонгож, дараа нь дүрмээ шинэчилжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Сонгогч ард
Сонгогч ард

АН бас дүрмийн хямр�##�д ороод дахин хур�##�даж дарга сонгох нь уу ? Энэ муу Хүүк ер нь дэндүү лураараа ааш лаад Дээд Шүүх,Улсын прокурор, АТГ-аар арай дэндүү тоглоод бна уу даа ?!

Холбоотой мэдээ

Back to top button