Нийгэм мэдээ

Халаалт, бензин, түлш, сургууль, цэцэрлэггүй "ЭЗЭНГҮЙ" хот

Цаг агаар хүйтэрч иргэдийн амьдрал зутруу байна. Энэ өвлөөс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн. Гэсэн ч олдоц бага, нийлүүлэлт муу учир гэр хорооллын иргэд гэртээ даарч байна.

Орон сууцанд амьдардаг иргэд ч мөн адил халаалт муу, даарч байгаагаа илэрхийлсээр.

Харин гадаа шатахуун түгээх станцууд ачааллаа дийлэхгүй, зарим нь огт ажиллахгүй дүр зурагтай байна. Тодруулбал, иргэд шатахуун хайгаад олдохгүй, олдсон ч 2-3 цаг урт дараалалд зогссоны эцэст авч байна. Зарим тохиолдолд нөөц нь дуусаж, гэртээ харих, дараагийн ШТС руу очих шатахуунгүй зогсоход хүрч байгаагаа илэрхийлж байна.

Дээрх асуудлуудад салбарын сайд нар болон Нийслэлээс мэдээлэл өгч байгаа хэдий ч бүх зүйл асуудалгүй, хэвийн байгаа мэтээр тайлбарласаар 14 хоног, цаашлаад хоёр сарын хугацаа өнгөрлөө. Гэсэн ч бодит нөхцөл байдал өөр байгаа юм.

Мөн багш нар хугацаагүй ажил хаяад зургаа хонож байна. Өөрөөр хэлбэл нийслэл болоод зарим аймгийн сургууль, цэцэрлэгүүд хичээл, сургалтын хэвийн үйл ажиллагаагаа явуулахгүй зургаа хонолоо. Гэсэн ч салбарын сайд, Засгийн газар 20 хувиас дээш нэмэх боломжгүй хэмээн гүрийсээр байна.

Товчхондоо манай хот сүүлийн хэд хоног халаалтгүй, бензингүй, түлшгүй, сургууль, цэцэрлэггүй зутруу дүр зурагтай, "ЭЗЭНГҮЙ" байх болов.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button