Гадаад мэдээДЭЛХИЙ

Жо Байден хорт хавдрын туяа эмчилгээний нэг шатыг дуусгажээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хүнд хорт хавдраар оношлогдсон. Хавдар түүний яс руу үсэрхийлсэн байсан. Хорт хавдар үсэрхийлсэн бол дөрөвдүгээр шатандаа орсон гэж үздэг юм. Тэрбээр даваа гарагт /2025.10.20/ хорт хавдрын ээлжит туяа эмчилгээг дуусгасан гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Түүний төлөөлөгч Келли Скаллих хэлснээр Байден Филадельфи дахь Пенсильванийн их сургуулийн цацрагийн онкологи төвд эмчлүүлсэн байна. Түрүү булчирхайн хорт хавдрыг Глисоны оноо ашиглан түрэмгий байдлаар нь ангилдаг. Тус оноогоор өвчтөнүүдийг 6-10 хооронд үнэлдэг. Үнэлэхэд 8,9 болон 10 оноо авсан өвчтөнүүдийг түрүү булчирхайн түрэмгий хорт хавдар гэж үздэг байна. Байдены ажлын алба мэдээлснээр түүний оноо 9 гарсан юм. Өнгөрсөн сард тэрбээр духны арьснаасаа хорт хавдрын зангилаа авхуулах мэс засалд орсон.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button