АИ 92 олгохгүй байгаа тул такси ₮500-аaр үнээ нэмж, км нь ₮2500 болжээ

Наймдугаар сараас эхлэн хөдөө орон нутгуудад шатахууны хомсдол үүссэн. Энэ нөхцөл байдал хүндэрсээр ШТС-ууд өдөрт 500-2000 литрийн хязгаар тогтоосон. Гэсэн ч нөөцгүй болж, зарим газрууд шатахуун олгохоо больсон.
Харин нийслэлд хагас сарын өмнөөс шатахуун тасалдаж, иргэдийн амьдралд нөлөөлж эхэлсэн. Харин Засгийн газар болоод салбарын сайд үгүйсгэсэн. Тэгвэл тэд үнэнд гүйцэгдэж хоёр хоногийн өмнөөс "ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн хамааралтайгаар хомсдол үүссэн. Гэхдээ хэвийн болж байгаа, ойлгохыг хүсье" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор хувиараа такси үйлчилгээ эрхлэгчид км тутмын төлбөрөө 500 төгрөгөөр нэмж 2500 төгрөг болгожээ. Тэд үнэ нэмсэн шалтгаанаа "АИ 92 олгохгүй байгаа учир үнэтэй шатахуун авч байгаа" хэмээн тайлбарлалаа.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МААШ ЗӨВ УГААСАА ЭНЭ ТАКСИЧИД МОНГОЛ УЛСЫН ТОП МУДАКУУД ШҮҮ
Даварсан таксины новшнууд !
Одоо зоргоороо хувь такси зөвхөн Монгол л байна. Цэгцэл !