НИЙГЭМ

Даваа гарагаас эхлэх цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэд 100 мянган төгрөгөөр торгуулна

Цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд засаг захиргааны анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулна. Цэргийн бүртгэл явуулах журмыг Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 дүгээр тушаалаар баталсан бөгөөд уг журмын дагуу бүртгэлийн ажлыг явуулах аж. Цэргийн бүртгэлийн тогтолцоо нь цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх үйл ажиллагааны цогц юм.

Нийслэлийн хэмжээний цэргийн албаны бүртгэл нэгдүгээр сарын 20 буюу ирэх даваа гарагаас хоёрдугаар сарын 7-ны өдрийн хооронд хороодод зохион байгуулагдана. Батлан хамгаалахын сайдын 2017 оны А/331 тоот тушаалын дагуу батлагдсан журмын дагуу бүртгэлийн үйл ажиллагааг явуулах бөгөөд, цэргийн алба хаах насанд хүрсэн иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх учиртай.

Бүртгэлд,

  • Иргэн /18-50 насны эрэгтэйчүүд/
  • 60 хүртэлх насны бэлтгэл дээд болон ахлах офицерууд
  • 55 хүртэлх насны бэлтгэл дунд офицер болон ахлагч нар хамрагдана.

Харин цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн хуулийн 15.17 дугаар зүйлийн 3-р хэсэгт заасны дагуу нэг зуун нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2020-01-18 21:17

Ene neg balai yum aa bolij boldoggui um uu. Esvel online r burtgedeg ch um uu. Bi huvidaa zorilgiig ni oilgododggui um

Зочин
Зочин
2020-01-20 04:15

Registeriin dugaaraar ni online-r burtgechihej boldoggui l yum bh da

Холбоотой мэдээ

Back to top button