СпортСПОРТ

БНСУ-ын волейболын дээд лигт Б.Баярсайхан 16 оноо авчээ

ОУХМ Б.Баярсайхан БНСУ-ын дээд лигт урилгаар тоглохоор болсон. Тэрбээр эхний тоглолтдоо 16 оноо авч баг нь хожил байгууллаа.

БНСУ-ын Волейболын дээд лигийн Hyundai Capitals Skywalkers багт нэгдсэн ОУХМ Б.Баярсайхан эхний тоглолтдоо оролцож, 16 оноо авч багтаа хожилд хүргэжээ. Hyundai Capitals Skywalkers баг нь өнгөрсөн улиралд БНСУ-ын Волейболын дээд лигт түрүүлсэн баг аж. Тус баг дээд лигийн нээлтийн тоглолтоо Uijeongbu KB Insurance Stars багийн эсрэг хийж 3-2 ээлжийн харьцаагаар ялалт байгуулжээ.

Б.Баярсайханы хувьд 2023-24 оны улиралд БНСУ-ын дээд лигийн Ansan OK Financial Group OKman багт драфтын дөрөв дэх сонголтоор сонгогдож байсан юм. Түүний хувьд өнгөрсөн улиралд "Монголын Волейболын холбооны Үндэсний Дээд Лиг"-ийн тэмцээнд Хасу Мегастарс багт тоглож лигийн аварга болсон. Мөн Үндэсний дээд лигийн “Үнэ Цэнтэй Тоглогчийн” шагналыг хүртсэн билээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ВО ЗҮГЭЭР Л ГАЙХАЛТАЙ МОНГОЛЫН ХӨВГҮҮД ОХИДУУД АЛЖЭЭНЭЭ ХАНДСҮРЭН АРАЛЫН ОРОНД ЖИНХЭНЭ ЛААЖ БАЙГАА БАЯР ХҮРГЭЕ

Zochin
Zochin

Bayar hurgie

Холбоотой мэдээ

Back to top button