Эдийн засгийн мэдээ

Ройтерс: Рио Тинто Хятадын Чайналко компанитай своп хэлцэл хийж, үүнд нь “Оюу Толгой” багтаж магадгүй

Рио Тинто компани Хятадын Чайналко компанийн эзэмшлийн 11 хувийг бууруулах, хөрөнгө эргүүлэн худалдан авах бөгөөд стратегийн шинэ своп хэлцлүүд хийхээр болжээ. Ингэснээр боломжоо илүү нэмэх зорилгоор хөрөнгийг хувьцаагаар солих хэлцлийг судлаж байгаа талаар уг асуудалд ойр эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлжээ.

Хятадын төрийн өмчит, уул уурхайн аварга компани "Aluminium Corporation of China" Limited (Чайналко) нь Рио Тинто компанийн уул уурхайн зарим төсөлд түншлэлийн хэлбэрээр эзэмшил авахын тулд өөрийн хувьцааны тодорхой хэсгийг солилцох боломжийг эрэлхийлж байна.

Энэ нь сүүлийн 15 жил Рио Тинто компанийн засаглал, хөрөнгө хуваарилалтын уян хатан байдлыг хязгаарлаж ирсэн нөхцлүүдийг сулруулна гэж эх сурвалжууд дурджээ. Уг хэлцэл нь Рио-д хөрөнгө хуваарилалт, худалдан авалт болон шинэ төслүүдийг илүү шийдэмгий хэрэгжүүлэх боломж олгох бөгөөд дэлхийн уул уурхайн салбарт стратегийн нийлүүлэлт, худалдан авалт идэвхжиж буй энэ цаг үетэй нийцэх юм.

Барууны орнууд стратегийн түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээгээр БНХАУ-тай өрсөлдөх оролдлогоо эрчимжүүлж буй энэ үед Бээжингийн зэсийн салбар дахь тэлэлт илүү өндөр анхаарал татаж байна. Иймээс Чайналко-д онцгой сонирхолтой байж болох хөрөнгүүд,

  • Гвиней дэх Симандау төмрийн хүдрийн мега төслийн 75 хувийг Хятадын тал эзэмшдэг. Чайналко 2016 онд бүрэн худалдаж авах оролдлого хийж байсан,
  • Монгол дахь Оюу толгойн зэсийн уурхай,
  • Рио Тинто-гийн өөр нэг своп хэлцэлд шинэ гүйцэтгэх захирал Саймон Троттын өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлтийн нэг хэсэг болгоод буй титаны бизнес багтаж магадгүй талаар эх сурвалжууд онцлов.

Хятад улс нь будаг, гоо сайхан, цэргийн технологид өргөн хэрэглэгддэг титаны давхар исэлийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, хэрэглэгч бөгөөд сүүлийн 10 жилд энэ зах зээлийн тал гаруй хувийг дангаар ноёлох хэмжээнд үйлдвэрлэлээ тэлээд буй.

Рио Тинто болон Чайналко хоёулаа мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Хэлэлцээ биелэлээ олвол Чайналко-гийн эзэмшил 2‒3 хувиар буурах боломжтой бөгөөд ингэснээр Рио-д хөрөнгө эргүүлэн худалдан авах, том хэмжээний M&A хэлцэл хийх, хөрөнгийн бүтэц шинэчлэх шийдвэрийг хамгийн том хувьцаа эзэмшигчдээ хохироолгүйгээр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг юм.

Чайналко компани нь 2008 онд Австралийн Канберрагийн тавьсан нөхцлүүдийн дагуу Рио Тинто-гийн Лондонгийн биржид бүртгэлтэй салбарт 15 хувьд дөхсөн эзэмшил авсан ч эзэмшлээ нэмэгдүүлэх, ТУЗ-д суудал авах боломжгүйгээр хязгаарлагдсан. Одоогийн эзэмшил дунджаар 11 хувь. Тус компанийн 2009 онд өр бууруулах 19.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санал нь Хятадын стратегийн нөлөөллийн эрсдлээс болгоомжилсон хувьцаа эзэмшигчдийн эсэргүүцлээс болж хэрэгжээгүй.

Одоогийн байдлаар идэвхтэй хөрөнгө оруулагчид Рио-г хоёр улсын (Англи–Австрали) давхар бүртгэлийн бүтцийг татан буулгахыг шаардаж буй. Энэ нь Хятадын компаниуд дээр стратегийн эзэмшлийн хязгаарлалт тавьсан зах зээлүүдтэй M&A хийхэд төвөг учруулдаг гэж шүүмжилдэг билээ.

Рио Тинто бүтцийн шинэчлэлтээ удахгүй зарлана

Саймон Тротт наймдугаар сарын 25-нд гүйцэтгэх захирлаар томилогдсоноос 3 хоногийн дараа Рио Тинто-г үр ашигтай хөрөнгөн дээр төвлөрүүлэх зорилгоор өмнөх 4 бизнес нэгжийг 3 болгон цомхотгохоо мэдэгдсэн. Тус шинэчлэлийн талаар илүү нарийвчилсан мэдээлэл 12-р сарын 4-нд болох хөрөнгө оруулагчдын өдөрлөгийн өмнө нийтлэгдэх магадлалтай гэж эх сурвалжууд хэлж буй.

Эх сурвалжуудын мэдээлснээр Рио Тинто борын хүдэр, төмөр, титан зэрэг бизнесээ илүү хянах, Европын Холбооноос стратегийн ач холбогдолтой төсөл гэж зарласан Сербийн Жадар литийн төслийн эхний шатны ажлыг түр хойшлуулах хувилбарыг ч тооцоолж эхэлсэн. Байгаль орчны эсэргүүцлийн улмаас төсөл олон жил зогссон юм.

Удирдлагын бүтцийн хувьд цаашид томоохон хэмжээний өөрчлөлт хийхгүй бөгөөд Тротт гүйцэтгэх захирлуудын тоог 11-ээс 9 болгон бууруулсан. Харин менежинг захирлуудын тоо цөөрөх хандлагатай ч өөрсдийн салбарын зардлыг хэрхэн бууруулах нарийвчилсан төлөвлөгөө гаргахыг шаардсан гэж эх сурвалжууд нэмж дурджээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Ройтерс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголын ЗГ маань Рио тин тотой дэндүү тэнэг бүдүү лэг харилцаад, солиотой юм яриад байхаар Рио товар иш маань Оюутолгойн хувь хөрөнгөө Хятадад зарчих аж бгаа юм шив дээ, ламаасан...

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

зочинзоо
зочинзоо

Риотинтог Монголоос хөөж явуулв�##� хятадууд эзэгнэнэ энэ т�##�аар тролуудаараа маш их ажил хийлгэж бн жишээ нь �##�бан ёсны тролл карла кайтан гэгч рүү ороод үз

Холбоотой мэдээ

Back to top button