Трамп Binance-ийн үүсгэн байгуулагч Чанпэнь Жаод өршөөл үзүүллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2023 онд мөнгө угаасан хэрэгт холбогдсон Binance компанийн үүсгэн байгуулагч Чанпэнь Жаог өршөөсөн тухай Цагаан ордон мэдэгдлээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролэйн Левитт мэдэгдэлдээ, Трамп АНУ-ын Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу криптовалютын эсрэг дайны хүрээнд Байдены засаг захиргаанаас эрүүгийн хэрэг үүсэн ялласан Жаод өршөөл үзүүлсэн гэв. Энэ нь дэлхийн хамгийн том криптовалютын бирж Binance дахин АНУ-д үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгч болзошгүй бөгөөд Трамп өөрийн гэр бүлд санхүүгийн ашиг хүртээсэн хүнийг дэмжиж байна гэх болгоомжлолыг төрүүлэх болов.
Левитт хэлэхдээ Байдены засаг захиргаанаас Жаод оногдуулсан ял дэндүү хатуу байсан гэж онцлоод, олон хүний хүсэлтийн дагуу энэ шийдвэрийг гаргасан гэсэн юм.
Эх сурвалж: CNN
Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.