Улс төрийн мэдээ

О.Цогтгэрэл: Даваа гарагт АН-ын бүлэг Цэцийн шийдвэр, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд дараах тодруулгыг өглөө.

Үүнд “Үндсэндээ УИХ-ын чуулган хуралдах боломжгүй болж ирж байна. Чуулганы ирц болоод бусад асуудлууд, Цэцийн дүгнэлт гээд олон зүйл ойлгомжгүй байдалд орлоо.

Эрх баричгдын энэ хүртэл барьж ирсэн бодлого эцэстээ мухардалд оруулчихаад байна. Цэцийн дүгнэлтийг шүүх эрх байхгүй. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад чуулганы тов дарааллыг хэлж ярилцах юм байна. Цэцийн дүгнэлтийг бид шууд тайлбарлах эрх байхгүй шүү дээ. УИХ-ын гишүүн ирцэнд орчихоод суухгүй бол санал нь татгалзсанд тооцно гэдэг агуулгыг цаашид авч хэлэлцэх хэрэгтэй. Даваа гарагт АН-ын бүлэг Цэцийн шийдвэр болон Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ” гэв.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

цэцийн шийдвэрийг хэлэлцэх гэж юу байхав дээ. танилцах л байлгүй дээ чааваас гэж

Зочин
Зочин

ПАААА ААА АН ЧИНЬ БУРХАНГҮЙ ГАЗРЫН БУМБА ГАЛЗУУР НЬ БОЛОХНЭЭ ҮХЦ --ИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ ГЭНЭ ҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button