УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Д.Амарбаясгаланг 2-8 жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ
УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг яллагдагчаар татсан талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээлэв.
АТГ-аас
- эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,
- их хэмжээний хахууль авсан,
- улстөрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг ирүүлжээ.
Прокурор АТГ-аас ирүүлсэн саналыг хянаж үзээд ҮНДЭСЛЭЛТЭЙ гэж үзэж, яллагдагчаар татсан байна.
Тэгвэл яллагдагчаар татсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр зүйл заалт 2-8 жилийн хорих ялтай аж.
- 22.1.2-т заасан улстөрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн их хэмжээний хахууль авах: Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
- 22.10.2-т заасан улстөрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжих: Энэ гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За яамай даа ямар ч байсан 440 ихнаяд идэх төлөвлөгөө нь нуран унав бололтой хахаха
хэрэв идэж уусан үнэн бол Эхлээд хохирлоо төлүүлэх, хэрэгтэй түүнээс ял өгөөд тэр хүнээс нь ямар мөнгө хөрөнгө гарах биш ! Эхлээд хохирлоо барагдуулаад дараа нь хариуцлагаа хүлээлэг!!!
Эхлээд Улсад учруулсан хохирлыг төлүүлэх хэрэгтэй , худ биш бол!! УИХ д 3 шатны Шүүх” буруу гээд Шүүх” н тогтоол гарсан гэх. Д Цогтбаатар гэх гишүүн УИХ д. суугаад л бхын , энд. ШШГГ, Прокурорын газар нь тайлбар хийх шаардлагатай !
Ийм үл ойлгох баыдлаас иргэд Хууль, Шүүх” д итгэхгүй байдал бий болж бна !
Ногоон малгайтнууд өндөлзөж баЙНА ДАА
Амарбаясгаланд 2-8 жилийн ял гэдэг ясильд явуулж байгаатай адил болно
Яг үнэн цагдаа прокурорт хамааралтай нөхдүүд бга юм бн л да тэгээд ингэж төлөвлөж бхгүй юу
Хууль засаглах гэхээсээ илүү өшөө хонзонгийн үнэр ханхалж байна улайран үхэж байгаа дүр зураг !
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Iim humuus zunduu bga do
Хэдэн нөхдүүд 01-н нөмөр доор дураараа аашилж байна да. ЭНэ нөхдүүдийн ДУРААРАА аашлах энэ нөхцөлийг ХАНГАЖ өгсөн СҮҮЛИЙН 12 жил НАМАА ялалтад хөтөлсөн ХҮНЭЭРЭЭ ,,,, ТУГ тахихаар шийджээ. ҮЙЛИЙН ҮР ХААЛГА АНДУУРДАГГҮЙГ удахгүй ойлгох ӨДӨР ирэх байх да.
Оюуг-Эрдэнэ, Амарбаясгалан нараас олон хүн өшөө авхыг хүсч байна. 1.60 тэрбумыхан, 2.Ц. Элбэгдорж, Сайханбилэг, 3.Баялгийн санд 34,50%-иа өгөхгүй гэсэн бүлэглэл, 4.Хүрэлсүхийг 2027 онд МАН-ын дарга болгохын тулд намаа Занданшатарт түр өгөх. Ийм шалтаг шалтгаан байна. Дээрх 4 үнэдэслэлд сайн сайхан ирээдүй байна уу хүмүүс ээ?
2-8 жил дээр нэмэх нь 2-8 жил байвал уул нь зүгээр. Харин Монголын хууль энэрэнгүй. Хүндийг нь хөнгөнд нь багтаадаг.
Идэж уусан нь батлагдвал хамгийн эхэнд хохирлоо барагдуулж аваад дараа нь хуулийнхаа дагуу л явна биз. Шоронд л орчуул юу ч олж авахгүй амралтын газар бга аятай тэжээлгэх л байх до . Бүгдийг л тэгдэг гээд бдаг бишүү.Айхтар л улс бхын яана вэ гэж.
2-8-хан жил үү, амра лтын газрын почоонк сана л болгож байнаа. Эмнэлгийн актаар чөлөөлнө, эсвэл нам засгийн өршөөлөөр суллаж хулгайлсан мөнгөнд нь улсаас хүү бодож өгч урамшуулна.
Над чин цүнх баригч бөгс долоогч хулгайч здаа нь жинхэнэ том акулууд нь түлхэж хаяад бор зүрхээр нь туг тахиж
Хэлмэгдүүлэлт
ПРОКУРОР ЕОКК ИИН ЗААВРАААР АЖИЛЛАДАГ ХОГИИН УЛСДААА
Их хурлын өмнө явуулж байгаа опeраци юмуу. Монголын хуулийнхан ингэж ч улс төрчдийн нохойд барьдаг мод болох гэж, энэ улсад үнэхээр ирээдүй байхгүй болжээ