Шүүхээс ял сонсож, УИХ-аас "хөөгдөх" дөхсөн Дав.Цогтбаатар Төсөв хянадаг дарга болов
Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн дарга байхдаа бусдад давуу эрх олгосон хэргээр шүүхээс ял сонсож, УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хөндөгдөж байсан Дав.Цогтбаатар Төсвийн зарлагын дэд хорооны дарга болчихлоо.
Намтраас нь харвал 2016-2020 онд Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн даргаар ажиллаж байж. Энэ хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон нь нотлогдсон. Хэргийг нь шүүх дэнсэлж нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон.
/2025-05-17/-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Хөгжлийн банкны хэргээр ял сонссон шүүгдэгч нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолд гүйцэтгэх хуудас бичиж, ял шийтгэгдсэн хүмүүсийг ялыг эдлүүлэхийг зөвшөөрч байгаа талаарх албан бичгийг ШШГЕГ-т хүргүүлсэн байдаг.
Гэсэн ч Дав.Цогтбаатар "Надад 20 сая төгрөг төлөх шүүхийн тогтоол ирээгүй" гэж мэлзэж, ШШГЕГ "Хувь хүний нууцын тухай хуулийн дагуу хүний ял шийтгүүлсэнтэй холбоотой мэдээллийг өгөх боломжгүй байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Дав.Цогтбаатар гишүүнээс өөрөөс нь асуугаарай" гэж байв.
УИХ-ын зүгээс түүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх асуудлыг хэлэлцвэл Үндсэн хуулийн зөрчил үүснэ хэмээн тайлбарлаж байсан ч Дав.Цогтбаатарын асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулсан. Гэсэн ч одоог хүртэл тухайн ажлын хэсгээс ямар ч дүгнэлт, шийдвэр гараагүй. Эгүүлэн татагдах эсэх нь яригдаж байсан Дав.Цогтбаатар өчигдөр /2025-10-29/ Төсвийн зарлагын дэд хорооны дарга болчихлоо.
Төсвийн зарлагын дэд хорооны даргын үүрэг нь төсвийн хөрөнгийн зарцуулалтыг зохицуулж, хянах, зөвшөөрөл авах, төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх, мөн хорооны хурлыг удирдах, үйл ажиллагааг зохион байгуулах. Ингэхдээ төсвийн зарлагын асуудлаарх санал, зөвлөмж гаргах, холбогдох төрийн байгууллагуудтай уялдаа холбоо тогтооход оролцдог субъект. Гэтэл...












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай төрийн байж байгаа царай нь шүүхийн шийдвэр гарчихсан барьцаанд байгаа хүнээр төсвийн зарлагаа хянуулна гэж байх уу. Эрүүл хүний толгойд багтахгүй шийдвэр. Эсвэл бүгд цайчихсан гарууд байна даа
дээд шүүхээс авилгын хэргээр ял сонссон хүн ингэж болдог юм уу
Хулгайчаар төсвөө хянуулах юмаа да
Avilgachdaas l deer baih ni oilgomjtoi. mangaruudaas der