Удахгүй Ши Жиньпинтэй уулзах Трамп Пентагонд цөмийн зэвсэг туршиж эхлэхийг даалгав
Өнөөдөр /2025.10.30/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзана. Удахгүй томоохон уулзалт хийх Трамп Пентагонд цөмийн зэвсгийн туршилтаа нэн даруй туршиж эхлэхийг даалгажээ. Трамп өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ цөмийн зэвсэгтэй бусад оронтой ижил түвшинд туршиж эхлэхийг даалгаж байна гэсэн юм.
Тэрбээр “Бусад улс орнуудын цөмийн зэвсэг турших хөтөлбөрийн улмаас цөмийн зэвсгээ ижил байдлаар туршихыг Дайны яамд даалгалаа. Энэ нь одоогоос шууд хэрэгжиж эхэлнэ. Цөмийн хүчээр ОХУ хоёрт, БНХАУ гуравт, гэхдээ таван жилийн дараа тэр хоёр улс ижил түвшинд очно” гэсэн байна.
АНУ хамгийн сүүлд 1992 онд цөмийн зэвсэг туршсан. Аливаа цөмийн зэвсгийн туршилтууд тэрхүү бөмбөг ямар чадамжтай гэдгийг харуулдаг. Туршилт нь ийм мэдээллийг бусад орнуудад өгөхөөс гадна АНУ стратегийн хүчээ харуулж буй явдал хэмээн БНХАУ, ОХУ гэж үзэх болно.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.