УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТЕГ-ын ажиллагааны хүрээнд “Оюутолгой” ХХК-наас саатуулагдсан Д.Амартүвшинг шүүхээс суллажээ

Долоо хоногийн өмнө /2025.10.23/ ТЕГ Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан тушаалтанд хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Улмаар

  • Хангамжийн менежер Д.Амартүвшин, 
  • Хангамжийн ахлах мэргэжилтэн Ч.Нэргүй, 
  • Баяжуулахын дарга М.Ганболд нарыг гүйцэтгэх ажиллагааны хүрээнд баривчилсан.
  • Харин Хангамжийн менежер Б.Сэржмааг гадуур шалгаж эхэлсэн байдаг.

Ажиллагааны үеэр орон байр болон автомашинд нь нэгжлэг хийх үеэр 10 орчим тэрбум төгрөг, олон тооны тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, автомашинууд бичиг баримт зэрэг нотлох баримтыг хураан авсан гэх албан бус мэдээлэл цацагдаад байсан юм. Мөн “Оюу толгой"-н ган бөмбөлөг, тээрмийн хуягуудын худалдан авалт, тендерийг будилаантуулах байдлаар хахууль авах, мөнгө угаах гэмт хэрэг үйлддэг байсан байж болзошгүй гэгдээд байгаа.

Тэгвэл Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Амартүвшинг Хялбар ажиллагааны шүүхийн шүүгч Б.Халиуны шийдвэрээр суллажээ.

Өмгөөлөгч нарынх нь зүгээс саатуулагдсанаас нэг хоногийн дараа буюу энэ сарын 24-нд гомдол гаргасан байна. Энэхүү гомдлынх нь дагуу сулласан аж.

Уг нь Д.Амартүвшинийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл. Нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл Мөнгө угаах зүйл ангиудаар яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Энэ нь, 12 жил хүртэл хорих ялтай.

Г.Занданшатар өөрийн амаар “Оюутолгой” ХХК-ийн авлигатай холбоотой 10 тэрбум төгрөгийн асуудлыг илрүүлэн шалгаж байна” хэмээж байв.


Өмнө нь бид Нэрс: Их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүйгээр баривчлагдсан Оюутолгойн 4 мэргэжилтэн нийтлэл хүргэж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
инээд биш
инээд биш

АВЛИГАЧИН шүүгч нарын асуудлыг шийдэх хүсэл хүрэлсүхэд алга.

Зочин
Зочин

Хулгайч луйварчидыг дэндүү давруулж байна дөө. Суганы үснүүд л даам болчих гэж

Зочин
Зочин

оюутолгойн хангамжийн албанд 20 жил тендер ш@@ж хагарталаа баяжсан авилгачмн амартүвшинд шүүх дэндүү таатай хандаж бндаа

Зочин
Зочин

Халиун шүүгчид нэлээд юм атгуулж дэ

Бодит байдал
Бодит байдал

Авилгач шүүгчид

Зочин
Зочин

Тагнуулынхан шүүхийг нэг үзнэ байгаа.

Хариу
Хариу

Монголд болж бүтэхгүй зүйл олон байгаа боловч хамгийн бүтэхгүй зүйл нь шүүх, шүүгч нар болоод байна. Хээл хахуульд автсан, дарга нарын тоглоомын хүүхэлдэй болсон шүүгч нараас яаж салах вэ? Шүүгчид Монгол Улсын нэрийн өмнөөс гэж хэлээд Монгол Улсын иргэдийг хэлмэгдүүлж байна. Мөнгө өгсөн хүнд үйлчилж, хуулийг уландаа гишгиж байна. Сайтар цэвэрлэхгүй бол улс хөгжинө гэж байхгүй болчихлоо

Зочин
Зочин

АТГ ,Уагдаа нь илрүүлээд өгөхлээр шүүх ,прокурор нь хэргиыг нь дараад, буцаагаад, ялгүй болгоод өршөөгөөд явуулдаг.

Зочин
Зочин

Тагнуулын байгууллага нь бариад авахад, шүүгч нь суллачихдаг.ч

Иргэн
Иргэн

МАН -АН мафиуудын үед хэзээ ч авилга хулгай дээрмийн хэргээр МАН гишүүд дэмжигчид ял авахгүй, яаагаад гэвэл тэд МАН харуул хандив өгсөн учираас!!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

Халиун шүүгч ямар учраас Амар түвшин гэдэг хүнийг суллаад явуулчихваа авилгачин шүүгчдийг бас шалгахгүй бол болохгүйнээ халиун шүүгч энэ үйлдлээ тайлбарла АТГ шалгавал таарна

Irgen
Irgen

Zvgeer iim amitad Vheechee holoo od

Зочин
Зочин

Шүүгч нар замхруулаад хаяна даа

Уншигч
Уншигч

Шүүгч нар хэрхэн ажилладгийг бодитоор харуулж эхэллээ. Яг өмнөх жишгээ дагаж бн. Ийм болохоор л бид хуулийнханд итгэлгүй болчихоод байгаа. Энэ сулласан шүүгчид тагнуулынхан анхаарлаа хандуулах хэрэгтэй. Одоо хуулийнханд хариуцлага тооцох, авилга авдаг, хэрхэн замхруулдаг гэдгийг тогтоож, шийдвэртэй арга хэмжээ авч өөрчлөл хийх хэрэгтэй

HunHun
HunHun

Ene shuuguudiig nepald

Хуц
Хуц

Ийм л хар лаларууд шд дээр дооргүй нийлж хулгай хийнэ.тэр шүүх нь ч бас энэ хулгайтай хамааралтай

Иргэн
Иргэн

Эдний хулгайлсан мөнгө шүүгч нарт очоод хэрэг хаагдах бизээ

Халиун ч гэх шиг
Халиун ч гэх шиг

Эцсийн эцэст Шүүхийнхэн Монголыг самарч байгаа юм шүү дээ. Монголд шударга ёс тогтох өдий. Халиун ч гэх шиг нэр нь хүртэл бөөн маяг

Зочин
Зочин

Ингээд суллах байсан юм бол бөөн сүр болгоод тусгай ажилгаа явуулаж баривчиллаа гэж сүржгэнхээ болиоо

Зочин
Зочин

Угаасаа харийнханд Оюу толгойгоо дээрэмдүүлж бгаа юм чинь ядахдаа манайхан дунд нь ажиллаж мөнгө хийх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button