Х.Булгантуяаг аврах хэлцэлдээ С.Баярцогтын кейсийг ашиглав

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоол болон чуулганыг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагааг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн.
Х.Булгантуяагийн өөрийнх нь хэлснээр "...ийм муухай сценариар огцруулсан” буюу ухамсарт үйлдлээр энэ бүхнийг хийсэн болж таарч буй. Үндсэн хуулийн зөрчилд орно гэдгээ мэдэж байсан. Д.Амарбаясгалан ч бас. Гэвч Ц.Сандаг-Очир, Х.Булгантуяа нарыг “сумлаад” тавьсан болж таарна. Улмаар төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх хүндхэн үндэслэлээр Тагнуулын Ерөнхий Газарт хүртэл шалгагдах хүртэлх бодит эрсдэл үүсээд буй.
Тэгэхээр Х.Булгантуяаг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж, хорих ял өгүүлчихгүйн тулд Д.Амарбаясгалангийн тал зөвшилцөх саналд чих зөөлөн хандахаас аргагүй болчихсон. УИХ-ын дэд даргаас чөлөөлүүлээд харин УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татуулахгүйгээр авч үлдэх тохироог хийж буй. Ямартай ч өнгөрсөн баасан гарагт УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
Энд яг С.Баярцогтын кейс давтагдаж байна.
2013 оны үес С.Баярцогтыг УИХ-ын дэд дарга байхад Швейцарийн банканд нэг сая гаруй ам.долларын нууц данстай тухай мэдээлэл The Guardian сайтад нийтлэгдэж шуугиан дэгдээж байв. Энэ асуудлаас нь болж УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ингэхдээ “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 4.1 дэх заалт буюу УИХ-ын гишүүн ХОМ-ээ хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэснийг зөрчсөн” гэж үзэн хариуцлагыг чуулганаар хэлэлцүүлсэн. Энэ их мөнгөний асуудлыг нь ердөө УИХ-ын гишүүний ёсзүйн асуудал руу оруулж байгаад УИХ-ын дэд даргаас огцруулах хариуцлага ногдуулсан гэсэн үг.
С.Баярцогт тухайн үед “ХОМ-ээ дутуу мэдүүлсэн тохиолдолд одоо мөрдөгдөж байгаа хуулиудаар сануулах, цалингийн тодорхой хувиар бууруулах зэрэг арга хэмжээг авдаг. Гэхдээ би илүү өндөр хариуцлагыг хүлээж, үлгэр дууриал үзүүлэх ёстой гэж үзэж, дэд даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөх хүсэлт гаргасан” гэж мэдэгдэж байлаа.
Өдгөө Х.Булгантуяаг аврах хэлцэлд С.Баярцогтын кейсийг ашиглаад УИХ-ын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөөд өнгөрөхөөр байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Булгантуяаг их хурлын гишүүнээс эгүүлэн татах ёстой. Ийм авлигачин тонуулчид луйварчид төрд байх эрхгүй. Ямар муухай жишиг тогтоож байна.
Луйварчин Баярцогтыг улс төрд бүү хошуу дүрүүл. Түүний улс төрийн карьeрийг булшлах ёстой
За болиорой. Үндсэн хууль зөрччихөөд байхад юун гишүүнээр үлдээх. Энэ чинь шал өөр кейс.
Хуулийн байгууллага гэж үнэхээр ажилладаг юм бол ийм илт зөрчилтэй юмнуудаа зүгээр орхих ёсгүй шүү дээ, энэ чинь ард түмнийг доромжилж байгаа хэрэг шүү
Баярцогт Булгантуяа хоёрын кейс өөр байхаа нэгэн хом буруу өгсөн нөгөө нь төрийн эрхийг хууль бусаар авах олон жилийн ялтай хэрэг шүү
Шал өөр асуудал . Үндсэн хууль зөрччихөөд байхад . Бараг өөрөө гишүүнээсээ саналаараа буувал өөрт нь нэмэртэй дээ.
Bulgantuya hurtel iim yavdal hiisen bh gej bodohod itgehgui bn, neg tsagtaa sain emegtei zaluu bol gej boddog baisan ch odoo bol buur
bolgantuya ug ni zaluu hunees nileen naidvar huleej baisan da, odoo harin ene yum bolsonii daraa itgel duusch bna
Сандаг-Очир, Амарбаясгалан хоёр энэ улс төрийг дандаа хов жив, бүлэглэл болгож хувиргалаа, яг л соц үеийнхэн шиг дарангуйлагч маягтай болцгоосон
Za ene chin buur baga yavdal bish shuu, undesnii ayul shig l yum bolj bna, undesnii aюулgui bdal hurtel oroltsoh hereg garlaa
Ард түмний итгэлийг ингэж даажигнаж болдоггүй юм, ийм үйлдэл хийгээд дараа нь инээгээд суудаг бол төрийн ёс гэдэг үг утгаа алдсан гэсэн үг
Amarbayasgalan bol buur mafiin tolgoilogch shig l haragdaj bna shdee, bugdiig ni uuriin huneer duursen, ene Bolgantuyaa ch gesen tuunii togloomiin neg heseg
Х.Булгантуяагийн хэлсэн “ийм муухай сценари” гэдэг чинь өөрөө бүхнийг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр шүү дээ, зүгээр л уучлал гуйгаад огцрох ёстой
С.Баярцогтын кейсийг жишээ болгон хэрэглэнэ гэдэг нь хууль биш найруулга л гэсэн үг, яг л жүжиг шиг
uriiguu bolovsroltoi, shine uyii toloologch geed surtalchlaad bsan hun ingej ilt zurchil gargahad ichmeer
Amarbayasgalan odoo hurtel nam dotor busdiig udirdaad, huuliig uuriin sonirholoor ashiglaad suuj bna
ene ch yaaltachgui “deep state” shig bolson bn, bugd tohirol hiij, bugd negniigee hamgaaldag, ard tumnii tuluu gj hudlaa
Хэрвээ тийм бол МАН,,Үндсэн Хуулиа уландаа гишгэж, Ард түмнээ болон ҮХ-иа Үл хүндэтгэсэн үйл явдал болж МАН Хуулийг яаж завхаруулж болдогийн том жишээ болж харагдана,
Огцруулахыг дэмжиж санал өгсөн бүх гишүүдийг огцрууулах нь зөв тэд ч бас ҮХ зөрчиж байгаагаа мэдэж байсан биз
Булгантуяа оороо хууль мэдэхгуй гэж хэлсэн. Тэхээр уих сууж яаж хуульбаталцах болж байна. Монголд хууль байдаг бол хуулийнхаа дагуу уйлчилэх естой. Торийн эрх хууль бусаар авах оролдлого оорийнхоо гараар хийсэн хун. Дараа нь ордонд амарзаяа болормоо баасанжаргал хуухнууд баяраа тэмдэглэж согтуу байсан.
Za ene chin buur baga yavdal bish shuu, undesnii ayul shig l yum bolj bna, undesnii aюулgui bdal hurtel oroltsoh hereg garlaa
Ene bugdiig haraad uuriiguu huuramch kino uzej bgaa yum shig sanagdaad bh yum, yah gej ingej buzar yavdal hiij bgaa humuus ve
Ardiin nam gedeg nertei ch boditod bol huuli busaar erh barij bgaa mafiin buleglel bolj huvirsan shuu
Bolgantuya gej nuhur zuvhun neg huniin daraagiin togloom baisan, odoo harin tuuniig orhij suulii ni taviad zailuulj bga um
Amarbayasgalan bas Sandaag ochir nar bugd neg udriin turshid shoron orno gej itgej suuj baina, huuli gants hunii toloo bish
Manai ulsiin undesnii aюulgui baidal gej yum baihgui bolson, tagnuul hurtel oroltsoj bga gesen chin aimaar yumaa
Ene bugd huuli, yos surtahuun, undesnii erh ashig bugd ni alga bolson har noiron dund yavj bna
bolgantuya odool ch shudarga gej itgej bsan humuust tom tsohilt ugch bna, ene bol huuliin dooguur hiigdej bga tom toglolt
Булгантуяаг улс тороос зайлуул.
Иргэд Булгантуяаг шалгуулах өргөдөлөө АТГ, ТЕГ, ЦЕГ болон УПЕГазар гаргая. Давалгаалья
Hulgaich naraas toirch garah zam alga daa, huuli undesnii tom tom ner yarij baigaad uursduu hamgiin ih zurchil gargadag
Hulgaich naraas toirch garah zam alga daa, huuli undesnii tom tom ner yarij baigaad uursduu hamgiin ih zurchil gargadag
Zandan shatarig ogtsruulj bga ni uridchilaan tolovlogdson scenari baisan gej haragdaj bna, yamar ch sanaandgui yasan hereg bish
Үхсэн баасны баярцогт новшийн хулгайч шоронд хатаа
Mongol ulsiin turiin togtoltsoo shuudel tasrahad dotroh buleglel l buruutai, ene Bolgantuyaa nariin yavdal bol zuvhun ice tip
Amarbayasgalan bol bur eldev tohirol hiideg master, odoo ene bugdiig daraad garna geed suuj bgaa ni oilgomjtoi
ene humuus uursduu buruutai ch gesen daraa ni hundleh, “sain hun baisan” geed heltsdeg ni bas mongol shdee
Ard tumnii nudiig booh geed bgaa ni ilt baina, “darga nart” hamgaalalt gej baihgui boloh tsag irne
С.Баярцогтын үеийн тэр скандал яг одоо давтагдаж байгаа юм биш үү, мөнгө биш ч эрх мэдлийн хувьд яг адилхан
Баярцогтын кейс бол санхүүгийн л будлиан, эрхэмсэг хатагтайнх бол Засгийн Газрыг унагааж,Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн, улс төрийн хүнд ноцтой гэмт хэрэг шүү !
Өөр өөр кейсүүд !!!
БҮТЭХГҮЙ ЭЭ ЯЛАА АВАХ БОЛНО
НҮҮРСЧИД ТӨРӨӨС ЗАЙЛЦГАА ТЭХГҮЙ БОЛ ШОРОООНД ЯВНА ШҮҮ
Энэ бол Үндсэн хуулийг үгсэн хуйвалдаж санаатайгаар зөрчсөн гэмт хэрэг. Булгантуяаг Их хурлын гишүүнээс эргүүлэн татаж хариуцлага тооцох ёстой. Хэрэв МАН үгсэн хуйвалдаж зүгээр өнгөрөөвөл нам бүхэлдээ Үндсэн хуулийг зөрчсөн болно. Энэ нөхцөлд юун 2028 оны сонгууль, МАН улс төрөөс арчигдах болно. Буруугаа ойлгоод хуйвалдсан гишүүддээ хариуцлага тооцвол арай цэвэр болно. МАН улсын эрх ашгийг 1-рт тавьж чадах уу үгүй юу гэдгээ маргааш харуулах болно. Эсвэл зайлаарай. Ард түмэн, намын гишүүд тэнэг биш харж байгаа.