Гэмт хэрэг

ҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд холбогдох хэргийг мөрдөн байцаалт руу буцаав

Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр /2025-11-03/ боллоо.

Прокуророос Т.Дүүрэнд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.3 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. 

Улмаар шүүх бүрэлдэхүүн Т.Дүүрэнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж хэргийг мөрдөн байцаалт руу буцааж шийдвэрлэлээ. Шүүхээс "хэргийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэхэд алдаа гарсан, өмгөөлөгч нарын саналд дурдагдсан зарим зүйлсийг хүлээн авч шийдвэрлэсэн" гэлээ.

Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэн нь Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох, мөнгө угаах зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, нэр бүхий банканд байршуулсан 1.000.000 (тухайн өдрийн Монгол банкны ханшаар 2,844,577,032.72 төгрөг) ам.долларын гэрээг цуцалж үлэмж хэмжээний хохирол учруулж, үүнээс 1 тэрбум 975 сая төгрөгийг хамтран гүйцэтгэгч Б.Н нарт шилжүүлэн биткойн (Bitcoin) бүхий виртуал хөрөнгө болгон бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан гэх хэрэгт холбогдсон байдаг. 

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дансаар шилжүүлээд гүйлгээ хийгээд байна гэдэг чинь яаж мөнгө угаах байдгийн

Холбоотой мэдээ

Back to top button