Ц.Чулуунзагдын цагдан хорионы хугацаа энэ сарын 10-нд дуусна, сунгуулах хүсэлт ирээгүй байна

АТГ-аас өнгөрсөн есдүгээр сарын 10-ны өдөр МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын албан өрөө болон гэрт нэгжлэг хийж, мөрдөгчийн саналаар 48 цагийн хугацаатай цагдан, хорьсон байдаг.
Улмаар нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргасан. Өнгөрсөн сард прокуророос цагдан хорих, таслан сэргийлэх хугацааг сунгах хүсэлтийг өгч, шүүх хангаж шийдвэрлэсэн. Улмаар энэ сарын 10-ны өдөр цагдан хорих хугацаа нь дуусна.
Ц.Чулуунзагдын цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлт Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхээс тодруулахад "Одоогийн байдлаар Прокурорын байгууллагаас цагдан хорих хугацааг сунгуулах тухай хүсэлт ирээгүй байна" гэх мэдээллийг өглөө.
Ц.Чулуунзагдыг Д.Амарбаясгаланг МАН-ын даргад нэрээ дэвшүүлсэнтэй холбоотой буюу улстөрийн зорилгоор саатуулсан гэх хардлага ч хөвөрсөн. Гэхдээ АТГ-аас “Ц.Чулуунзагдыг хахууль авсан, хууль бусаар гэрээ байгуулсан хэргээр цагдан хорьсон. Нэгжлэгийн явцад "Админерал" компанийн гүйцэтгэх захирал агсан Х-ийн гарын үсэгтэй дардас олдсон. Үүнийг хууль бусаар ашигласан байж болзошгүй” хэмээгээд буй юм. Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав нь Тавантолгойн бүлэг ордын Бортээгийг түшиглэж нүүрс баяжуулах үйлдвэр барьсан "Админерал" ХХК-ийг үүсгэн байгуулагч. "Админерал" нь өөр гурван компанийн хамт МТАС түншлэл болж, тендерт шалгарснаар Бортээгийн нүүрсийг олборлох, баяжуулах, борлуулах үүрэг хүлээсэн.
Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
sungoo
Бүгдийг илчил