НийгмийнНИЙГЭМСПОРТ

EASL: Өнөөдөр "Хасын Хүлэгүүд" багтай тоглох "Changwon LG Sakers" багийн онцлох тоглогчид

Монголын дээд лигийн сүүлийн хоёр улирлын аварга Хасын Хүлэгүүд баг зүүн азийн супер лигийн С хэсгийн гурав дахь тоглолтоо маргааш хийнэ. Тэдний өрсөлдөгч БНСУ-ын KBL лигийн өнгөрсөн улирлын аварга Changwon LG Sakers баг юм. Хоёр багийн тоглолт өнөөдөр 19:00 цагаас “М Банк Арена”-д болно.

Тэгвэл талбайн зочин баг болох Changwon LG Sakers багийн мэдээллийг хүргэж байна. Тус баг нь 1994 онд үүсгэн байгуулагдаж, LG Semiconductor Basketball Team нэртэйгээр 1994-1997 онуудад дээд лигт өрсөлдөж байсан бөгөөд 1998 оноос одоогийн Changwon LG Sakers нэртэй болжээ. Тус баг 31 жилийн түүхэндээ өнгөрсөн улиралд анх удаагаа БНСУ-ын дээд лигтээ түрүүлсэн юм. Мөн ABA Club Championship буюу Азийн клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд 2012, 2013 онуудад дараалан түрүүлж байжээ. Changwon LG Sakers баг БНСУ-ын дээд лигт 8-3 амжилттай хоёрдугаар байрт бичигдэж байгаа аж.

Changwon LG Sakers багийн ахлах дасгалжуулагчаар 2002 оны Азийн наадмын алтан медаль хүртэж байсан Cho Sang-Hyun ажиллаж байгаа юм. Тэрбээр 2013 оноос дасгалжуулагчийн замналаа эхлүүлж, 2013-2018 онуудад Goyang Orion Orions багийн ахлах дасгалжуулагч, 2018-2021 онуудад БНСУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 2022 оноос Changwon LG Sakers багийг удирдаж байгаа аж.

Египет улсын иргэншилтэй Assem Marei EASL тэмцээний эхний тоглолтод 16 оноо, 14 самбар авч багаа тэргүүлсэн. Гэвч тэд New Taipei Kings багт талбай дээрээ 78:90 харьцаатай хожигдол хүлээсэн. Түүний хувьд 33 настай бөгөөд 206 см өндөр, 113 кг жинтэй төвийн байрлалд тоглодог. 2015 онд NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч сонгогдож чадаагүй юм. БНСУ-ын дээд лигийн энэ улиралд 11 тоглолтод оролцож, 15.5 оноо, 14.1 самбар, 4.4 оновчтой дамжуулалт, 2.5 бөмбөг таслалт дундажлаж байна.

Мөн онцлох тоглогчдын нэг Филиппиний шигшээ багийн тамирчин Carl Tamayo. Өдгөө 24 настай, 203 см өндөр, 92 кг жинтэй. Түүний хувьд 2023 онд Японы В лиг буюу дээд лигийн аварга авч байжээ. Тэрбээр БНСУ-ын дээд лигийн энэ улиралд 11 тоглолтод оролцож, 17.4 оноо, 7.1 самбар, 2.8 оновчтой дамжуулалт дундажлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button