Герман, Канадын парламентын гишүүд суудлаасаа буухдаа хэдэн төгрөгийн тэтгэмж авдаг вэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Өргөдлийн байнгын хорооны /2025.11.04/-ний хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн заалтыг хүчингүй болгох тухай иргэн Ц.Батболдын нийтийн өргөдлийн цахим системд гаргасан өргөдлийг хэлэлцсэн юм.
УИХ-ын гишүүнд тэтгэмж олгох тухай хуулийн заалт нь 1997 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2006 оны нэмэлт өөрчлөлтөөр тэтгэмж олгох хугацааг 12 сар болгож өөрчилсөн. Үүнд УИХ-ын гишүүд 12 сарын тэтгэмж олгох ёстой эсэхэд хоёрдмол байр суурийг илэрхийлж байгаа юм.
Тэгвэл парламентын засаглалтай зарим улсад эл тэтгэмжийг хэрхэн шийддэг талаарх мэдээллийг хүргэе.
Нэг. Герман улс - дөрвөн жил ажилласан тохиолдолд 4 сарынхаа цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна

Тус улсын хууль тогтоох байгууллага (Бундестаг) нь 736 гишүүнтэй. Гишүүдийн дундаж цалин сарын 10.500 евро. Монгол мөнгөөр тооцож үзвэл 41 сая төгрөг. Герман улсад парламентын гишүүнээр ажиллаж байгаад суудлаасаа буусан тохиолдолд 18 сар хүртэлх хугацааны цалинг олгодог юм байна. Ингэхдээ ажилсан жилтэй харьцуулах байдлаар буюу нэг жил парламентад суусан бол нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна гэсэн үг.
Германы Хууль зүй болон хэрэглэгчийг хамгаалах яамны сайтаас харвал дээрх төлбөрийг хувийн хүсэлтийн дагуу нэг удаа бүтнээр нь олгох боломжтой. Эсвэл хүсэлт гаргавал сард олгох мөнгөн дүнг хоёр дахин багасгаж, олгох хугацааг харин хоёр дахин нэмж болдог байна.
Хоёр. Канад улс- зургаан сарынх нь цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа авна

Парламентын гишүүд нь дахин сонгуульд ялалт байгуулж чадаагүй тохиолдолд тэтгэмж олгодог байна. Ингэхдээ бүтэн жилийнх нь цалин, нэмэлт урамшууллынх нь 50 хувьтай тэнцэх дүн буюу ойролцоогоор CAD $140,000 буюу Монгол мөнгөөр 140 орчим сая төгрөгийг авдаг байна. Учир нь тус улсын парламентын гишүүдийн нэг жилийн цалин CAD $189,500 – $209,800, үүн дээрээ нэмэлт урамшууллаа авдаг байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төсөв мөнгө сайтай өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах нь буруу
Ухамсар төлөвшсөн Барууны улс орнуудын Дарга удирдлагууд манай Дарга нар шиг Улс орноосоо Хулгай луйвар хийх гэж биш,,,Гэмт хэргээ даруулахын төлөө, Ашиг сонирхолынхоо Авилга авдаггүй тийм Ухамсартай өндөр Соёлтой Улсуудтай өөрсөдийнхөө Балайнуудтай харьцуулах гэж,,,,,
УИХ бол манай төрийн хамгийн дээд байгууллага,улс орны хамгийн чухал асуудал шийддэг,цалин тэтгэмж бусад орны жишигт байх хэрэгтэй,Хэнд ч цалин тэтгэвэр хамгаас чухал,ахиу цалинтай газарт ажиллахыг бодно Баячууд ч ялгаагүй, Цалин мөнгөгүй хоосон газар хэн хайран цагаа үрэхийг хүсэх юм, УИХ-д чадвартай мэдлэгтэй шудрага хүмүүс ажиллуулахыг хүсвэл цалин тэтгэвэр бууруулах гэж улайрах хэрэггүй,
Юу гийгүүлчээд тэтгэмж авна гэж
Чи мал болоод л мэдэхгүй байна
mn haritsulah yumaa olvoo,ichig ichig
TED NAR EH ORNOOSOO urvaagui hulGAI HIIGEEGUI MANAI HED 4 JIL HULGAI HIIH BIEE U NLEED BAIHAD
тэтгэмж өгөх нь зөв л дөө , тэгж байж ирээдүйд сайн мэргэжилтэн боловсон хүчин төрд ажиллах болно ,
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson y####n
Өөр харьцуулах юм олдохгүй байна уу жирийн иргэд хэдэн доллар олдог манай иргэд хэдэн доллар гээд харьцуулах хэрэгтэй байна даа
МАНАЙД 12 САР
Манай тэнэгүүд үнийн дүнг л харьцуулж яриад авна гэнэ л дээ. Тэд нар шиг улс орныхоо хөгжлийг тэргүүнд тавьж ажиллахыг, өндөр хөгжилтэй орнууд энэ тэрийг харьцуулах ч үгүй. Ухаан, чадвар нь ч хүрэхгүй. Өрөвдмөөр ч юм дөө