Улс төрийн мэдээ

Засгийн газар ирэх онд тэрбум ам.доллар хүртэлх гадаад бонд гаргана

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газар хоёр чиглэлээр үнэт цаас гаргах агуулгыг тайлбарлаж, уг саналаа дэмжүүлсэн.

Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан гадаад бондын үлдэгдэл энэ оны эхний хагас жилд гэхэд 2 тэрбум 528 сая ам.доллар буюу 9 их наяд 53 тэрбум төгрөг байв. Задлаад харвал,

  • Номад бондын үлдэгдэл - 176.3 сая ам.доллар буюу 631 тэрбум төгрөг
  • Сенчери-1 бондын үлдэгдэл - 420 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөг
  • Сенчири-2 бондын үлдэгдэл - 558 сая ам.доллар буюу 1.9 их наяд төгрөг
  • Сенчири-3 бондын үлдэгдэл 351 сая ам.доллар буюу 1.2 их наяд төгрөг
  • Сенчири-4 бондын үлдэгдэл 511 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөг
  • Сенчери-1 /31/ бондын үлдэгдэл 510 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөг

Дээрх бондуудын төлөлтийн эхнийх нь Номад бондын 631 тэрбум бөгөөд ирэх оны 4-р сард төлөх ёстой. Харин Засгийн газраас дээрх бондуудын өр төлбөр буюу өндөр хүүтэй бондыг эргэн төлөхийн оронд шинэ, бага хүүтэй, урт хугацаатай бонд гаргах аргыг туршсаар буй.

Энэ хүрээнд Засгийн газраас тэрбум ам.доллар хүртэлх гадаад бонд гаргах эрхийг Ерөнхий сайдад УИХ-ын тогтоолоор бий болгож өгсөн бөгөөд үүнийг ирэх оны төсөвт тусгасан юм.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
яана даа
яана даа

ӨР тавихаас өөр чадваргүй улс төрчдийг яана даа

Зочин
Зочин

Ядуу, гуйлгачин Монгол улс хэнд хэрэгтэй, энэ хогийн бонд????

Зочин
Зочин

БОНД ГЭЖ ЯМАР БАРАА БАЙДЫН ОЮУТОЛГОЙГООС ГАРДЫМУ

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button