Тавантолгойн 96 хувийг төрд авч, 4 хувьд ногдох лицензийг хувийн хэвшилд үлдээх процесс хуулийн дагуу явагдсан уу
Оны эхэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК Цанхийн баруун уурхайн хойд хэсгийн уурхайн ажлыг эхлүүлсэн. Учир нь Тавантолгойн баримтын эмхэтгэлд Тавантолгой ордын коксжих нүүрсний гол нөөц буюу олборлож, ашиглахад хамгийн таатай хэсэг нь Цанхи гэж тодорхойлсон байна.
2024 онд Тавантолгой ордын бодит чадавхийг тодорхойлж, ингэхдээ Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар нэмэгдүүлснээр 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоож байв.
Цанхийн баруун уурхайн хоёрдугаар талбайг эхлүүлснээр нүүрсний бүтээгдэхүүний төрөл, чанар нэмэгдэж, хөрс хуулалтын зай 2.5 дахин буурахаас гадна эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэдэг зорилтоор эхлүүлсэн. Тавантолгойн бүлэг ордын тус уурхайгаас олборлосон нүүр нь ган, металлургийн үйлдвэрлэлийн шаардлагыг бүрэн хангадаг илчлэг өндөртэй ховор төрлийн нүүрс гэж үзэж буй.
"Эрдэнэс Тавантолгой" ХК өнгөрсөн онд 30 сая тонн нүүрс борлуулж, 3 тэрбум ам.долларын орлоготой ажилласан. Жил ирэх тутам нүүрсний олборлолт нэмэгдэж байгаа бөгөөд 2029 онд 50 сая тонн байсан бол 2020 онд 70 сая тонн, 2023 онд 100 сая тоннд хүрч, 2024 онд 150 сая тонн нүүрс олборлосон билээ.
Улс төрийн хүрээнд өрнөж буй үйл явдлын агуулгаар, Тавантолгойн 96 хувийг төрд авах, үлдсэн 4 хувьд ногдох лицензийг хувийн хэвшилд үлдээх явц нь хуулийн дагуу явагдсан хэмээн Үндэсний аудитын газраас 2012 оны 3-р сард шалган тогтоож байсныг Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайлангийн 200-210-р хуудаст дурджээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.