Сайд: 2026 онд ₮3 сая, 2027 онд ₮3.5 сая болгоно / Эмч нар: Бодитой биш тул нөгөөдөр ажил хаяна
Эмч, эмнэлгийн ажилчид цалингаа сарын 3.5 сая төгрөг болгох шаардлага хүргүүлж, энэ пүрэв гарагаас эхлэн ажил хаялт зарлах тухайгаа илэрхийлээд буй.
Өнгөрсөн хугацаанд эмч, эмнэлгийн ажилчид Төв талбайд жагссан хэдий ч үр дүнд хүрээгүй учир ажил хаялт зарлахаар болсон. Харин Засгийн газраас ирэх оны төсөвт цалин нэмэх ямар ч боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байсан.
Гэтэл өчигдөр буюу /2025-11-10/-ны өдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Эмч, сувилагч нарын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэх тооцооллыг танилцууллаа.
Ингэхдээ, "2026 оны нэг сараас 30 хувиар нэмж, арван сар гэхэд салбарынхаа ажилчдын цалинг 3 сая төгрөгт хүргэх зорилт тавьсан. Эх үүсвэрийн тухайд төсөв дээр 191 тэрбум төгрөгийг хуваарилсан, Эрүүл мэндийн даатгалын сан дээр 104 тэрбум төгрөгийн авлагатай, мөн НДС-аас баланс тэнцвэржүүлсэн байдлаар 103 тэрбумыг авахаар буй. Үүнээс гадна ЭМДС санхүүгийн сахилга баттай байх юм бол 200-300 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой.
2027 оныг Эрүүл мэндийг дэмжих жил болгож зарласан. Энэ хүрээнд даатгалын сангаа зузаатгавал шаардаж буй 3.5 сая төгрөгийн цалинтай болох нь хол зүйл биш" гэж хэлэв.
Харин Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Эрүүл мэндийн яамтай тохирсон эсэх, пүрэв гарагт ажил хаях эсэхийг тодруулахад "Өчигдөр сайдын мэдээлэлтэй танилцсан. Одоогийн байдлаар манай холбоонд танилцуулсан томьёоллоо албан бичгээр ирүүлээгүй байгаа. Дийлэнх эмч нарын зүгээс цалингийн зардлыг төсөвт суулгаагүй ЭМД-д төвлөрүүлнэ гэсэн хөөсөн мөнгөөр амлалт өгч байгааг шүүмжилж байгаа. Яг одоо Эрүүл мэндийн яам руу бодит тооцоолол ирүүлэхийг шаардаж, албан бичиг хүргүүлэх гэж байна. Бид тохиролцоонд хүрч чадахгүй бол пүрэв гарагт ажил хаялтаа хийнэ. Одоогийн байдлаар бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байна" гэв.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яасан ЭМДС -гаас тонож байсан нь ил болохоор, дахиж тонож чадахгүй боллоо гэж бодохоор уур нь хүрээд ажил хаяж байгаа юм уу. Ер нь бол энэ байдлыг далимдуулаад яаралтай тусламж, эх хүүхдийн эрүүл мэндийн байгууллага, гэмтэл, халдварт, өрхийн эмнэлэгээс бусдыг татан буулгаж хувьд шилжүүлээд бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй байхдаа.
Хүнд өвчтөн амь нсааа алдвал тэр үйлдвэрчний холбоо нь хариуцлагаа хүлээгээрэй малнуудаа
НДС ЭМДС -г эмч эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэр болгоно гэвэл бас л гажуулал шүү дэ, Даатгалын сан нь даатгуулагч иргэдэд эм эмнэлгийн хэрэгсэлийн үнийн тодорой хэсгийг төлөх зориулагдсан хуримтлуулсан болохоос эмч эмнэлгийн ажилчдын цалин олгох төсөвийн цоорхойг нөхөх эх үүсвэр биш гэдгийг ойлгож байгаа болов уу
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Шинэ ХАВДРЫН төв барих хэрэгтэй юу? Мөнгө угаалт
Хэн ажиллах вэ?
Тоног төхөөрөмж хэд вэ?
Тэгснээс хуучин төвүүдээ сайжруулах хэрэгтэй
Хавдрын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгүүдээ дэмжих
27 онд цалин 7 сая болохоор өргөн хэрэглээний барааны үнэ өсөх блгүй
Төр засаг нэртэй өлөн хулгайчууд ч их гоё ярина. Одоо энэ хулгайчуудын үгэнд итгэх хүүхэд ч олдохгүй
Хамгийн гол л нь багш нар шиг эв нэгдэлтэй бж л ажил хаялт амжилт олно доо.
Чамлахаар чанга атгацгаа эмч нараа
Эмч нар юу хийдийм эрт тараад олигтой үздэггүй цаг богинотой хамгийн жаргалтай улсдоо цалин нэмж яадын
Яг одоо 3,5 сая болго гөлөг минь. Маш их боломж байгаа.
Багш нарыг бодвол эмч нар арай ухаалаг шүү.
Ажил хаясан эмч нарыг ил гарсан дээр нь төрийн албан хаагчийнх хувьд хуулийн дагуу ажлаас халах нь зөв. Харин сайн боллоо. Төсөв ч хэмнэгдэнэ. Тэгээд төгсөх курсийн оюутан, тэтгэвэрт гарсан ахмад настнуудаа ажиллуулахад л болно. Тэтгэвэрт гарсан ахмадуудынхаа 36 сарын цалинг өгөх боломж гарна.
Эхлээд тогтолцоо, даатгалын сангаа янзлаад дараа нь цалинруугаа орох нь зөв байх