Гадаад мэдээДЭЛХИЙ

Ливийн дарангуйлагч агсан Каддафийн хүүг Ливан арван жилийн дараа суллав

Ливийн дарангуйлагч агсан Муаммар Каддафийн бага хүү Ханнибал Каддафиг Ливан улс сулласан байна. Эх сурвалжууд мэдээлснээр түүнийг ямар нэгэн шүүх хуралгүйгээр суллажээ. Ханнибал Сири улсад эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байхад 2015 онд хэт даврагчид түүнийг хулгайлсан юм.

Ливаны эрх баригчид 2016 онд түүнийг баривчилж, Исламын номлогч Муса аль-Садр алга болсон талаарх мэдээллийг нууцалж байна гэж буруутгасан байна. Аль-Садр нь 1978 онд Ливи улсад аялж байхдаа сураггүй алга болсон Исламын шийт урсгалын номлогч юм. Тэрбээр алга болох үед Ханнибал ердөө хоёр настай байсан. Мөн Ханнибал насанд хүрснийхээ дараа Ливийн төрд ямар нэгэн өндөр албан тушаал хашиж байгаагүй.

Хүний эрхийн байгууллагууд түүнийг хорьж буй нөхцөл байдлыг шүүмжилж, Ханнибалыг гүтгэсэн гэсэн юм. 2023 онд тэрбээр шоронд хоригдож буй явдлаа эсэргүүцэж өлсгөсөн зарласны улмаас эмнэлгийн тусламж авах шаардлагатай болж байжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button