НИЙГЭМ

ЗГ-аас үүрэгдсэн “Орон сууцжуулалтын банк” байгуулах хуулийн төслийг оноос өмнө өргөн барина

Иргэн та ипотекийн зээлэнд хамрагдахын тулд 3-4 жил хүлээнэ. Энэ бол олон жил түрээсийн байраар амьдарч, сая нэг өөрийн гэсэн байртай болохоор урьдчилгаагаа цуглуулж, шалгуур үзүүлэлтдээ хүрсэн хүмүүсийн хувьд урт хугацаа.

Монгол Улсад ипотекийн зээл олгогдож эхлээд 12 жил болж буй. Энэ хугацаанд нийт 10.8 их наяд төгрөгийн зээлийг 129,100 иргэнд олгосон. Гэсэн яг одоогийн байдлаар арилжааны банкууд дээр 35 мянган иргэн ипотекийн 6 хувийн зээлэнд хамрагдах хүсэлтээ өгчхөөд хүлээж байна. Нийт өртөг нь 3.8 их наяд.

Ипотекийн зээлд 2024 онд 1.3 их наядыг олгосноос 500 тэрбумыг нь "Хуримтлалын сан"-гаас, 800 тэрбумыг нь Монголбанк болон арилжааны банкуудаас гаргасан байна. Энэ онд 1.2 их наядыг гаргахаас 540 тэрбумыг нь "Хуримтлалын сан"-гаас, 750 тэрбум орчмыг нь Монголбанк болон арилжааны банкуудаас гаргахаар болсон. Тэгэхээр хүсэлтийн цуваа болон төсөвлөсөн өртөг хоёрын дунд 2.6 их наяд төгрөг байна.

Засгийн газраас арилжааны банкууд дээр үүсээд буй эл цувааг багасгах, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор "Орон сууцжуулалтын банк" байгуулна гэж өнгөрсөн долоодугаар сарын 23-нд ажлын хэсэг байгуулаад амжсан. Тус ажлын хэсэгт 19 хүн бий.

Хэрэв энэ банк байгуулагдчихвал, арилжааны банкууд зээл олгох уу?

Улсын өмчит байгууллага учир улс төрийн нөлөөлөл, авлига үүсэх эрсдэл гарах уу?

МИК-аас юугаараа ялгаатай вэ, гэх асуултууд ургаж байна.

Иймд тус ажлын хэсгийн гишүүн Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого зохицуулалтын газрын дарга О.Одбаяртай ярилцлаа.

- Т.Аубакир сайдын "Дөрвөөс дээш хүүхэдтэй айлыг ипотекийн зээлийн оочер дайрч хамруулна" гэсэн нь Орон сууцжуулалтын банкны судалгаанд тусгагдаагүй

-"Орон сууцжуулалтын банк" байгуулна гэж өнгөрсөн долоодугаар сарын 23-нд ажлын хэсэг байгуулсан шүү дээ. Та тэрхүү ажлын хэсгийн гишүүн шүү дээ. Өнгөрсөн ням гарагт Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн тухай Ерөнхий сайд болон салбарын сайд нар мэдээлэл өгөх үеэр эл банкны агуулга ч мөн хөндөгдлөө. Уг банкыг байгуулах үйл явц аль шатандаа яваа вэ?

-Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа УИХ-ын индрээс иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцжуулалтын тусгай банк байгуулна гэж зарласан. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал ахалж, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчны сайд Б.Батбаатар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэргүүтэй албаны хүмүүс багтсан. 

Одоогоор ажлын хэсэг судалгааныхаа үе шатан дээр явж байгаа.

-Ажлын хэсэг одоо юунд анхаарч байгаа вэ, тус банкыг байгуулах хэрэгцээ шаардлагыг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Тогтолцоог шийдэх асуудал учир олон хүчин зүйл, судалгаа шинжилгээний ажил хийгдэнэ. Тухайлан хэлэх юм бол "Орон сууцжуулалтын банк" байгуулахад хоёр хүчин зүйл шаардлагатай.

Орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тухай хууль манайд байхгүй. Орон сууцны тухай хууль байдаг ч үүнд орон сууцыг хэрхэн ашиглах вэ гэдэгт суурилсан хууль. Тиймээс эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах хуулийг батлах хэрэгцээ байна гэсэн үг. Мөн "Орон сууцжуулалтын банк"-ны тухай хуулийг санаачлах хэрэгтэй. 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг дээрх хоёр асуудал дээр ажиллаж байгаа.

"Орон сууцжуулалтын банк"-ны чиг үүрэг нь ямар байх ёстой, иргэдээ хэрхэн хямд өртөгтэйгөөр ипотекийн зээлд хамруулах вэ, мөнгөний баталгаа барьцааг нь хэрхэн шийдэх ёстой вэ гэдгийг судална.

Одоогийн байдлаар орон нутгийн ипотекийн зээлдэгчид эхний гурван жилдээ 3 хувь, дараагийн жилүүддээ 6 хувь. Нийслэлийн зээлдэгчдийн хувьд 6 хувийн хүүтэй зээлэнд хамрагдаад явж буй.

Зах зээлийн зарчмаар явж байгаа зээл 18-21 хувийн хүүтэй байгаа. Гэтэл Засгийн газраас барьж буй бодлогын хувьд иргэдийн амьдралын чанарыг сайжруулахын тулд хямд өртөгтэй орон сууцаар хангая. Мөн ипотекийн зээл олгохын тулд Улсын төсвийн татаастай байгаа тул дундын бүтээгдэхүүн гаргах боломжтой юм байна гэдэг судалгааг хийж үзсэн. Нэг үгээр хэлбэл дунд орлоготой иргэдэд 9-12 хувийн хүүтэй зээл олгож болох талаар судалсан гэсэн үг. Энэ судалгааны үндсэн дээр "Орон сууцжуулалтын банк"-тай болох нь зөв шийдэл гэдэгт санал нийлсэн.

-Өнгөрсөн 12 жилийн хугацаанд ипотекийн зээл МИК-аар зохицуулагдаж байсан шүү дээ. Тэгвэл Орон сууцжуулалтын банк юугаараа ялгаатай байх вэ?

-МИК бол үнэт цаас болгоод Монгол банканд баталгаа гаргаж өгөх чиг үүрэгтэй байгуулга.

БНХАУ төрөлжсөн банкуудаар асуудлаа шийддэг. Жишээ нь, Хөдөө аж ахуйн банк, Барилгад зориулсан банктай гэх мэт. Мөн бусад гаднын орнууд ч ийм зохицуулалтаар явдаг юм билээ. Ер төрөлжсөн банк байснаараа эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх боломжтой. Мөн иргэдэд олгогдож буй зээлийн хүүгийн хэмжээг бууруулах боломж бүрдэнэ гэж харж байгаа.

Үүнээс гадна барилгын компаниуд барилгын ажлаа зогсоодог, барилга дуусах үеэр үнээ гэнэт нэмдэг бодлогыг хязгаарлана. Олон улсын жишээнээс харахад баталгаажуулалтын санг бий болгох хэрэгтэй.

-Хэрэв "Орон сууцжуулалтын банк" байгуулагдлаа гэхэд ипотекийн зээл олголт төрийн мэдэлд шилжинэ гэсэн үг шүү дээ. Улсын өмчит байгууллага учраас улс төрийн нөлөөлөл, цаашилбал авилгал үүснэ гэж зарим гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлж байна.

-Шинэ ажил эхлэхэд зөндөө олон асуудал гарах байх. Мөнгө санхүүгийн байгууллага нарийн порцетуртай учир авилгын асуудал гарахгүй байх гэж найдаж байна.

МИК-аар дамжуулах, эсхүл арилжааны банк иргэн хоёрын хооронд гэрээ байгуулахад тодорхой хэмжээний зөрчил гараад байна. Хугацаандаа барьдаггүй, чанаргүй барилга хүлээлгэн өгдөг, нэг байрыг хоёр хүнд борлуулдаг гэх зэрэг.

-Ипотекийн зээлд өдгөө 35 мянган иргэн оочерлож байна. Гэтэл багш, эмч, төрийн албан хаагчдад давуу боломж олгох талаар өмнө нь дурдаж байсан шүү дээ. Мөн ирэх таван жилийн төлөвлөгөөг танилцуулах үеэр Т.Аубакир сайд дөрвөөс дээш хүүхэдтэй айл өрхийг ипотекийн зээлд оочер дайруулж оруулна гэв.

- "Шинэ итгэл-Эрс шинэтгэл" буюу Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн танилцуулга, сайд нарын мэдээллийг сонссон. Тэр үеэр ГБХНХ-ын сайд Т.Аубакир "дөрвөөс дээш хүүхэдтэй айл өрхийг ипотекийн зээлд оочер урагшлуулж хамруулна" гэж мэдээлэл өгсөн. Энэ тухай бидний судалгаан дээр тусгагдаагүй. Бид найм ангилж байгаа. Үүнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, өвчтэй хүнээ хардаг иргэн, төрийн албан хаагчид, тэр дундаа эмч, багш, цагдаа, мөн хувийн хэвшлийнхэнд давуу боломж олгоно. Квот олгох байдлаар гэсэн үг.

-Арилжааны банкны өрсөлдөх боломжийг хумих эрсдэлтэй гэх шүүмжлэл ч байна шүү дээ.

-Тийм зүйл байхгүй. Хэдийгээр Орон сууцжуулалтын банк байгуулагдсан ч арилжааны банкууд зээлээ хэвийн олгох байдалд нь халдахгүй. Харин арилжааны хэлбэртэй зээл буюу 12-13 хувийн хүүтэйгээр олгож буй орон сууцны зээлийнхээ хүүг тэд буулгах байх.

-Ирэх таван жилийнхээ төлөвлөгөөнийхөө танилцуулгадаа салбарын сайд дурдсан учир "Орон сууцжуулалтын банк"-ыг 2026-2030 онд багтаан байгуулна гэсэн зорилттой ажиллаж байгаа гэсэн үг үү?

-Хууль нь батлагдчихвал банк байгуулах ажил нь хурдацтай явагдах байх. Одоогоор үзэл баримтлалынхаа шатанд явж буй. Гэхдээ ЗГ-аас хурдацтай ажиллах чиглэл ирсэн учир аль болох хурдан УИХ-аар оруулах төлөвлөгөөтэй байгаа.

-Орон сууцжуулалтын тухай хуулийн талаар та дурдлаа. Хуулийн хэрэгцээ шаардлагын тухайд?

-Орон сууцыг хэрхэн, хаана барих вэ. Ямар дэд бүтцийг сайжруулж барих вэ гэх мэт асуудлуудыг багтаана. Жишээ нь, орон сууц барихад инженерийн шугам сүлжээний дэд бүтэц чухал шүү дээ. Өндөр үнэтэй дэд бүтэцтэй орон сууцанд иргэд амьдрах юм бол иргэдийн сард төлөх төлбөр төдий чинээ нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс төвлөрсөн шугам сүлжээнд холбох шаардлага үүснэ. Ингэхдээ ногоон, эко чиглэлийг барих ёстой гэдэг дээр судалгаа чиглэл дээр ажиллаж байна. Энэхүү хуулийн төслийг намрын чуулган дуусахаас өмнө өргөн барья гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Одоогоор хуулийн үзэл баримтлалын боловсруулаад дуусаж байна.

Харин Монголбанкны зүгээс "Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцны тогтолцоогоор сайжруулъя гэдэгтэй нэгдэж байгаа. Энэ ажил 2026 онд хийгдэнэ гэсэн тооцоололтой байгаа. Одоогоор хоёр төрлийн орон сууцны зээл олгогдож байгаа. Ипотекийн 6 хувь, арилжааны банкуудын олгож буй 12-13 хувийн хүүтэй зээл. Орон сууцжуулалтын банк байгуулагдсанаараа энэ хоёр зээлийн хүүгийн зөрүүг ойртуулна гэж төлөвлөж буй" хэмээсэн юм.


Орон сууцны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 14 хувиар өсжээ

Хамгийн сүүлийн буюу эхний есөн сарын статистик мэдээллээр Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2025 оны эхний 9 сард 8.8 их наяд төгрөг болж, 8.5 (96.0%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 349.3 (4.0%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.

Харин орон сууцны үнийн индекс есдүгээр сард1.34 болж, өмнөх оны мөн үеэс 14.0 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна.

  • шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.79 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.56 сая төгрөгийн үнэтэй байна.
  • хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.66 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.85 сая төгрөгийн үнэтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
24 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүн бүр өөрийн гэсэн орон сууцтай болох хүсэлтэй л байдаг шүү дээ, гэхдээ 3 4 жил хүлээх нь үнэхээр урт хугацаа байна, тэр хооронд байрны үнэ нэмэгдээд л дуусна даа

Зочин
Зочин

Учр�##� ер нь хэтэрхий хурдан дээшээ гараад байгаа болохоор зарим нь дургүй л байгаа даа

Зочин
Зочин

Учр�##� ер нь хэтэрхий хурдан дээшээ гараад байгаа болохоор зарим нь дургүй л байгаа даа

Зочин
Зочин

Zandanshatar bol toirgiin humuusiig ch araasaa itguulsen hun daa tiim hun amraahgui

Зочин
Зочин

3.8 их наядын хүсэлт, 1.2 их наядын төсөв гээд зөрүү нь үнэхээр их байна, ийм үед “орон сууцжуул�##�тын банк” тус болох байх гэж итгэж байна

Зочин
Зочин

Ulsiin umchit bank geheer l turd ajilladag humuus ur huuhed, naiz nuhuddee zoriuldag bolchih vii gej sanaa zovj baina honestly

Зочин
Зочин

Хямд зээл гэж нэрлэдэг ч үнэндээ тэр хүү, даг�##�дах зард�##� нийлээд жирийн төрийн �##�бан хаагчдын хувьд барьцгүй зүйл болчихсон

Зочин
Зочин

bi bagsh hun, odoo bairnii uridchilgaa tsugluulah geed daraad baina, ene shine bank n ulsiin ajilchin bolon bagsh nart uneheer davuu erh uguh bol sain l baina

Зочин
Зочин

Yagaad bugd Ulaanbaatart bair avah geed bdgiig ch oilgohgui baina, oron nutagt bol iluu hyamd oron suutsnuud bgaa shdee

Зочин
Зочин

Хуучин байрны мкв 4.6 сая болсон гэхэд итгэхэд бэрх байна, ц�##�ин чинь нэмэгдэхгүй байхад энэ үнэ хэнд зориулсан юм бол

Зочин
Зочин

bi 2 huuhdiin eh, 5 jil tureesnii bairand amidarch baina, odoo ch gesen iim bank bodit bolvol hamgiin turuund ochnoo

Зочин
Зочин

Odoo baigaa 6% mortgage n ch gesen tsoohon hunii gar deer ochij bgaa, bankuud dandaa dandaa undur orlogotoi humuust l zoriuldag shig

Зочин
Зочин

Саяхан ипотекийн зээлд орохоор оролдсон чинь урьдчилгаа 30 хувь, даатг�##�, шимтгэл бүгд нийлээд аймар өндөр гараад больсон шүү

Зочин
Зочин

Ene shine bankiin talaar sonsohod saihan l sanagdaj baina, gehdee MAN-iin humuus udirdana geheer l neg heseg sanaa zovj baina

Зочин
Зочин

bi huviin hevshild ajilladag, turd ajilladag humuusd l davuu erh ugch baina geed bval yaaj shudarga system baih ve

Зочин
Зочин

Хүүхэд олонтой айлуудыг дэмжих санаа бол сайн, гэхдээ дөрвөөс дээш хүүхэдтэй айл гэдэг чинь маш цөөхөн шүү дээ, нийт иргэдэд нөлөөлөхгүй

Зочин
Зочин

mortgage zeel avahiin tuld 3 jil huleene gedeg n chn neg taliin daanch saihan system bish, yaaj amidrah yum be

Зочин
Зочин

Зээл олгохдоо чанартай барилгуудыг л хамруулах ёстой шүү, одоо баригдаж байгаа байруудын чанар үнэхээр муудаж байна

Зочин
Зочин

Harin ene bank boditoor ajillaval barilgiin kampanuud ch gesen hureelend orno, baraa materialaa togtvortoi hiij chadna gej bodoj baina

Зочин
Зочин

Ulsiin ajiltan bish humuus yaj bair avah yum be, tur d l buh davuu erhii ugch bolohgui shdee equality

Зочин
Зочин

Хурданхан хууль нь батлагдаасай, ингэхгүй бол байрны үнэ сар бүр нэмэгдэж, энгийн иргэд улам холдоод байна

Зочин
Зочин

9-12% hurtel zeeliin huu bh bolomjtoi gej bgaa ni sonin baina, harin tiim bol chinii helsneer dund orlogotnuudad ih tus boloh bh

Зочин
Зочин

bi shine bairand oroh gj 5 jil hurimtluulj bgaa, odoo bairnii une tsoohon sariin dotor 500k nemegdchihsen, yag l toiruulsan toglolt shig

Зочин
Зочин

Байрны үнэ өсөөд байхад ипотекийн зээл хэвэндээ байв�##� ямар ч нэмэргүй, орлого дагаад зохицох ёстой шүү

Холбоотой мэдээ

Back to top button