Т.Доржханд: Б.Пүрэвдорж гишүүн яриагүй зүйлээр ХҮН намын өмнөөс мэдэгдэл хийлээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын ирэх таван жилд Монгол Улсыг хөгжүүлэх хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж, асуулт асууж хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ХҮН намын дарга Т.Доржхандыг засгаас гарах юмсан хэмээн ярьж явна лээ хэмээн асуулт асуух дундаараа хавчуулсныг Ерөнхий сайд Г.Занданшатар хажууд чинь суугаа өөрөөс нь асуу гэв.
Харин үүнийх нь хариуд УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд "Б.Пүрэвдорж гишүүн бид хоёр өмнөх дөрвөн жилд маш сайн гар нийлж ажилласан. Гэтэл ХҮН намын даргын өмнөөс мэдэгдэл хийдэг болж. Ийм баймааргүй байна. Бид хоёр ийм зүйл огт яриагүй. АН-ынхан Хүн намыг гаргамаар байгаа бол хэлээрэй. Бид муулуулсан ч үр дүн гаргахын төлөө зүтгэж ажилласаар байгаа" гэсэн юм.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene balai shunaliig zasagaas huuj gargaach
hovdiin hogiin hulgaich chamaig uduud bn alaach