Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Б.Пүрэвдорж: Манай намд Г.Занданшатарын талд дуугардаг ганц, нэг хүн бий ч гарын үсэг асуудалгүй бүрдэнэ

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржтой цаг үеийн улс төрийн талаар ярилцлаа.

Одоогоор манай 42 гишүүн цөм зураагүй байгаа нь орон нутаг болон гадаад томилолттой байгаатай холбоотой. Тэд ирвэл хангалттай хэмжээнд хүрнэ

-Ардчилсан нам өнгөрсөн баасан гарагаас эхлэн Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлсэн шүү дээ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

-Та бүгдийн мэдэж байгаачлан ард иргэдийн амьдрал хэцүү, татвар төлөгчид арайхийн цалингаа тавьж буй энэ цагт төсөвт жин дарж дэд сайд нарыг томилж, татварын мөнгийг үргүй зарцуулж буйд олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Иймд манай нам сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж, шаардлага хүргүүлсэн. Шаардлагыг хүлээн аваагүй учир Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн.

Тухайлбал, манай намын дарга О.Цогтгэрэлийн албан бланк дээр Засгийн газрыг огцруулах гарын үсгийг баасан гарагаас эхлүүлэн цуглуулж эхэлсэн. Өдгөө 30 орчим гишүүн зурчихсан байгаа байх. Яг хэдэн хүн зурсан тухай О.Цогтгэрэл дарга л мэдэж байгаа. Өрөөндөө дуудаж зуруулж байгаа учраас. Миний хувьд гарын үсэг цуглуулж эхлэх үед нь зурсан.

Хэрэв Засгийн газар бидний шаардлагыг хүлээн авах юм бол заавал огцруулах шаардлага байхгүй. Төр тогтвортой байж, ард иргэд төрдөө итгэж байж л эдийн засгийн хүнд үеийг давна шүү дээ. Гэтэл энэ тал дээр маш хангалтгүй ажиллаж байна.

-Яагаад дэд сайд нарыг томилж байгаа дээр АН зөрчилдөх болов. Халагдаж буй ТӨК-ийн бүтээмж, хяналтын менежерүүд танай намынхан учраас тэднийхээ арьсыг хамгаалж ийм үйлдэл гаргаж байгаа юм уу?

-Үгүй. Энд хэдэн ажилчдын бус ард иргэдийн ашиг сонирхол яригдаж байгаа.

Дэд сайдыг томилох асуудал маш чимээгүй орж ирсэн. Мягмар гарагийн өглөө МАН-ын УЗ-өөр орж, маргааш нь томилогдчихсон шүү дээ. Үүнийг бүгд харсан. АН-ын зүгээс арай ч ийм хурдан, хуумгай шийдвэр гаргахгүй байх, ард иргэдийн амьдрал ямар байгааг мэдэж буй байх гэж найдсан нь талаар болсон.

Анх 2015 онд АН "дэд сайдгүй байна" гэх хуулийг баталсан. Гэсэн яг нэг жилийн дараа буюу 2016 онд МАН төрийн эрхийг авангуутаа ээлжит бус чуулган хуралдуулж "дэд сайдтай байна" гэдэг хуулиа баталсан.

-Намрын Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын суудлын зодооноор АН хоёр хуваагдаж, кнопоо худалдсан гэгдэж байсан байх аа. Тэр үед мөн л одоогийнх шиг Засгийн газрыг огцруулах гарын үсгийг цуглуулна гэх шийдвэрийг танай намын бүлгээс гаргасан шүү. Ингээд бодоход одоогийн гарын үсэгт танай намын 42 гишүүн цөм зурж, кнопоо дарна гэх найдвар байхгүй. Зурлаа гэхэд 22 кноп дутна.

-Тэр гарын үсэг цуглуулах үйл явцын үед манай нам тактикийн хувьд хоёр талтай байсан нь үнэн. Гэхдээ хоёуланг нь огцруулах бүлгийн шийдвэрт бүгд санал нэгдсэн. Ингэснээр сөрөг хүчний хувьд эрх баригч намдаа хариуцлага тооцох тал дээрээ бид эв нэгдэлтэй байгаагаа харуулсан гэж бодож байна. Хүн бүрийн үзэл бодол өөр. Өмнөх Засгийн газрын тэргүүн байсан хүмүүсийг хамгаалдаг, одоогийн Засгийн газрын талд дуугардаг ганц, нэг хүн бий. Тэр байдал манай намын эв нэгдэлд нөлөөлөхгүй.

Одоогоор манай 42 гишүүн цөм зураагүй байгаа нь орон нутаг болон гадаад томилолттой байгаатай холбоотой. Тэд ирвэл хангалттай хэмжээнд хүрнэ.

МАН хоёр хуваагдсан хэвээрээ л байгаа. Намар Засгийн газраа унагаах, Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаас нь унагах хоёр хэсэгт хуваагдсан. Энэ нь хууль батлах үйл явц, ирц бүрдүүлэлт дээр хэн нь ямар акц хийж байгааг мэдрэх боломжтой.

-Дэд сайд нар томилогдох сургаар УИХ-ын дарга Н.Учрал "Сайд нар яам дээрээ их ажилтай байдаг учраас чуулгандаа сууж амждаггүй" гээд хэлээд амжсан. Үнэн хэрэгтээ өмнө нь дэд сайд байсан ч сайд нар хангалттай ирцтэй оролцдоггүй байсан тухай зарим гишүүд шүүмжлээд буй.

-Сайд нар чуулганы танхимд хангалттай ирцтэйгээр суудаггүй нь үнэн. Маш олон дуудуулна. "Сайд нар чинь хаачсан бэ" л гэдэг асуудал чуулган бүр дээр л яригдаад байна шүү дээ.

Том зургаар нь харвал УИХ-ын гишүүн нь сайдын суудалд суух нь их хурлын үйл ажиллагааг доголдуулж байгаагийн илрэл болж байна. Иймд тодорхой хэсгийг нь УИХ-ын гишүүнээр байлгах, чиглэлийн бус яамдын сайд нарыг гаднаас томилох шаардлага гарч ирж байна. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд Засгийн газраа тогтвортой байлгахын тулд бүх сайд нарыг УИХ-ын гишүүнээс сонгосон. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах дээр нэмэр болсонгүй.

-Тэдэнд олгох цалин төсөвт тусгагдаагүй байх аа.

-2025, 2026 оны аль ч төсөвт дэд сайд нарын цалин, зардалд тусгагдсан өртөг байхгүй. Одоо яаж ийгээд л тэднийг цалинжуулах мөнгийг гаргаж ирэх биз. Ганц тэдний цалин биш туслах, жолоочийн цалин, дагалдах зардал, унаа тэрэг, оффис гээд зардал тэлэх нь мэдээж.

Намрын чуулганаар төсөв л батлагдлаа. МАН хэрэлдэн талцаж, суудлаа нэгэндээ шилжүүлсээр дуусав

-Харбины гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудал УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэхээр болсон. Одоогоор уг асуудалд МАН завсарлага авчихсан байгаа. Угтаа энэ гэрээг үзэглэхэд танай намын гишүүн, тухайн үед сайд байсан Ц.Туваан оролцсон шүү дээ. Тухайн үед эл гэрээний талаар танай бүлэг дээр яригдаагүй юм уу. Одоо яагаад сөхөж, хянан шалгая гэх болов?

-Бүлгийн хурал, байнгын хороо, чуулганаар хэлэлцэгдсэн. Хамгийн гол нь гэрээ байгуулах үйл явц нь нууцлагдмал, гэрээ нь нууцад буй. Иймд доторх заалтууд ямар агуулгатай байгааг бид мэдэхгүй. УИХ-ын гаргаж өгсөн тогтоолын хүрээнд гэрээ явагдсан гэж ойлгосоор ирсэн. Гэтэл уг гэрээнд асуудал байгааг, олон жил найр тавьсан зүйл буйг тодорхой хүрээний хүмүүс хэлж байна. Тиймээс олон нийтийн мэдэх эрхийн хүрээнд Харбины гэрээний ард юуг байгааг гаргаж ирэхийг зорьж байна.

Уг асуудлыг чуулганаар хэлэлцье гэхэд МАН-ын бүлгээс завсарлага авсан. Завсарлага авч байна гэдэг ямар нэгэн асуудал байгааг харуулж байгаа хэлбэр.

-Энэ намрын чуулганыг хэрхэн дүгнэх вэ?

-Намрын чуулган үнэхээр хангалтгүй байсан. Эд нар намын даргынхаа тэмцлээс болж хоёр хуваагдсан. Тэр хуваагдал нь төр засаг руу орж ирсэн. Өөрөөр хэлбэл 2026 он төсөв батлах үйл явц эхэлчихсэн үед л тэмцэлдсэн шүү дээ.

Олон эрсдэл байсан. Хэрэв төсвөө баталж чадахгүй бол энгийн төрийн албан хаагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж, тэтгэвэр тэтгэмж тасалдаж, УИХ-ыг чадамжгүй хэмээн үзэж тараах саналыг Ерөнхийлөгч гаргах гэх зэрэг. Гэтэл тэд энэ эрсдэлийн ерөөс анзаараагүй. Суудлаа л булаацалдсан. Одоо ч суудлынхаа асуудлыг цэгцлээгүй, өөрийн хүмүүсээ шат шатанд сэлгэн байршуулах ажил нь хийгдсээр л байна. Ерөнхийдөө төсөв баталснаас өөр шидгүй л байв.

Гэтэл одоо оны эцэс болж байхад зөвшөөрлийн тухай, эдийн засгийг эрчимжүүлэх, ТӨК-үүдийг хувьчлах зэрэг асуудлуудыг оруулж ирж байна. Үүнийг хэлэлцэх боломж, цаг хугацаа байсан. Тэр хугацаагаа МАН хэрэлдсээр байгаад дуусгачихлаа.

-Төсөв батлагдах үеэр та УИХ-ыг даргалсан байх аа. Хэр төсөв батлагдсан гэж бодож байна?

Миний хувьд төсөв батлах үеэр 20 гаруй хоног УИХ-ын удирдах завшаан надад тохиосон. Аль ч талд хэлбийхгүй удирдаж төсөв батлах ажлыг хангалттай биелүүлсэн гэж бодож байна.

2026 оны төсөв маш их данхайсан. 1.18 их наяд төгрөгийг танасан. 960 тэрбумыг төсөвлөж багш, эмч нарын цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн. Үлдсэн хэсгээр нь орон нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтыг тавьсан. Гэсэн ч төсөвт үргүй зардал байсаар буй. Иймд Засгийн газар төсвийн тодотгол оруулж ирж, төсвөө танах байх гэж харж байгаа.

Шинэ ЗГ байгуулагдсан ч хамтрахгүй. Манай намын дарга О.Цогтгэрэл Засгийн газартай хамтарч ажиллахгүй гэх хатуу байр суурьтай буй

-Намын дарга УИХ-ын даргад тохирохгүй. Нэг талыг баримтлах эрсдэлтэй гэж танай намынхан Н.Учралыг томилогдож байх үеэр байр сууриа илэрхийлж байсан. Н.Учрал УИХ-ын дарга болоод сар гаруйн хугацаа өнгөрлөө. Үүргээ хэр сайн гүйцэтгэж байна вэ?

-Эхэндээ туршлага хуримтлуулна байх. Гэхдээ намын даргын үнэр үнэртэж байгаа. Хуралдаан даргалагч нь намын дарга байснаараа намынхныгаа хамгаалах, боломж олгох байдал харагдаж байгаа. Үүнийгээ засна гэдэгт найдаж байна.

-Засгийн газрыг унагах гарын үсэг цуглаж, огцорвол АН дараагийн ЗГ-тай хамтрах уу, эсхүл сөрөг хүчин хэвээр үлдэх үү?

-Баруун дөрвөн аймгийн иргэд намайг дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчин бай гэж сонгосон. Тэр үүргээ л биелүүлнэ. Манай намын дарга О.Цогтгэрэл Засгийн газартай хамтарч ажиллахгүй гэх хатуу байр суурьтай буй.

-Намын шинэчилсэн дүрэм УДШ-д бүртгэгдэх хугацаа долоо хоногийн дараа дуусна. Сүүлийн мэдээллээр ганцхан нам л дүрмээ бүртгүүлсэн буй. АН-ын хувьд даргаа бүртгүүлсэн хэдий ч дүрмээ хараахан бүртгүүлээгүй. Нэг удаа буцаагдсан байгаа байх аа.

-Манай намын дүрэм зайлшгүй засах шаардлагатай 16 заалтаар буцсан. Ноцтой асуудал биш, энгийн үг үсэг, утгын алдаа байсныг ҮБХ-оо хуралдуулан засаж, УДШ-д хүргүүлчихсэн байгаа. Энэ ондоо батлах эсэхээ шүүх шийднэ.

Он эхэлснээс хойш 2.7 их наядын бонд, 800 тэрбумын гадаад зээлээр төсвийн алдагдлаа санхүүжүүлсэн. Үүнийг татвар төлөгч ААН, иргэд л төлнө

-Төрийн сан төсвөө бүрдүүлж чадахгүй байгаатай холбоотойгоор төрийн албан хаагчдын цалин хоцрох төртэй гэрээлсэн компаниуд гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүйд хүрээд байна шүү дээ. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Энэ талаар есөн сарын 17-ны өдөр чуулганы танхимд ярьж байсан. "1.2 их наяд төгрөгөөр төсөв тасарчихсан явж байна. Оны эцэст 3 их наяд руу дөхөх нь" гээд байр сууриа илэрхийлж байсан. Одоогийн байдлаар 20 мянга гаруй ААН хаалгаа барьчихлаа. Мөн 22 мянган ААН татварын өртэй хэмээн дансаа хаалгачихлаа. Тэд нийт 3.5 их наяд төгрөгийн татварын өртэй гэсэн үг.

Дансаа хаалгачихсан ААН-үүд сэргэтэл, хөл дээрээ бостол өчнөөн олон жил болно шүү дээ. Ер өндөр татвараа ААН-үүдээ туйлдуулж байгаа нь хэрээс хэтэрлээ. Одоо бүр гадаад бонд босгож, төсвөө бүрдүүлж байна. Оны эхнээс хойш 2.2 их наяд төгрөгийн гадаад бонд, 500 тэрбум төгрөгийн дотоод бондоор төсвийн алдагдлыг санхүүжүүлсэн. Үүнээс гадна 800 тэрбумын гадаад зээл авсан байна билээ. Өрнөөс өрний хооронд л данхар төрөө санхүүжүүлж байна.

-Шатахуун хомсдож, иргэд дараалалд зогсоод хоёр сарын хугацаа өнгөрлөө. Хомсдолыг бууруулах зорилгоор ОТ-ын сонсголтой зэрэгцүүлэн Г.Дамдинням сайд "Шатахууны сав барих зээлийг олгох" хуулийн төслөө батлуулчихсан шүү дээ.

-Төсөвт дарамтгүйгээр зохион байгуулах стратегийн бүтээгдэхүүний хуулийг оруулж ирсэн. Монгол банк болон шатахуун импортлогч компаниудын хоорондоо хамтран ажиллах, Засгийн газраас хямд эх үүсвэртэй санхүүжилт олгох замаар шатахууны сав байгуулж, нөөц бүрдүүлэхээр болсон нь зөв.

Хомсдолын тухайд, 10 сарын үед өвлийн түлшинд шилждэг. Энэ үеэр Ангарскийн үйлдвэр бүх үйл ажиллагаагаа зогсоож, засвараа хийж, шилждэг. Ингэснээр 11 сарын хангамж хомсддог. Энэ үеэр бензин хомсдох нь гээд худалдан авалтууд эрчимжээд ирэхээр 12 болон 1 сарын хангамжид шууд нөлөөлдөг. Иймд 10 сарын шилжилтээр шугам хаагдахаас урьтаж савандаа нөөцлөх хэрэгцээ үүснэ гэсэн үг.

-Та шатахуунд оочирлож байгаа юу?

-Бямба гарагт Налайхын ШТС-д 10 гаруй минут оочирлоод л авсан. Одоогоор дахин ШТС руу яваагүй л байна.

Дуулах чинь сайхан шүү дээ. Хүмүүсийг илүү чөлөөтэй болгож, үг үзэл бодлоо хэлэх боломжийг нь нээж өгдөг. Улсын аварга О.Хангай, "лайвчин" Д.Мөнх-Эрдэнэ, Б.Цэцэг нартай холбогдоогүй.

-2026 оны хаврын чуулганы хүлээлт юу байна. Ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байна?

-Ажил хэрэгч болоосой. Сандал суудлын хэрүүлээ зогсоож, эдийн засаг, ард түмэнд хэрэгтэй хуулиуд батлагдаасай. Мөн төрийн дарамт, татварын дарамтаа цэгцлээсэй л гэж хүсэж байна.

Миний хувьд одоогоор найман хууль өргөн барьчихсан байгаа. Дурдвал,

Нэг. НӨАТ-ыг 5 хувь болгох тухай хуулийн төсөл. Буцаан олголт нь 2 хувь, гурван хувийг л төлнө.

Улаанбаатарт худалдаа үйлчилгээ авах бүрдээ НӨАТ-ын баримт авч, бүртгүүлж, сугалаандаа оролцдог. Гэтэл хөдөө сумдад НӨАТ өгдөг дэлгүүр бараг байхгүй. Нэг сум 16 дэлгүүртэй гэж бодоход нэг нь л алдаг оног өгнө. Сумын иргэд бүгд НӨАТ-ын барим авдаггүй гэсэн үг. Г.Занданшатарын Засгийн газрын өргөн барьсан хууль Улаанбаатарын тал иргэдэд, хөдөөгийн иргэдэд огт үйлчилдэггүй хууль өргөн барьсан. Энэ буруу.

Хоёр. Хуурамч шатахууны эсрэг хуулийн төсөл.

Монгол Улс 450 мянган шатахууны нөөцийн савтай. Тэдний 130 мянгад нь хуурамч шатахууны хольц хадгалагдаж байгаа. Компаниуд хуурамч шатахуун түгээж иргэдийн автомашин, мотоцикл зэрэг эд хөрөнгийг эвдэж байна. Мөн татваргүй оруулж ирж, хулгай хийж, татвараас л гэхэд 100 тэрбумын ашиг олдог. Энэ тэмцлээ 2019 оноос хойш хийлээ. 2023 онд ҮХЦ хүчингүй болгосон. Иймд энэ хуулиа дахин өргөн барьсан.

Гурав. Давхар АМНАТ-ын тухай хууль

Дөрөв. 1072 хувьцаагаа эргүүлэн авах тухай хуулийн төсөл.

-Ярилцлагынхаа төгсгөлд асуух нь: Таны хувьд Улсын аварга О.Хангай, "лайвчин" Д.Мөнх-Эрдэнэ, Б.Цэцэг нартай хамтарч шинэ жилд оролцож дуулах тухайгаа сошиалд илэрхийлсэн шүү дээ. Мөн АН-ын хурал, орон нутгуудын томилолтоороо дуулж харагддаг.

-Намынхаа аливаа арга хэмжээнд очиж дуулдаг юм. Мөн хөдөө уулзалт хийхэд маш их зардал гардаг. Тэр бүрд урлагийнхныг дагуулаад явах боломжгүй шүү дээ. Дуулах чинь сайхан шүү дээ. Хүмүүсийг илүү чөлөөтэй болгож, үг үзэл бодлоо хэлэх боломжийг нь нээж өгдөг. Улсын аварга О.Хангай, "лайвчин" Д.Мөнх-Эрдэнэ, Б.Цэцэг нартай холбогдоогүй.

Видео:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ ярилцлагыг уншаад бодоход төр засаг үнэхээр иргэдийнхээ амьдралаас тасарчихсан юм шиг санагдлаа дэд сайд нэмэх тухай яриад сууж байхад жирийн хүмүүс шатахуунд дугаарлаад татвартаа дарагдаад сууж байна шүү дээ үнэхээр бухимдал хүрч байна

Зочин
Зочин

ene hunii yariag unshaad neg tiim hudlaa ch bish unen ch bish medremj torloo ard irgediin amidral hund bna gedgiig helj baina gehdee ene buhen yag bodit ajil boloh uu esvel songuuliin umnuh ugs l uu gedegt ergelzeed baina

Зочин
Зочин

Пүрэвдорж гишүүний хэлж байгаа зарим зүйлтэй санал нийлж байна ялангуяа татварын дарамт ААН уудын нөхцөл байдал үнэхээр хэцүү болсон үүнийг төр засаг огт мэдрэхгүй сууж байгаа нь харамсалтай

Зочин
Зочин

ene zasgiin gazriig ogtsruulna gej yaridag bolovch daraa ni yag yu boloh ni todorhoi bish bna ard irgeded bol togтвортoi ajil ediin zasag l heregtei baihgui yu

Зочин
Зочин

Дэд сайд нарын асуудал чинь үнэхээр илүү зардал л нэмэхээс өөр ашиггүй санагддаг өмнө нь байхад ч сайд нар чуулгандаа суудаггүй байсан шүү дээ одоо нэмээд юу өөрчлөгдөх юм бол

Зочин
Зочин

ene yariltslagaar bol AN ih itgeltei yarij bna gehdee omnoh uyiin amlaltaas ard irged shantarsan bna daa neg nam nuguu namiig buruutgaad l ajil uragshlahgui

Зочин
Зочин

Шатахууны хомсдолын тухай хэсгийг уншаад яг өөрийн биеэр мэдэрч байгаа зүйлс бичигдсэн байна хоёр сар дугаарлаж байна гэдэг бол жирийн амьдрал биш шүү

Зочин
Зочин

ene hun duuldag tuhai helsen ni ch sonin sanagdsan uls torch hunii huvid ard irgediin asuudlaa duulaad shiidehgui shuu dee gj bodogdson

Зочин
Зочин

Төсөв батлах үед суудлын хэрүүл хийж байсан гэдэг нь үнэн санагдсан тэр үед л төрийн бодит аюулууд байсан гэтэл тэд албан тушаал ярьсаар байгаад өнгөрсөн

Зочин
Зочин

ene tatvariin daraamtai talaar yarij baigaa ni zuv asuudal gehdee AN uursduu zasag barij bhdaa bas adilhan l aldaa hiisen shuu dee teriig ard irged martsan gej bodohgui

Зочин
Зочин

НӨАТ ын тухай санаа сонирхолтой санагдлаа хөдөө орон нутагт үнэхээр хэрэгждэггүй систем шүү үүнийг ингэж ил гаргаж ярьж байгаа нь сайн

Зочин
Зочин

ene huniig zarim humuus shuumjildeg ch gesen bodit asuudluudiig heleh gej oroldoj bgaa ni ajiglagdlaa gehdee ugs ni bodit ajil boloh eseh l chuhal

Зочин
Зочин

УИХ доторх хагарал жирийн иргэдэд л хамгийн хүнд тусч байна энэ ярилцлагаас харахад намуудын зөрчил дуусаагүй нь ойлгомжтой

Зочин
Зочин

ene zasgiin gazar soligdloo geed margash ni amidral сайжрахgui gedgiig bid medej bna tegeheer hariltsan bodlogo l heregtei baih

Зочин
Зочин

Харбины гэрээ нууц хэвээр байгаа гэдэг нь өөрөө асуудал шүү ард түмэн мэдэх эрхтэй гэдгийг сануулж байгаа нь зөв

Зочин
Зочин

ene nuguu taldaa nam dotorh ulsturiin togloomiig l haruulaad baih shig sanagdsan ard irgeded yamar ashig tus boloh ni todorhoi bish

Зочин
Зочин

Төрийн албан хаагчдын цалин хоцорч магадгүй тухай яриа үнэхээр аймшигтай сонсогдож байна ийм хэмжээнд хүрсэн нь бодлогын алдаа

Зочин
Зочин

ene yariltslagad uursdiiguu mash ih tsagaan talaar haruulj bna gej medregdlee gehdee ard irged bugd l unen hudliig yalgaad surchihsan

Зочин
Зочин

АН засагтай хамтрахгүй гэдэг байр суурь нь тодорхой сонсогдож байна гэхдээ ингэснээр ямар гарц гаргалгаа санал болгож байгаа нь тодорхой бус

Зочин
Зочин

ene uls torchdiin duulj huurdah tuhai heseg ni zarim hund taalagdah bh gehdee zarim hund ulsturiin hungun handlaga shig haragdah bh

Зочин
Зочин

Дэд сайдгүй байя гэдэг хуулийг өөрсдөө баталж байсан гэдгээ сануулж байгаа нь сонирхолтой баримт байлаа

Зочин
Зочин

ene bol jinhene facebook deer hun bichih met setgegdel turuulsen yariltslaga bna ugs ni ih urt ch gesen unshigdaj bna

Зочин
Зочин

Төсөв данхайсан гэдэгтэй маргах хүн цөөхөн байх бодит байдал дээр үргүй зардал үнэхээр их

Зочин
Зочин

ene huniig demjih eseh ni hun buriin songolt gehdee asuudluudiig il tod yarij baigaa ni neg davuu tal

Зочин
Зочин

Шатахууны сав барих санаа зөв ч хэрэгжилт нь дахиад л танил тал мөнгө тойрсон юм болох вий гэж айж байна

Зочин
Зочин

ene zasgiin gazar bol ard irgediin itgel aldsan gedeg ni yariltslagaas tod haragdaj bna

Зочин
Зочин

УИХ ын даргын тухай хэлсэн нь бас сонирхолтой намын дарга байсан хүн төвийг сахихад хэцүү гэдэг үнэн

Зочин
Зочин

ene buhen songuuli duthuur yarigdaj baigaa ug shig sanagddag ch bodit amidral deer ard irged algaa l hooson ulddeg

Юююююююю
Юююююююю

Ашиг сонирхлын зөрчилтэй САЙД нарын асуудлыг шийдвэрлээч...шаардлага тавиач...огцруулаач

Зочин
Зочин

Энэ нөхөр одоо болио би өнгөрсөн хугацаанд маш олон Засгийн газрыг огцруулсан ухааны юм ярьдаг. эр дээ. УИХ-ын гишүүний үүрэг Засаг төрийг огцруулахад бишээ. эх орон ард түмнийхээ төлөө төрийн бодлого боловсруулах, хууль санаачлах гэдэг. Харин төрд ажиллах хугацаандаа хэдэн хууль санаачлав, тэр нь эх ард түмэнд яаж нөлөөлвө гэдгээ л ярих хэрэгтэй.

Зочин
Зочин

МАН зодолдож байх үeийг ашиглаж гоё улс төр хийж чадахгүй, Зандкагийн халаас, Хүүкийн сүрдүүлэгт автаад чацга царайлаад хуралдаа ирж сууцгаахгүй байсан юм АН-хан, одоо хоцорсон байна даа

Зочин
Зочин

Нийт том зургаараа энэ засаг муу ажиллаад байхад ганц дэд сайдын л асуудал хөндөж байгаа нь танай нам Хүрэлсүхийн атганд байгаа хэвээр нэдгийг харуулж байна

Зочин
Зочин

ЗА ПҮРЭВДОРЖОО ТАНАЙ НАМААС 10 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ХЯНАЛТЫН МЕНЕЖЕРИЙН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДСОН ЭТГЭЭДҮҮД ЧИНЬ ХАЛАГДЧИХСАН УЧРААС ТАНАЙ АН-ЫНХАН ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛАХ ШАНТААЖ ХИЙЖ ЭХЛЭВ ҮҮ? ОДОО НААД МАН ЧИНЬ ХООРОНДОО УЧРАА ОЛООД ХАЙРЦАГЛАГДСАН УЧРААС ЗАНДАНШАТАРЫГ ОГЦРУУЛАХААР САНАЛ ХУРААХАД ОГЦРУУЛЬЯ ГЭЖ 69 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ГИШҮҮН САНАЛ ӨГӨХГҮЙ Л БОЛ УУ ДАА. ТЭГЭХЭЭР ТА НАРЫН НААД АСУУДАЛ ЧИНЬ ЗҮГЭЭР Л ШОУ БОЛОХООР ХАРАГДАЖ БАЙНА.

Иргэн
Иргэн

Улс төр гэдэг тоглоом бараг л муушиг тоглохотой адил юм даа

Зочин
Зочин

Зандан аль хэдийн 71 гишүүний саналаар огцорчихсон шүү дээ. Их хурлын гишүүдийн санал шийдвэрийг үл тоож улайран зүтгэж байгаа

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

МАНАН дотор хоёр үзүүртэй зүү шиг хүмүүс олон байгаа ш дээ!

Холбоотой мэдээ

Back to top button