УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хотын даргын үгүйсгэл: Ерөнхийлөгч асан худал хэлжээ

Нийслэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас өмчөө эргүүлэн авах асуудал энэ цаг үед маргаан дагуулж, анхаарал татаад байна. “Өргөө” зочид буудлыг буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүлжээ. Гэвч УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Э.Батшугар: “Өргөө зочид буудлыг нийслэлд өгөхгүй. Хонгилын шүүх хоёр өөр шийдвэр гаргасан” хэмээсэн.

Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАН-ын Их хурлын үеэр "“Өргөө” буудлын асуудлаар Х.Нямбаатарт “наадахаа зогсоо” гэж мессеж бичихэд “Ойлголоо” гэж хариу өгсөн" хэмээн ярилцлага өгсөн байдаг.

Энэхүү мэдээллийг Хотын дарга Х.Нямбаатар үгүйсгэжээ.

Тэрбээр, "Хууль журам үйлчилдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлдэггүй нэг хүн, нэг гэр бүл манай улсад байна. Гурван шатны шүүхийн шийдвэртэй асуудлыг 2 хүн утсаар яриад, нэг нь чи наадхаа зогсоо гээд нөгөөх нь ойлголоо гээд шүүхийн шийдвэр хүчингүй болчихно гэж байхгүй. Аав хүү хоёр гарч ирээд хуулийг уландаа гишгэдэг байж болохгүй. Ерөнхийлөгчийн Н.Энхбаяр гуай тэр асуудлыг зогсоо гэхээр шүүхийн шийдвэр хүчингүй болчихдог юм бол энэ улсад хууль шүүх гэж байгаад яах юм. Харбины гэрээний дэргэд Өргөө зочид буудал бол юу ч биш гэж хэлсэн байсан. Том жижиг хулгай гэж байхгүй. Нийслэл алдагдсан өмчөө буцааж авна" хэмээжээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

"Баас хатсан ч өмхийгээ тавихгүй" !!!

Зочин
Зочин

Ичдэгү өвөө

Зочин
Зочин

Бас зүрх дараад л байсан гэхнүү Энхбаяр гуай ккк

зочин
зочин

хотод нь өгчихөөч дээ яасан ч шуналтай юм. амьдрал хугацаатай шүү

Батбаяр
Батбаяр

Өргөө гэж буудлаас болж хотын удирдлагын , нийслэлийн өмчийн газрын олон хүмүүс байцаагдаж, ял авч их хэлмэгдсэн байдаг_ энэ шуналтай хүн өмчийг нь буцааж өгч хохирсон хүмүүсийн хохиролыг баргадуулах хэрэгтэй. нэгэнт шүүхийн шийдвэр гарсан бол биелүүлэх ёстой шүү Нямбаатар аа

иргэн
иргэн

Хууль тогтоогч дээд байгууллага болох УИХ-ын Гишүүд нь ҮХЦ-ын шийдвэрийг биелүүлэхгүй байхад ҮХЦ гэж байгаад ч яах юм_ МАН, УИХ-ын Гишүүд хуулийг уландаа гишгэж болохгүй, Хууль завхаруулдаг байгууллага Нам , УИХ гэж байж болохгүй,

Зочин
Зочин

Аятайхан байршилтай. Нямбаатар хүмүүст авч өгнө гэж амалчихаад улайраад бгаа юм бнлда. Цаадуул нь ч шан харамж овоо өгнө гэсн юм байлгүй. Нэгнээс булааж нөгөөд өгч овоо мөнгөтэй болж бгаа гэсн, бордюраас гадна хийж бгаа бизнес нь гэсээн

Зочин 7
Зочин 7

Нямбаатар та Оюунэрдэнийнхээ хамтарч хийсэн хулгай луйварыг илэрхээс айж, өс хонзонгоо авах гэж ийм өчүүхэн юм хийхээ боль. тэрэн дорвол өөрийнхээ, Оюунэрдэнэтэйгээ хийсэн том хулгай луйвараас г аргалах аргаа бодсон нь дээр байх даа.

Зочин
Зочин

ХА ХА ХА ЭНЭ ЖУЛДРАЙ ХОЁР ЖИЛИЙН ӨМНӨ АВИЛГАЛ ХОРООЛОЛ ГЭЖ ЯРИААД Л НУРААНА БАРИНА ГЭЭД БАЙСАН ХӨӨРХИЙ ЯРИЖ БАЙГАА ЮМНААСАА ИЧИЖ БАЙМААР ЮМДАА НУСАН ТАГЛАА

Холбоотой мэдээ

Back to top button